Alibaba хятадын youtube-ыг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Alibaba хятадын youtube-ыг худалдан авна

БНХАУ-ын онлайн худалдааны хамгийн том компани “Alibaba” групп видео дүрс бичлэгийн “Youku Tudou” платформыг худалдан авахаар болжээ.

Энэхүү наймааны үнэ 4.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм байна. "Alibaba" групп барууны орнуудын ялангуяа АНУ-ын телевизийн олон ангит киног БНХАУ-ын хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байгаа аж. "Youku Tudou" нь энэ нэмэлт үйлчилгээнийх нь платформ байх боломжтой ба 286 сая орчим хэрэглэгчтэй аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж