Гүүгл зүрхний өвчинтэй тэмцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гүүгл зүрхний өвчинтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Гүүгл зүрхний өвчинтэй тэмцэнэ

Зүрх, судасны өвчинтэй тэмцэх хамгийн сүүлийн үеийн аргуудыг судлах судалгааны төсөлд Америкийн “Google” корпорацийн охин компани “Google Life Sciences” оролцохоор болжээ. Энэ тухай ням гарагт АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод болсон тус улсын Зүрхний өвчин судлалын холбооны бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Дээрх төслийн нийт өртөг 50 сая доллар болж байгаа аж. Гэхдээ “Google” компани 25 сая долларын хөрөнгө оруулах бөгөөд үлдсэнийг АКА компани гаргах аж. АКА компанийн хувьд энэ нь урьд өмнө нь судалгааны төсөлд зарцуулж байснаас их хэмжээний хөрөнгө болох юм.

Бусад өвчинтэй харьцуулахад дэлхийд зүрх судасны өвчний улмаас илүү олон хүн нас бардаг байна.

“Google Life Sciences” компанийг энэ оны наймдугаар сард “Google” корпорацийн биологийн анагаах ухааны салбарын бааз сууринд тулгуурлан байгуулжээ. Уг компани нь янз бүрийн өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэхэд чиглэсэн технологийн судалгаа явуулж, боловсруулдаг байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс