News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ө.Энхтүвшин: Энд байгаа 3 сая иргэн гол нь шүү дээ гэж ярьж болохгүй

ХуваалцахЖиргэх
Google PlusLinkedinИ-мэйл
News.MN - Мэдээллийн эх сурвалж
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • Спорт
  • Энтертайнмент
  • Шар мэдээ
  • Видео
  • News Brand
  • Булангууд
  • Цогц Мэдээ
  • Архив
  • English
  • Монгол бичиг
  • Холбоо барих
News.MN - Мэдээллийн эх сурвалж
News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зурхай

2025/08/03

Улаанбаатар

+9°C
  •  
  • Улс төр
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • Ерөнхийлөгч
      • УИХ
      • Засгийн газар
      • Намууд
      • Бусад
  • Эдийн засаг
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • Санхүүгийн зах зээл
      • Дэд бүтэц
      • Уул уурхай
      • Үнэ ханш
      • Бизнес
      • Бусад
  • Нийгэм
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Хууль, Шүүх
      • Сурвалжлага
      • Түнш
      • Бусад
  • Дэлхий
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • Халуун сэдэв
      • Хөрш орнууд
      • Бүс нутаг
      • CCTV
      • Риа Новости
      • Бусад
  • Спорт
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • Спорт тоглоом
      • Бөхийн төрлүүд
      • Үндэсний спорт
      • Бусад
  • Энтертайнмент
    • Их уншигдсан
      • Мэдээ
      • Ярилцлага
      • Нийтлэл
      • АРТ
      • Технологи
      • Фото
      • Бусад
  • Шар мэдээ
    • Их уншигдсан
      • Дуулиан
      • Оддын амьдрал
      • Урт чихт
  • Видео
    • Их уншигдсан
      • Сэдэв 360
      • NewPlus
      • Тийм үү
      • Бусад
  • News Brand
  • Булангууд
  • Цогц Мэдээ
  • Архив
  • Монгол бичиг
  • English

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Энд байгаа 3 сая иргэн гол нь шүү дээ гэж ярьж болохгүй

ХуваалцахЖиргэх
Google PlusLinkedinИ-мэйл
Ш. Адъяамаа
Ш. Адъяамаа
  • Улс төр
    • Мэдээ
2020-03-20

НЭМЭЛТ:

Улсын онцгой комиссын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Ингэснээр их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч мөн хойшилж, дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгагдаж байгаа юм.

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-ны Пүрэв гаригаас эхэлж, улмаар тавдугаар сарын 1,2 гээд Бямба гаригуудад хичээллэнэ. Тодруулбал,

  • ЕБС-ийн бага анги дөрөвдүгээр сарын 30-аас зургадугаар сарын 6 хүртэл Бямба гаригуудад хичээллэнэ.
  • Дунд, ахлах анги дөрөвдүгээр сарын 30-аас зургадугаар сарын 13 хүртэл Бямба гаригуудад хичээллэнэ.
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааг тавдугаар сарын 31 хүртэл орно.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулна. Харин их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 7-8 өдрүүдэд зохион байгуулна. Их дээд сургуулиуд зургадугаар сарын 15 хүртэл үргэлжилж, наймдугаар сарын 15-ны Даваа гаригт хичээлийн шинэ жил эхэлнэ. 

ЕБС-ийн багш нарын ээлжийн амралтад өөрчлөлт орохгүй, зургадугаар сарын 15-аас эхэлж, наймдугаар сарын 24-нд ажил нь эхэлнэ хэмээн БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.

Мөн олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа. Ингэхдээ олон улсын ачаа, дамжин өнгөрөх тээвэр хэвийн үргэлжилнэ. Гэхдээ тусгай хамгаалалт дор явагдана гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт гаргасан. Зөвхөн Итали гэхгүйгээр Европын орнуудаас энэ асуудлыг тавьж байна. Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ. Чухам аль улс руу чартер нислэг хийж, иргэдээ авчрах эсэх асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам судалж байна.

Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.

УОК-ын дарга Ө.Энхтүвшин: Нөхцөл байдал маш түргэн өөрчлөгдөж байна. Гадаадын улс орнуудад байгаа 200 мянга гаруй монгол иргэд ямархуу нөхцөлд байна вэ гэдэг асуудалд онцгой анхаарах шаардлага тулгарсан. Гаднын орнуудын их, дээд сургуулиуд нь бүгд хаагдсан. Яаралтай сургуулийн дотуур байрыг суллаж өг гэдэг шаардлагыг оюутнуудад тавьж байгаа. ОХУ, АНУ зэрэг Европын орнуудад ямар ч үйлчилгээ байхгүй болж байна. Гаднын иргэдэд байтугай өөрсдийн иргэддээ үйлчлэх боломжгүй нөхцөлд хүрсэн. Тийм учраас монгол оюутнууддаа  онцгой анхаарах ёстой. Энд байгаа 3 сая иргэн маань гол нь шүү дээ гэж ярьж болохгүй болчихлоо. Ингэж ч бодож болохгүй. Гадаадад байгаа иргэддээ ямар нэгэн арга хэмжээ авч дор хаяж тэдэнд байнга зөвлөгөө өгөх шаардлагатай болж байна. Иргэдийнхээ хүссэн газар руу нь чартер нисгээд аваад ирнэ гэвэл худлаа хэлсэн болно. Агаарын харилцааны гэрээтэй  орнууд гэж бий. Тэдгээр орнуудтайгаа ярина уу гэхээс биш гэрээ хэлэлцээргүй орнууд руу шууд Монголын МИАТ-ын онгоц нисгээд авчирна гэж яривал худлаа. 14 хоногт багтаан чартер явуулна гэвэл бас л худлаа. Өмнөх орнууд руу явсан нисэх багийнхан бүгд 14 хоногийн тусгаарлалтад орсон. Эхний удаад тусгаарласан иргэдийнхээ биеийн байдлыг мухарлах хэрэгтэй байна. Түүнээс биш дээр дээрээс нь авчраад тусгаарлаад байх боломжгүй.

-Төлбөртэй сургуулиудын төлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:   Хувийн гэлтгүй төрийн өмчит сургуулиудад ч хүндрэл үүсээд байна. цэцэрлэг, сургуульд хүүхдүүд нь яваагүй гэдгээр төлбөрөө өгөөгүй  зэрэг асуудлууд их байна. Төлбөр өгөөгүй бол багш нарын цалин байхгүй. Багш нар цахимаар хичээлээ заагаад ажиллаагүй биш цахимаар ажилласаар байгаа юм. Их, дээд сургуулиудад мөн л хүндрэл гарч байна. Хичээлийн жилийн хоёрдугаар хагас оюутнууд хичээллэсэнгүй. Хичээлийн жилийн хоёрдугаар хагасын жилийн төлбөрийг сургуулиуд  хуримтлуулаагүй байна. Тиймээс багш нартаа оюутнуудын хичээлийн хоцрогдлыг нь арилга, цахимаар хичээлийг нь хийлгэ гэдэг чиглэлийг өгч байгаа. Багш нар оюутнуудтайгаа харьцаж ажиллаж л байна. Бид сургалтын чанарын сайн, мууг дараа нь ярина. Өнөөдрийн байдлаар цахим сургалтад оюутнуудын сэтгэл ханамж  70-80 хувьтай байна гэсэн судалгаа гарсан. Нэгэнт их, дээд сургуулиудын багш нар ажлаа хийж байгаа учраас цалин авах ёстой. Гэтэл нөгөө талдаа оюутнуудынхаа төлбөрөөр багш нарынхаа цалинг тавьж байгаа дээд сургуулиудын данс улайж байна. Энэ бүхнийг цогцоор нь харж аль аль талынх нь оновчтой гаргалгааг хийхээр тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Энэ талаарх тодорхой саналыг удахгүй  Засгийн газрын хуралд оруулахаар төлөвлөсөн.

-Чартер нислэгээс илэрсэн Монгол иргэдийг тухайн улсдаа  хаана, хэнтэй уулзсан гэдэг маршрутыг гаргахгүй бол тухайн оронд хамт байсан хүмүүс нь айдастай байна. Энэ тал дээр яаж ажиллаж байна вэ?

 –ГХЯ тухайн орнуудынхаа Элчин сайдын яам, консулын газартай байнга холбогдож, ийм ийм монгол иргэн коронавирустэй гэдэг нь тогтоогдлоо. Тэдэнтэй ойрын хавьталд байсан хүмүүст нь анхааруулж, зайлшгүй шинжлүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа.

Намрын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд буюу хугацаандаа эхлэх үү. УИХ-аар хүлээгдэж байгаа олон хууль бий?

–Чуулган эхлэх ёстой. Гэхдээ өнөөдөр тэгэх ёстой, тэгнэ гэж хэлж чадахгүй болчхоод байна. Энэ нөхцөл байдал ер нь цаашдаа яаж эргэх, яаж өрнөх вэ гэдгийг харах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар манайд коронавирусийн халдвар авсан нийтдээ зургаан хүн байна. Ингээд мухарласан гэж хэлж болохгүй. 14 хоногийн далд үе нь болоогүй байна. Мөн Стамбулаас ирсэн хүмүүсийг тусгаарлах, шинжлэх ажил ид явж байна. Тиймээс цаашид халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэх үү, үүнийгээ сайн харж байж дараа дараагийн шийдвэрүүдээ баталгаатай хэлэхгүй бол яг одоо чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлээд, тийм тийм асуудал хэлэлцээд явна гэж хэлэхэд өнөөдөр арай л эрт байна. Гэхдээ хуулийн хугацаатай ажлуудаа хугацаанд нь хийхийн төлөө бэлтгэлээ хангаад ажиллана.

-Гадаад байгаа иргэдийн виз сунгалтын асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

–ГХЯ визний асуудлыг шийдвэрлэж байгаа.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар их, дээд, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах эсэх талаар шийдвэр гаргана. Мөн гадаадад буй иргэдийнхээ талаар, цаг үеийн бусад арга хэмжээнүүдийг ярилцана.


УОК: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХОРИОГ СУНГАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Улсын онцгой комисс өнөөдөр/2020.03.20/ 14.00 цагаас хуралдана. Хуралдаанаар коронавирусийн талаарх цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсоно. Мөн сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Эрүүл мэндийн яамны зүгээс гуравдугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн.

Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж ЭМЯ-наас үзэж байгаа аж. Тиймээс талуудын ирүүлсэн санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг Улсын онцгой комисс өнөөдөр эцэслэн шийдвэрлэнэ.

БСШУСЯКоронавирусийн халдварУОКсургууль цэцэрлэгийн хорио
ХуваалцахЖиргэх
Google PlusLinkedinИ-мэйл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

"Нисдэг тэргээр гал түймрийг тандаж, хүч хэрэгсэл зөөж байна"

"Нисдэг тэргээр гал түймрийг тандаж, хүч хэрэгсэл зөөж байна"

2025-05-30
УОК: Он гарснаас хойш 23.7 тэрбумын хохирол учраад байна

УОК: Он гарснаас хойш 23.7 тэрбумын хохирол учраад байна

2025-05-07
Шадар сайд Сэлэнгийн ОК-ыг хуралдуулж байна гэв

Шадар сайд Сэлэнгийн ОК-ыг хуралдуулж байна гэв

2025-04-29
Иргэдийг түймрийн бүс рүү очихгүй байхыг анхааруулж байна

Иргэдийг түймрийн бүс рүү очихгүй байхыг анхааруулж байна

2025-04-29
УОК: Аймгууд түймрийн хохирлын дүнг яаралтай, үнэн зөв гаргаж өгнө үү!

УОК: Аймгууд түймрийн хохирлын дүнг яаралтай, үнэн зөв гаргаж өгнө үү!

2025-03-13
Т.Баярхүү: Болгоомжгүй үйлдлээс их хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо

Т.Баярхүү: Болгоомжгүй үйлдлээс их хохирол учирсан харамсалтай зүйл тохиолдлоо

2025-03-12
Шинэ мэдээ
ZywOo мартмаар муу тоглож, MOUZ эцэст нь Vitality-г давлаа

ZywOo мартмаар муу тоглож, MOUZ эцэст нь Vitality-г давлаа

7 цагийн өмнө
IceTop: Энэ бол аавуудын БАЯР!

IceTop: Энэ бол аавуудын БАЯР!

2025-08-02
IEM Cologne 2025: Spirit баг гранд финалд шалгарлаа

IEM Cologne 2025: Spirit баг гранд финалд шалгарлаа

2025-08-02
IEM Cologne 2025: Плей-оффын эхний өдөр юу болсон бэ?

IEM Cologne 2025: Плей-оффын эхний өдөр юу болсон бэ?

2025-08-02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13 мянга давжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13 мянга давжээ

2025-08-02
Зам тээврийн ослын тохиолдол буурахгүй байна

Зам тээврийн ослын тохиолдол буурахгүй байна

2025-08-02
Трамп цөмийн шумбагч онгоцнуудын байрлалыг өөрчлөхийг тушаажээ

Трамп цөмийн шумбагч онгоцнуудын байрлалыг өөрчлөхийг тушаажээ

2025-08-02
Юн Сок Ёл мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэвээр байна

Юн Сок Ёл мэдүүлэг өгөхөөс татгалзсан хэвээр байна

2025-08-02
Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь

Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь

2025-08-02
Танилц: Трампын шинэ тариф

Танилц: Трампын шинэ тариф

2025-08-02
Тойм: Готам Улаанбаатарын ПАЛАНЦАГ ӨДРҮҮД

Тойм: Готам Улаанбаатарын ПАЛАНЦАГ ӨДРҮҮД

2025-08-02
Маргаашаас эхлэн дараах замыг хааж шинэчилнэ

Маргаашаас эхлэн дараах замыг хааж шинэчилнэ

2025-08-02
Хөндөх сэдэв: Нуугдмал аюул буюу хөрсний бохирдол

Хөндөх сэдэв: Нуугдмал аюул буюу хөрсний бохирдол

2025-08-02
Оросын дрон Литва улсын агаарын хилийг нэвтэрчээ

Оросын дрон Литва улсын агаарын хилийг нэвтэрчээ

2025-08-02
"Crew Dragon" сансрын хөлөг шинэ даалгавраа эхлүүлэв

"Crew Dragon" сансрын хөлөг шинэ даалгавраа эхлүүлэв

2025-08-02
Дэлгэцийн донтолт нь шинэ төрлийн өвчин юм

Дэлгэцийн донтолт нь шинэ төрлийн өвчин юм

2025-08-02
Этиоп: Нэг өдөрт 700 сая мод тарьжээ

Этиоп: Нэг өдөрт 700 сая мод тарьжээ

2025-08-02
Танилц: 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, амралт

Танилц: 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц, амралт

2025-08-02
Өдөртөө 26 хэм хүртэл дулаарна

Өдөртөө 26 хэм хүртэл дулаарна

2025-08-02
"The MongolZ"-н Кёльн дахь аяллыг "NaVi" өндөрлүүлэв

"The MongolZ"-н Кёльн дахь аяллыг "NaVi" өндөрлүүлэв

2025-08-01
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

2025-08-01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Мандал суманд үргэлжилж байна

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Мандал суманд үргэлжилж байна

2025-08-01
Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

2025-08-01
Путин "хэт даврагч" агуулгатай контент үзэхийг хориглов

Путин "хэт даврагч" агуулгатай контент үзэхийг хориглов

2025-08-01
Айл өрхийг үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Айл өрхийг үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

2025-08-01
“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний хагас жилд 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийв

2025-08-01
Өхөөрдөм дүрүүд тоглоом биш МӨНГӨ болжээ

Өхөөрдөм дүрүүд тоглоом биш МӨНГӨ болжээ

2025-08-01
Хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж байна

Хууль бусаар ашигт малтмал олборлосон этгээдүүдийг шалгаж байна

2025-08-01
“Шүтээн минь” ICETOP хамтлагийн тоглолт болно

“Шүтээн минь” ICETOP хамтлагийн тоглолт болно

2025-08-01
IEM Cologne 2025 тэмцээний плей-офф өнөөдөр эхэлнэ

IEM Cologne 2025 тэмцээний плей-офф өнөөдөр эхэлнэ

2025-08-01
Сэлбэ дагуух далангийн ажлыг дуусгахыг шаардав

Сэлбэ дагуух далангийн ажлыг дуусгахыг шаардав

2025-08-01
Канадын импортын тарифыг 35 хувь болгон өсгөв

Канадын импортын тарифыг 35 хувь болгон өсгөв

2025-08-01
Мьянмар 4 жилийн дараа онц байдлаа цуцлав

Мьянмар 4 жилийн дараа онц байдлаа цуцлав

2025-08-01
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

2025-08-01
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмэх санал хүргүүлнэ

Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмэх санал хүргүүлнэ

2025-08-01
Монгол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа "ШИНЭ ШАТАНД" хүрлээ

Монгол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа "ШИНЭ ШАТАНД" хүрлээ

2025-08-01
“Байр түрээслүүлнэ” гэх зараар бусдыг залилсан этгээдийг баривчилжээ

“Байр түрээслүүлнэ” гэх зараар бусдыг залилсан этгээдийг баривчилжээ

2025-08-01
Сэрэмжлүүлэг: Усны ослоор 14 хүүхэд амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Усны ослоор 14 хүүхэд амиа алджээ

2025-08-01
Цагаан ордон 200 сая долларын бүжгийн танхимтай болно

Цагаан ордон 200 сая долларын бүжгийн танхимтай болно

2025-08-01
Х.Нямбаатар: Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани өрсөлдөх боломжтой

Х.Нямбаатар: Олон улсын нээлттэй тендерт аль ч улсын компани өрсөлдөх боломжтой

2025-08-01
News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, Сүхбаатарын талбай 8/1, “Хөвсгөл Лейк Сити” тауэр, 14 давхар

info@news-agency.mn

7575-0303

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Вэб сайт хөгжүүлэгч
  • RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
News.MN - Мэдээллийн эх сурвалж
News.MN - Мэдээллийн эх сурвалж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж

ТАТАХТАТАХ
 Twitter
 Facebook