Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч Covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч Covid-19-ийн халдвар авчээ

Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч Covid-19-ийн халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Лос-Анжелес Лэйкерс багийн хоёр тоглогч мөн Филадельфиа 76ers багийн арын албаны гурван хүний шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдлаа. Одоогийн байдлаар Лос-Анжелес Лэйкерс багийн зүгээс халдвар авсан хоёр тоглогчийн нэрийг нууцлаад байна. Мөн удахгүй тус багийн бусад тамирчдын болон арын албаны хүмүүсийн шинжилгээний хариу гарах гэнэ.

Энэ долоо хоногийн эхээр Брүүклин Нетс багийн од Кевин Дюрантын шинэ коронавирусийн шинжилгээний хариу эерэг халдвар авсан нь тогтоогдсон билээ. Тэгвэл Брүүклин Нетс болон Лос-Анжелес Лэйкерс багууд гуравдугаар сарын 11-ний өдөр хоорондоо учраа тааран тоглосон учраас Лос-Анжелэс Лэйкерс баг тамирчдаа тусгаарлаж, шинжилгээ авах болсон юм. Мөн Бостон Селтикс баг шинэ коронавирусийн шинжилгээний хариугаа хүлээж байгаа гэсэн мэдээ байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж