Кардифф Сити болон Английн шигшээн Питер Уиттинхем таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Кардифф Сити болон Английн шигшээн Питер Уиттинхем таалал төгслөө

Кардифф Сити болон Английн шигшээн Питер Уиттинхем таалал төгслөө

Английн хөлбөмбөгийн Кардифф Сити болон Английн 21-н нас хүртэлх залуучуудын шигшээ багийн од тоглогч асан Питер Уиттинхем өчигдөр/2020.03.19/ 35 насандаа харамсалтайгаар таалал төгслөө. Тэрбээр гуравдугаар сарын 7-ны өдөр Уэльсийн нэгэн буурчийн газар байхдаа санамсаргүй унан толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдээд байсан боловч ийнхүү харамсалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Уиттинхем нь Астон Вилла багаас мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, 2002-2007 онуудын хооронд Английн Премьер лигт Астон Вилла багийн төлөө 50 гаруй тоглолтод оролцож байжээ. Харин 2007 онд 350 мянган фунтээр Кардифф Сити багт элсч, тус багийн хагас хамгаалалтын ноён нуруу нь болсон аж. Кардифф Сити багт 10 улирлыг өнгөрүүлэхдээ нийт 457 тоглолтод оролцож, 96 гоол, 91 гоолын дамжуулалтыг өгч, 2008 онд ФА цомын шигшээд, 2012 онд Лигийн цомын шигшээд тус тус шалгарч байсан бол хамгийн том амжилт нь 2013 онд Английн дээд лиг болох Премьер лигт багаа дэвшүүлж, 1962 оноос хойш анх удаа Кардифф Сити багийг дээд түвшинд тоглоход нь ихээхэн тус хүргэжээ. Тэрбээр 2017 онд багаа орхин Блэкбөрн Рөверс багтай нэгдэж, ердөө нэгхэн улирлын дараа 2018 онд их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан юм.

Кардифф Сити багийн албан ёсны мэдэгдэлд "Питер Уиттинхем 35 насандаа таалал төгссөн тухай хөгжөөн дэмжигчдэдээ дуулгаж байгаа нь хэмжээлэшгүй их уйтгар гуниг. Бидний зүрх шимширч байна. Питерийг амиа алдсан мэдээ манай багийн хувьд үнэхээр гэнэтийн цаг хугацааг зогсоосон зүйл байлаа. Бид түүний эхнэр Аманда болон хүүд нь анхаарал тавих болно. Питер үргэлж хувцас солих өрөөнд дулаан, эерэг уур амьсгалыг түгээдэг нэгэн байсан. Түүний "цэнхэр шувуу"-ны хувиар хийсэн бүхнийг хэн ч илүү хийж чадахгүй" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж