Италид covid-19-ийн халдвараар нас барагсдын тоо Хятадыг давлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Италид covid-19-ийн халдвараар нас барагсдын тоо Хятадыг давлаа

Италид covid-19-ийн халдвараар нас барагсдын тоо Хятадыг давлаа

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өчигдөр (2020.3.19) 427-р нэмэгдсэнээр Итали улс дэлхийн бусад орныг давж гарлаа. Итали улсад covid-19 өвчнөөр сүүлийн хагас сарын хугацаанд нийтдээ 3405 нас барсан бол халдварын голомт Хятадад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 3245 хүн хорвоог орхижээ. Итали улсад гуравдугаар сарын 12-оос эхлэн хөл хорио тогтоож, бараг бүх иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Европ дахь халдварын голомт болоод буй Италид 1000 гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан ба Куба, Хятадын мэргэшсэн эмч нар туслахаар очжээ. Дэлхий даяар халдвараар 9000 гаруй хүн нас бараад байна.

Covid-19-ийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 20-ны 08.00 цагийн байдлаар дэлхийн 179 онд тархаж, 244 мянга 845 хүн халдвараар өвчилж, 10 мянга 031 хүн амиа алдаж, 87 мянга 408 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, эдгэж, эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж