Бостон Селтикс багийн Маркус Смарт covid-19 өвчний халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Бостон Селтикс багийн Маркус Смарт covid-19 өвчний халдвар авчээ

Бостон Селтикс багийн Маркус Смарт covid-19 өвчний халдвар авчээ

Бид та бүхэндээ Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч, Филадельфиа 76ers багийн арын албаны гурван хүн шинэ тус бүр шинэ коронавирусийн халдвар авсан тухай хүргэж байсан. Тэгвэл саяхан Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смартын шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагдлаа.

Маркус Смарт өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдэгдэхдээ " Би 5 өдрийн өмнө шинжилгээ өгсөн бол өнөөдөр миний хариу гарч эерэг гэж тогтоогдлоо. Би өөрийгөө шинжилгээ өгснөөсөө хойш тусгаарлаж байгаа. Тэнгэр минь! Covid-19-ийг маш нухацтай өндөр түвшинд авч үзэх хэрэгтэй. Манай улсын эмнэлгийн ажилчдын #1 нэн тэргүүний зорилт энэ гэдгийг би мэдэж байна. Бид бүхэн боломжтой бол хурдхан шиг илүү олон шинжилгээнд хамрагдах хэрэгтэй" хэмээжээ.

Мөн тэрбээр "Надад одоогийн байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа. Гэхдээ залуу үеийнхэн маань өөрсдийгөө тусгаарлаж, зай барих хэрэгтэй. Энэ тоглоом биш. Амиа бодсон зүйл битгий хийгээрэй. Бид хамтдаа үүнийг ялан дийлж, хэсэг хугацааны дараа ард нь гарсан байх болно. Хайртай шүү" гэж бичжээ.

Удахгүй Бостон Селтикс багийн бусад тамирчид болон арын албаны хүмүүсийн шинжилгээний хариу тодорхой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж