Онцгой нөхцөл байдалд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ | News.MN

Онцгой нөхцөл байдалд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ

Онцгой нөхцөл байдалд У.Хүрэлсүхийн танхимын сайд нар ЮУ ХИЙВ

БНХАУ-д энэ оны нэгдүгээр сарын 03-аас шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, өнөөг хүртэл дэлхийн 168 улс, бүс нутагт тус вирусийн халдвар илрээд байна. Манай улсын хувьд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хагас өндөржүүлсэн байдлаар авч хэрэгжүүлж байна.

Ялангуяа өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс шуурхай ажиллаж, зохих шийдвэрүүдийг гаргасны үр дүнд өнөөдөр манай улсад өвчлөлийн тархалт дэлхийн улсуудтай харьцуулахад хамгийн бага буюу нийт зургаан тохиолдол илэрч, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тус тохиолдлууд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд дотооддоо нэг ч хүн халдвар аваагүйг олон улсад онцолж буй.

Онцгой нөхцөл байдалд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын хэн нь хэрхэн ажиллаж байгаа талаар тоймлон хүргэж байна.


ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:

Тэрбээр УОК-ын даргын хувьд тун ачаалалтай ажиллаж буй. Өдөр болгон шахуу УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг авч хэрэгжүүлж байна. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд хөл хорио тогтоосон энэ үед салбарын сайд нарыг ажил үүргийг хуваарилах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Ялангуяа тэрбээр тусгаарлах иргэдийн байр савыг бэлдэх, мөн гадаад орнуудаас чартер нислэгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

Энэ Засгийн газрын ганц эмэгтэй сайд болох Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөгийн онцгой нөхцөлд хамгийн их ачаалалтай ажиллаж, салбарын хамт олныхоо хамтаар ачааны ихийг үүрч байна. Эрсдэлтэй энэ цаг үед эрүүл мэндийн манаандаа өдөр шөнөгүй зогсч байгаа Эрүүл мэндийн салбарынхан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг маш сайн зохион байгуулж байгаа. Сайдын хувьд Д.Сарангэрэл салбартаа тулгарч буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн асуудлуудыг шийдүүлэхээс эхлээд салбарынхаа бодлогын цөмийг зангидаж байгаа. Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг анх гаргаж улмаар өнөөг хүртэл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргахад холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж мөн цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг иргэнийхээ хувиар тэрбээр гаргаж, энэ мэт урьдчилан сэргийлэх ажлуудыг эрт авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр дотооддоо коронавиусийн халдвар огт илрээгүй нь Д.Сарангэрэл сайдын шуурхай, эрт урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсны үр дүн мөнөөс мөн.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд үнэн, зөв мэдээллийг хүргэх зорилгоор нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өдөр бүрийн 11.00 цагаас ЭМЯ тогтмол мэдээлэл хийж, коронавирусийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлж байна. Мөн Эрүүл мэндийн яам иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг яамныхаа цахим хаяг болон иргэдийн гар утас руу өдөр бүр зөвлөгөө мессежийг илгээдэг. Үндсэндээ иргэдээ мэдээлэлээр хангах ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

Д.Сарангэрэл сайд төрийн их ажлынхаа хажуугаар коронавирусийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлуудыг зохион байгуулж буй. "Сайны хажуугаар саар" гэгчээр Д.Сарангэрэл сайд анх Эрүүл мэндийн салбарт очиход нь мэргэжлийн бус томилгоо гэж эсэргүүцэгчид олон байлаа. Гэхдээ тэр бусдын үгэнд мохохгүйгээр өмнөх ажилдаа чин сэтгэлээсээ, санаачлагатай хандаж байгааг олон хүн харж байна. Сүүлд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс гадаадаас иргэдээ татах ажлыг зохион байгуулж, дөрвөн удаагийн чартер нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчирсан. Тэгэхэд мөн л Эрүүл мэндийн сайдыг шүүмжлэл дагасан. Харин тэрбээр үүний хариуд “Бид хүнээ хаядаггүй төрт улсын иргэд, бид дөрөв дахин хичээнэ” хэмээж, тэр одоо ч гэсэн өдөр шөнийг үл ажран ажиллаж байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ  САЙД Д.ЦОГТБААТАР:

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татах ажлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар амжилттай зохион байгууллаа.

Үндсэндээ манай улс иргэдээ тахлын голомтоос татаж авсан эхний таван орны нэг. Вирусийн голомт болох Ухань хотоос 31 монгол оюутныг эх орондоо татаж авах албан ёсны хүсэлтийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлж, манай хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэсэн нь хоёр улсын гадаад харилцаа сайн байгааг илтгэнэ. Улмаар өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ны өдөр 31 оюутнаа эх орондоо МИАТ-ын тусгай үүргийн нислэгээр авчирсан.

Дэлхийн 168 улсад шинэ коронавирусийн халдвар тархсан тул ГХЯ дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байнгын холбоотой байхад онцгой анхаарч байна. Ялангуяа ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Итали болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн билээ.

Түүнчлэн өнгөрөгч Ням гаригаас эхлэн Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Эхний ээлжид өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчирсан юм.

Цаашид дахин чартер нислэгээр иргэдээ татах эсэхийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Одоогоор яаралтай ирэх шаардлагатай хэчнээн иргэн аль, аль улсад байгааг судалж байгаа юм. Европын улс оронд амьдарч байгаа монгол иргэдийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тодотгосон. Хөл хорио тогтоож их сургуулийн дотуур байранд амьдарч байсан гадаад оюутнуудыг гаргах болсон байна. Тэднийг нутаг буц гэсэн шаардлагыг  ч тавьж эхэлжээ. Монгол оюутнууд эх орондоо очих хүсэлт байнга ирүүлж байгаа аж.

ГХЯ Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалыг дээд түвшинд зохион байгуулсан. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нарын бусад албаныхан дагалдан явсан. Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж мөн Монголын ард түмэн, аж ахуй нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан.

"Аяганы хариу өдөртөө" гэдгийн адил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив өчигдөр /2020.3.19/ ГХ-ны сайд Д.Цогтбаатарт гардуулан өглөө.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлүүд бий болов. Хөл хориотой холбоотойгоор нүүрсний экспорт түр зогссон, ААН-үүдийн орлого хумигдаж, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ буурч тасарсан нь төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг эдийн засагчид хэлж байгаа ч Сангийн сайдын хувьд одоогоор төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбарыг хатуу илэрхийлсэн. Тодруулбал, агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлэхгүй гэж хариу өгсөн. Иргэд, ААН-үүдээ дэмжих чиглэлд Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталбал татварыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр боллоо. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт төв банк, арилжааны банкуудын удирдлагууд, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд зориулж зээлийн эргэн төлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүссэн. Энэ дагуу Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хамтран зээлийн ангилал, эргэн төлөлтийн хугацаанд 90-120 хүртэл хоногийн өөрчлөлт оруулсан.

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ:

Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулсан. Манай улсын улсын хувьд нэгдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хөл хориг тогтоож, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дахин сургууль, цэцэрлэгийн хөл хориг сунгах эсэхийг өнөөдөр /2020.3.20/ Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хөл хориог 14 хоног, нэг сар хүртэлх хугацаанд сунгавал доод тал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийг зургадугаар сард товлосон хугацаанд нь амрааж чадахгүй болно. Хөл хориог хэд хоногоор сунгахаас хамаараад зургадугаар сарын 19-н хүртэл хичээллэх үү гэдгийг тодорхой болгоно гэдгийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир тодотгосон.

29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Мөн теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг БСШУСЯ-наас тодотгосон. Энэ удаагийн теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор БСШУЯ-наас шийдвэр гаргасан нь төгсөх ангийн буюу арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлдэх СD гаргахаар болжээ. Улсын хэмжээнд төгсөх ангийн 28 мянга гаруй сурагч байна. Салбарын сайд “Төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүй байхад анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн билээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг хуулийн төсөл олон нийтэд шүүмжлэл дагуулсан. Сайдын хэлснээр "Зээл тэглэнэ гэж буруу ойлгож байна. Зээл тэглэх асуудал байхгүй. Амьжиргааны түвшин доогуур, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин өрөөсөн хэр нь сургалтын чанар сайтай төгссөн, төгсөөд 5-аас доошгүй жил эх орондоо ажиллаж дүрэм журмаа биелүүлсэн иргэдэд сангийн өөрийнх нь дүрэм журамд заасны дагуу УИХ-аар батлуулж дипломыг нь олгох саналаа өглөө. Тэдний зээлийн асуудал журмынхаа дагуу дуусгавар болж байна. Гадаадын сургуулийн зээл тэглэх, сургалтын зээлийг нэг удаа тэглэх, гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэх мэт агуулга байхгүй болно” гэсэн юм.

АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв

АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

"Санаж явбал бүтнэ, сажил явбал хүрнэ" гэгчээр энэ жилийн Монголын нүүрсний экспортын зорилт 42 сая тонн. Жил бүрийн төсөөлөл 30 гаруй сая тонн хавьцаа байдаг. Монгол Улс 2020 онд төлөвлөсөн 42 сая тонн нүүрсээ экспортлох боломжгүй болж байна. Учир нь хөл хориотой холбоотойгоор нүүрсний экспорт түр зогсож үндсэндээ төсвийн орлого тасарсан. "Нүүрсний эрэлт нийлүүлэлт байгаа учраас зөв л нээчихвэл алдагдлаа нөхөөд явчихна гэж тооцож байгаа” гэдгийг Д.Сумъяабазар сайд хэлсэн. Гуравдугаар сарын 15-наас нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллав.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана. Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.

Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:

Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар 2001 оноос хойш шинэчлэгдээгүй эрчим хүчний холболтын журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр иргэн, ААН-үүд шинээр цахилгаан холбуулах хүсэлтээ цахимаар илгээдэг болж байгаа юм. Тодруулбал өнөөдрийг хүртэл цахилгаан холбуулах хүсэлтийг цаасаар өгч, өөрийн биеэр хүсэлт гаргахаас гадна эрчим хүчний хүчин чадлаас шалтгаалж сараас хоёр сарын хугацаанд хүлээгддэг байна. Тэгвэл журам өөрчлөлт оруулснаар 3-14 хоногийн хугацаанд холболт хийгдэхээс гадна холболт хийгдэх хугацаагаа хянадаг боллоо.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоосон.

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 800 сая ам.доллараар "Тэнгэрийн тойрог" замыг барих тухай мэдээлсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл сонсох болсон. Гэхдээ уг санал нь дэмжигдээгүй бөгөөд Засгийн газар тус төсөлтэй танилцаад өнгөрчээ. Хувийн хэвшил Үндэсний хөгжлийн газарт 800 сая ам.долларын өртөгтэй "Тэнгэрийн зам" төслийг өөрсдөө мөнгөө босгоод, барих тухай санаачлагаа салбарын сайдад танилцуулахдаа Засгийн газраар ямар нэгэн баталгаа гаргуулахгүй асуудлыг бас хөндсөн аж. Энэ төсөл нь Засгийн газар буюу ЗТХЯ-нд огт хамааралгүй, төсөвт ямарч холбоогүй төсөл болохыг салбарын яамнаас тодотгосон.

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН

Махны үнийг толгойгоороо хариуцсан Ч.Улаан сайдын хувьд хөл хориотой энэ үед иргэдийн хамаагүй худалдан авалт үнийн зохиомол хүндрэл үүсгэх эрсдэлтэйг сануулж буй. Ялангуяа хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, хэвийн ажиллана. Мөн импортоор авах болон орон нутгаас зайлшгүй хийгдэх хүнсний тээвэрлэлт ямар ч хориг саад гарахгүйг тэрбээр онцолж байна. Засгийн газар, ХХААХҮ-ийн яам 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байгаа аж. Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чаджээ. Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэйг салбарын сайдын хувьд анхааруулсаар байна.

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцөлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгав.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.

Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн –ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болох аж. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-20 64.119.26.174

хүрэлсүх зугаалж уул хадаар явж, хэдэн сайдаа зурагтаар загнан рекламдаж эргэж буцсан шийдвэр гаргасаар өдий хүрлээ

Avatar

зочин 2020-03-20 64.119.26.174

өөрсдийгөө өдөх бүр 11 цагт 3 сарын турш рекламдаж, орж ирээгүй вирусын төлөө ард иргэдээ 3 дарамталж карантиллаа. юмны үнэ өсгөж мөнгө нь дууссан ч үгүй мөн сайхан карантилж бидний авар байна даа гэж тархи угааж бна.

Avatar

зочин 2020-03-20 64.119.26.174

хэдэн хүүхэд л карантилж, 11 цагт өөрсдийгөө рёкламдахаас өөр юу ч хийсэнгүй

Avatar

Мэндээ 2020-03-20 66.181.161.102

Хүрэлсүх ерөнхий сайд зоригтой шийдэмгий сайн улс төрч. Монголд олон хүн дэмжиж байгаа.

Avatar

Ухаант хүмүүн 2020-03-20 202.126.88.46

АН ыг бодвол энэ хүнд үед МАН үнэхээрийн ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй НАМ юм байна.
Дахин МАН ыг сонгон дэмжих болно!!!!

Avatar

unen 2020-03-20 202.9.40.77

erunhii saidaas busad ni hudlaa garuud sh de. harin mergejiltnuud sn bn a. tednii hucheer soudaj bn

Avatar

Зочин 2020-03-20 124.158.109.62

Эрүүл мэндийн сайдыг л ёстой сайн магтмаар байна

Avatar

Эмч мэргэжилтнүүдийн ач гавьяа 2020-03-20 139.5.216.77

Эмч мэргэжилтнүүд сайн ажиллаж байна. Сэтгүүлч сайдыг магтах юм алга. Харин ч сургамж авах зүйл байна. Тусгаар Монгол улсын ЭМ-ийн сайд энэ хүнд үед мэргэжилтнүүдийнхээ ард нуугддаг сэтгүүлч байгаа нь эмгэнэлтэй. Угтаа ЭМ-ийн сайд хүн Иргэдийнхээ өмнө гарч шинжлэх ухаанын үндэслэлтэй үг хэлдэг бол Иргэд ихэд итгэж тайвшрах байлаа.

Avatar

Зочин 2020-03-20 103.229.122.226

Сэтгүүлч хүн гэхэд ЭМ-ийн сайдын ажлыг давгүй хийчэж болдог л юм байна шүү дээ Мэрэгжлийн бус хүнийг анх АН-ынхан л сонгон тавьж байсан санах юм Одоо учиргүй шүүмжлээд л энийг л хоёр нүүр гэдэг биз дээ

Avatar

Зочин 2020-03-20 202.131.254.146

Хүрэлсүх сайн байна. ЗГ сайн байна.

Avatar

Иргэн бна 2020-03-20 103.26.195.90

ЗГазар сайдууд сайн ажиллаж байна. Хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой л доо. Муулах юм байхгүй. Хууль зүйн сайд харин юу хийж яваа юм бол. Хэл чимээгүй болчих чинь

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.86

юу ч болоогүй байхад хөөрөх шаардлага байна уу

Avatar

123456 2020-03-20 103.26.195.192

Ene humuusiig unend daragdah stag udahgyi bizdee uhaantai mundag humuusuu munhag muihar humuusuu gedeg n udahgyi biz magtaadch ayhav esvel muulaad ch ayhav eden shig turd ajillaad ter ih mongo horongotei bolson humuus 2 sar baitugai 20 ingej ajillahad aydgiin

Avatar

Зочин 2020-03-20 202.55.188.43

Ингээд л биесээ магтаад байвал пологтчихгүй л бол дажгүй сайхан л даа. Ингэсээр байгаад үлгэрт гардаг шиг сонгуулийн ѳмнѳ амар сайхандаа жаргана. 80 жил найрлана гэж хѳѳрѳлдсѳѳр унтаад сэрэхэд үлгэр биш бодит байдалтайгаа золгоно.

Avatar

иргэн 2020-03-20 202.179.26.225

Хүрэлсүхийн ЗГ энэ Аюулт өвчний эхний үед Сайн ажилласан гарцаагүй Үнэн, сүүлдээ Элдэв магтаалд ташуурсан уу яасан Ард иргэдийнхээ Аюулгүй байдал Эрсдэлд оруулсан алхам хийж Гадны орнуудаас Коронавирус Ипортлож оруулж ирэн Иргэд ээ Айдас түгшүүрт автуулж эхэлсэн, Мөн Сошиал, Хэвлэл мэдээлэл дэхь Иргэдийн Үгээ хэлэх Санал бодлоо солилцох талбарыг хааж Иргэдийнхээ ҮЗЭЛ БОДЛОО илэрхийлэх Эрхийг боогдуулсан Үйл ажиллагаа явуулсан

Avatar

Зочин 2020-03-20 66.181.180.48

АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга мөнгө тараах төлөвлөгөөний талаар тодрууллаа

Гурван долоо хоногт Америкчуудад бэлэн мөнгө илгээхийг хичээ: Насанд хүрсэн хүнд 1000 доллар, нэг хүүхдэд 500 доллар өгөхийг найдаж байгаа тул дөрвөн хүний гэр бүл дор хаяж 3000 доллар авна.

Тус хөтөлбөр нь нийт 500 тэрбум ам.долларын санхүүжилтийг Америкийн олон нийтэд шууд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг хоёр үе шаттайгаар тараах бодолтой байгаа. Эхний ээлжийг Конгресс баталснаас хойш 3 долоо хоног

Avatar

Хуульч 2020-03-20 202.9.46.86

Нямхүү захирал үнэхээр мундаг хүн юм аа! Ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! Ер нь ХӨСҮТ маш сайн ажиллаж байна!

Avatar

Тийм шүү ХӨСҮТ сайн ажиллаж байна 2020-03-20 139.5.216.77

Амжилт

Avatar

ХАРИН Ч ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА МАГТАХ ЮМ АЛГА 2020-03-20 199.249.230.100

ЯАГААД ИНГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ МАГТУУЛАХ ГЭЖ БАЙЖ ЯДААД БАЙДАГ ЮМ БЭ ? АРД ТҮМЭН ХЭН НЬ ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОН ХЭР ЧАДВАРЛАГ, МЭДЛЭГТЭЙ, МЭДРЭМЖТЭЙГИЙ НЬ ЯЛГАЖ САЛГАЖ ЧАДНА Ш ДЭЭ. БҮГД АЛГАН ДЭЭР ТАВЬСАН ЮМ ШИГ ХАРАГДАЖ Л БАЙНА ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД. СОНГУУЛИАР ДҮНГИЙ НЬ БОДИТООР ТАВЬЧИХ БИЗ. ХҮРЭЛСҮХ, САЙД НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА. ТЭГЭСГЭЭД НАМ ЖИМ ӨНГӨРӨӨЛӨӨ. ФРАНЦ ИРГЭНИЙ ХАЛДВАР ГАЗАР АВСАН БОЛ ЦУСГҮЙ а**х БАЙСАН. АРД ТҮМЭН ДАРХЛААТАЙ , БАЙГАЛЬ ДЭЛХИЙ ХАРЖ ҮЗЭЭГҮЙ БОЛ Ч.

Avatar

zochin 2020-03-20 192.82.78.194

bas tengeriin toirog zam ashiglaltad oruulna gesen neg ajil bna

Avatar

Зочин 2020-03-20 64.119.25.33

tosov todotgoj virusiin ersdliig zoollox ex uusveriig tosviin onts xeregtseegui xorongo oruulaltiig xasaj nemelt ex uusver shaardaxguigeer tosov dotor ni zoxitsuulalt xiij undesnii san baiguulax shaardlagatai. zalxuu xurelbaatar chi tosviin xedn too naash tsaash bolgox ajlaas b** xoirgo xand. songuuli ugtaj amlaltaa bieluulex ner zuux, mon mongo tsavchij songuuliin zardal gargaj mongo idex sanaarxlaasaa boliodoo. tumnii ongiig tumend ni zoriul

Avatar

Зочин 2020-03-20 103.14.36.6

ХХААХҮЯ-ны дэд сайд маш сайн ажиллаж байгаа. энэ бол ард түмний үнэлгээ шүү . Хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа

Avatar

Орон гаран, олон ааштай алиа салбадай 2020-03-20 139.5.216.77

ХХААХҮЯ-ны дэд сайд гэж орон гаран, олон нүүртэй, олон ааштай, пялдага хасаг чавганц дэд сайд хийж тоглож болсон доо. Одоо сонгуулийн дараа гудамжиндаа гарах биз. 8 жил юу ч хийгээгүй, чадваргүй.

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.86

ХУ НАМЫН МАШ ИДЭВХИТЭЙ АЛЦГАР ГИШҮҮДИЙН НЭГ

Avatar

zochin 2020-03-20 103.212.119.152

Сайд нар нь томроод бгаа юм биш. Ард нь Хүрэлүх өөрөө бгаа. Буруутвал тэр сайд хохирно. Хүрэлсүх тэр сайдаа загнаад уснаас хуурай гарна. Ам ажил 2 зөрж бна даа. Хөөрхий доодсууд хөл хорио тогтоон оруулахгүй гэж өдөр шөнөгүй зүтгээд бдаг дээдсүүд оноо авах гээд гаднаа вирус оруулж ирэн хүс хөдөлмөр тарааж бна

Avatar

БНМАУё- ын бэлтгэл офицер Лувсанцэндийн Чулуунбаатар 2020-03-20 202.126.89.101

Халх Монголын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүх тушаалыг биелүүлэхэд хэзээд бэлэн . Монгол улсын эсрэг бүхнийг Халхын Чин Зоригт хөвгүүд хэзээд устгахад бэлэн. Халхын хөвгүүдийн удирдлагаар Лалын ертөнцийн Уулын өвгөдийн мафийн, Хятадын Шаолины сүмийн Их Монгол Улсын эсрэг тэрслэгчдийг Монголын Зоригт хөвгүүд 1:1 -харьцаатай сөнөөж байсан юм. Тушаал хүлээж буй Халхын хөвгүүд.

Avatar

Зочин 2020-03-20 202.21.100.210

ЗАСГИЙН ГАЗАР САЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГААГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА. ДАХИЖ Л БИТГИЙ ВИРУСТЭЙ ХҮН БҮҮ НЭМЭГДЭЭСЭЙ ЭНЭ ХЭД ЭДГЭЭСЭЙ. ХАРИН СОНГУУЛИА ҮНДСЭН ХУУЛИЙНХАА ЗААЛТЫН ДАГУУ ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. СОНГУУЛЬ ГЭЭД ЯАЛТ Ч ҮГҮЙ СОНГУУЛЬ ХҮН АМЫН БӨӨГНӨРӨЛ ҮҮСЭН ШҮҮ ДЭЭ. 2, 3 САРААР ХОЙШЛУУЛЖ ЭНЭ ХОРИО ЦЭЭР ӨВЧЛӨЛ ТАРХАЛТЫГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА. ДЭЛХИЙ ДАХИНД УЛС ОРНУУД АЛЬ БОЛОХ ЦУГЛАХ БӨӨГНӨРӨХИЙГ ХОРИГЛОЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Иргэн 2020-03-20 59.153.114.94

Хүрэлсүхээ попорч магтан дуулуулдаг цаг бишээ Наад сайд нар чинь үгийг чинь авахаа больж дээ Яг эсрэгээр нь хийгээд байна. Иймд тэмц гэхээр оруулж ирээд л зээлийн хөнгөлөлт үзүүл гэхээр зээлийн дарамтанд оруулаад л үнэндээ шог байна Энхтүвшин,Хүрэлбаатар, Сарангэрэл нараасаа салсан нь дээр байхаа

Avatar

Зочин 2020-03-20 103.229.122.226

Одоогийн засгийн газар энэ хүндрэлтэй үёэс аль болох хохирол багатай гарах улс орноо ургашлуулах бүтээн байгуулалт хийх гэж чадлаараа л зүтгэж байна Өмнөх АН-ынхан шиг улс орноо 20 гаруй тэрбум доллорын өрөнд оруулж төсөл нэрийн дор бүлэглэн улсын хөрөнгийг улаам цайм идэж шамшигдуулаагүй шүү Ард түмэн тэнэг биш сонголт хийхдээ эрх биш үүнийг харгалзан үзэх байлгүй дээ Ёр нь төр засгаа сонгохдоо амлалтаар нь биш хийсэн ажлын үр дүнгээр нь хөрөнгөтэйгээр нь биш ёс зүй мэдлэг чадвараар нь сонго

Avatar

бодлын хулгайч 2020-03-20 66.181.167.53

БОЛОВСРОЛЫН САЙД ЯМАР Ч МЭДРЭМЖГҮЙ АМЬТАН. ХЭДДҮГЭЭР ЗУУНД АМЬДАРЧ БАЙНА ДАА. ЮУН CD ГАРГАЖ ТАРААХ. МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ЗУУН БИЗ ДЭЭ. МӨНГӨ БОСГОХ ГЭЭ ЮУ

УОК БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НАР ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. БАЯР ХҮРГЭХ ХЭРЭГТЭЙ.

УЛААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖЭЭГҮЙ, ХЭРЭГЖИХ Ч БОЛОМЖГҮЙ ТУЛ НЭЛЭЭД БУХИМДАЖ БАЙГАА БАЙХ. МУУ АЖИЛЛАСАН ГЭЖ ДҮГНЭНЭ. АРД ТҮМЭН Ч ГЭСЭН САНАЛ НИЙЛЭХ БАЙХ.

Avatar

зочин 2020-03-20 124.158.95.138

Сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Зарим нэг ухамсаргүй онцгой байдлын дүрэм горимд захирагдаж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Зарим нэг хүмүүс нойр хоолгүй иргэд монголынхоо төлөө ажиллаж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг битгий хөсөрдүүлээрэй. Зарим ажиллаж байгаа хүмүүс маань 3 сар хагас нойртой ажиллаж байна шүү. Тансаг зэрэглэлийг хүсээд байгаа хүмүүс бодоорой. Энэ тэр нөлөө бүхий хүмүүст ярьж хаалга хийх гэсэн оролдлого гаргасан хүмүүсээ өвчин арын хаалгагүй шүү

Avatar

зочин 2020-03-20 103.14.36.34

Энэ хүнд цаг үед ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД МЭРГЭЖЛИЙН ХҮН БАЙХ ЁСТОЙ гэдгийг маш сайн ойлголоо.
Мөн АН засаглаж байсан бол олон иргэн хүний нутагт халдвар авч амь насаа алдах байсан юм биш үү,,,С.Эрдэнэ татаж авах нь буруу гэээд байна даа,,,

Avatar

Зочин 2020-03-20 202.55.191.194

Хүнд хэцүү цагт жинхэнэ чадвартангууд ерөхий сайдад тус болж байна ялангуяа санхүү тал маш хатуу боловч жинхэнэ мэргэжлийн бодлого барьж хамгаалж чадаж байна бид бусад улс орон шиг тийм мундаг санхүүтэй биш шүү дээ нөгөө ам хэл нь гүйцэгдэдгүй нямка оюка нар харин тун бүдэг байна даа зарим нь бол бүр сураг алга

Avatar

ааа 2020-03-20 202.180.218.37

Ард иргэд ажилгүй, орлогогүй, нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхэн эрсдэлд орох магадлалтай энэ үед энэ засгийн хамгийн муу сайд Нийгмийн хамгааллын, хөдөлмөрийн сайд Чинзориг юу хийсэн бэ.Тавих тайлан, хэлэх үг байна уу

Avatar

зориг 2020-03-20 202.21.120.66

Засгийн газарт талархалаа чадлаараа л зүтгэж байна АН-н Эрдэнэ минь дээ чи ч ёстой 2 хөлтэй мал юм даа хүмүүс ээ авчраагүй бол юу гэхэв хилийн гадна зовж яваа ард түмнээ хөсөр хаясан МАН-ынхан ийм муу хүмүүс гээд л шүлсээ үсчүүлэх байсан уу ийм үед чи ингэж л сонгуулийн пиар хийнэ ийм даргатай хайран ардчилсан өөдрөг үзэл бодолтой залуус

Avatar

ЗОЧИН 2020-03-20 59.153.115.53

САЙД НАР ӨӨРСДИЙГЭЭ МАГТУУЛАХ,УЛС ДАЯАР 2 САР ЭНЭ ВИРУСТ НЭРВЭГДЭЭГҮЙ ТЭССЭН,ЗГ,УОК-ЫН АЧААР ГАДНААС АЮУЛТ ВИРУСЫГ МОНГОЛД ИМПОРТЛОН ОРУУЛЖ ИРЛЭЭ,ТҮҮНИЙГЭЭ ЗӨВТГӨЖ БУЙ НЬ ЭРҮҮЛ УХААНД БАГТАМГҮЙ,ГАДААДАД БУЙ 1 МОНГОЛ ХҮНИЙ ПОСТ: "МАНАЙ ГЭР БҮЛ ТОМ ГОЛОМТОНД БНА,ХҮНГҮЙ МЕТРО,ЭЗЭНГҮЙ ГУДАМЖ,МАШИНГҮЙ ЗАМ,ХООСОН ДЭЛГҮҮРҮД…АЙМААР,ИЙМ ҮЕД ЭХ ОРОНЧ БАЙЦГААЯ,ХҮНИЙ НУТГААС ЭРСДЭЛ ТЭЭЖ ЭХ ОРОНДОО ОЧИЖ ЧАДАХГҮЙНЭЭ, 3.3 САЯ МОНГОЛЧУУДДАА ГАЙ БОЛОХГҮЙ БАЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ МААНЬ ЭНЭ,САЙХАН ЦАГТ УУЛЗАЦГААЯ" ГЭЖЭЭ.

Avatar

Зочин 2020-03-20 192.82.78.43

Зөзө чиний нүдээр хийсэн болгон харлагдаал байж байх уу. Чи ганцаараа амьд үлдээрэй

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.191

Сайн

Avatar

Зочин 2020-03-20 66.181.161.11

Үндэсний үйлдвэрлэгчид, ХАА-нхнаа боомилох бодлого л явуулж

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.188

Дотооддоо хөл хориог эрт сүр бадруулж хийсэн нь үр дүнгүй шахам ажил байсан байна.Зарим хилээ хаа чангал зорчигчоо цөөл гэж олон хүн хэлж байсан.

Avatar

Зочин 2020-03-20 66.181.186.22

Ядаж л ерөнхий сайд нь эдийн засагч, эрүүл мэндийн сайд нь эмч, сангийн сайд нь санхүүч, хууль дүйн сайд нь хуулч хүмүүс баймаар байх юм. Бусад нь салбар нь ч дүүрч. Эдийн засгийн талаар А ч байхгүй дүлий ерөнхий сайдтай, сэтгүүлч зураглаач эрүүл мэндийн сайдтай байгаа нь шившиг юм даа.

Avatar

Зочин 2020-03-20 66.181.188.78

Аль нэг салбарт ямарч хүн очсон ямар нэг өө эрээд муулдаг араншинтай хүмүүс байх юм даа Ёстой ийм яриа гаргачид л ажлын садаа болж олны сэтгэл санааг тарамдуулагчид Сэтгэл зүтгэл байхад бүх юм бүтдэг ,Та л хувийнхаа үүрэгт ажлыг сайн хий тэгвэл та улсдаа нэмэр болно

Avatar

Аагий 2020-03-20 103.136.254.41

yag unen

Avatar

Зочин 2020-03-20 192.82.78.43

Менежмэнт сайн хийнэ гэдэг чинь мэргэжил нээх чухал биш. Яагаад гэвэл Менежер нь өөрөө нарийн мэргэжлийн ажил хийгээд явахгүй, гол хүмүүсээ удирдан зохион байгуулах, чаддаг хүмүүсээр нь ажлыг хийлгэх, хийх боломжийг олгох юмшдээ уг нь. Энэ чинь ялгаагүйл нэг мэргэжил ажил юм.

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.86

мэргэжлийн бус байж болно ухаантай мэдлэгтэй чадварлаг байх ёстой

Avatar

Арл 2020-03-20 203.91.115.37

ЭМЯ НЫ САЙД ОБЁГ ЫН ДАРГА НАР МЭРГЭЖИЛИЙН БУС БАДРАЛ НЬ АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН НӨХӨР. МАШ ТОМ АЛДАА ГАРГАЖ ВИРУС ГАДНААС ОРУУЛСАН ЭНЭ БОЛ МЭРГЭЖИЛИЙН АЛДАА. ГАДНААС ОНГОЦ ОНГОЦООР НЬ ГОЛОМТЫН БҮСЭЭС ӨВЧТӨН ТАТАЖ ХАЛДВАР ТАРААСАН УЛС МОНГОЛООС ӨӨР АЛГА.ИРГЭДЭЭ ТАТСАН НЭРИЙН ДОР ХОРИО ЦЭЭР ДЭГЛЭМИЙН ОЛОН УЛСЫН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН.ОНГОЦООР ЗӨӨВӨРЛӨХ ХҮН БҮРИЙГ ТУХАЙН УЛСАД НЬ ТЁСТЭЭР ҮЗЭХ ЁСТОЙ БАЙСАН БОЛОМЖ БАЙСАН ӨВЧТӨЙГ НЬ ҮЛДЭЭХ БАЙСАН БНСУ ГАДНЫ ИРГЭДИЙГ ҮНЭГҮЙ ЭМЧИЛЖ БНА ХАРИУЦЛАГ ТООЦ

Avatar

Монгол хүн 2020-03-20 43.242.243.120

Хүрэлсүхийн Засгийн газар маш сайн ажиллаж байна. Цаашид энэ эрчээ бүү сулруулаарай. Улам чангалах. Коронавирус удаан хугацаагаар үргэлжлэх юм бна. Иймд улс эх орон хүн бүр бүсээ чангалж, улам нягтарч ажиллавал л хохирол багатай гарна. Ер нь хүний амьдралын хэвшил, олон улсын харилцаа, улс эх орны удирдлагад эрс өөрчлөлтийг шаардах юм бна даа.

Avatar

Зочин 2020-03-20 103.68.107.22

Монгол шиг ийм ичгүүргүй увайгүй улс орон байна уу? Сэтгүүлч нэг балай авгайгаар ийм чухал эрүүл мэндийн салбараа удирдуулчаад тэгээд нөгөөхөө магтан дуулаад сууж байдаг мангарууд !!!!! Хүрэлсүх гэж нэг хоосон толгой, шударга ёс ярьсан сүржин яриатай нөхөр. Гэвч үнэндээ Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хулгай, бизнес хийж үзээгүй хүн 2 тэрбумын хадгаламжтай. Төрсөн 2 дүү болох У.Отгонбаяр, У.Давхарбаяр нар нь ЖДҮ-ийн хулгайч ийм л хүн шударгын дүрд тоглоод л попроод байж байх юм. Ой гумтаар

Avatar

Зочин 2020-03-20 192.82.78.43

ХАХА ямар аймаар улс төрийн үг хэллэг вэ? Монгол шиг ийм… хаха улс орон бүхнийг судалж үзчээд, дараа нь улс төрийн үггүйгээр наадхаа бич. Ёртөнцөд байхгүй юм Монголд л байна уу тэ хаха

Avatar

Зочин 2020-03-20 202.21.96.212

Хүний эрх дээдэлдэг барууны орнууд энэ тахалын эсрэг ямар арчаагүй байгааг харахгүй байна уу? Иргэн хүний хувьд харин ч энэ түгшүүртэй үед улсаараа бахархаж байна. Олон улсын мэдээ нэг уншиж үзээрэй. АНУ, Итали, Швейцари гэх мэт орнууд ёстой шившиг болж харагдана.

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.86

Сошиал хүчтэй ажилласаны ач гавьяа, Харин одоо сайтуудын комментийг тас хааж боомилчоод байгаа нь алдаа гарахын том дохио санамж юм шүү . Маш их харамсаж байна .

Avatar

Жирийн иргэн 2020-03-20 103.68.107.22

Монгол шиг ийм ичгүүргүй увайгүй улс орон байна уу? Сэтгүүлч нэг балай авгайгаар ийм чухал эрүүл мэндийн салбараа удирдуулчаад тэгээд нөгөөхөө магтан дуулаад сууж байдаг мангарууд !!!!! Хүрэлсүх гэж нэг хоосон толгой, шударга ёс ярьсан сүржин яриатай нөхөр. Гэвч үнэндээ Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хулгай, бизнес хийж үзээгүй хүн 2 тэрбумын хадгаламжтай. Төрсөн 2 дүү болох У.Отгонбаяр, У.Давхарбаяр нар нь ЖДҮ-ийн хулгайч ийм л хүн шударгын дүрд тоглоод л попроод байж байх юм. Ой гумтаар

Avatar

Зочин 2020-03-20 66.181.169.108

Хүрэлсүх шиг сайд олдохгүй шүү. Дахиад 4 жил зүтгүүлмээр л байна шүү. Монгол улсын Ерөнхий сайдад горилогч С.Эрдэний хэлсэн нүгийг сонссон биз дээ манайхаан. Хүрэлсүх нь дээр үү Эрдэнэ дээр үү.

Avatar

Зочин 2020-03-20 202.180.218.37

С.Эрдэнэ дээр дээ.Ядаж попрохгүй үнэнийг хэлдэг.Хийсэн ажилтай, хөдөлмөр ч хүн шүү

Avatar

Зочин 2020-03-20 103.136.254.41

Хүний хийсэн үйлдэл, явсан мөр нь нүүр царай дээр нь илхэн харагддаг. Эрдэнийн байж байгаа царай ч ёстой мэдэхгүй дээ. Бүүр цаанаа нэг муухай, жихүүдэс хүрээд байдаг юм.

Avatar

{ 2020-03-20 103.11.192.34

С. ЭРДЭНЭЭС МӨНГӨ АВЧ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАХ МЭЛХИЙГ ЯИАР ХҮН ГЭХ ЮМ. НАС БАРАГСДЫН МӨНГӨ ИДНЭ. ИРГЭДЭЭ ЯЛГАВАРЛАНА. ГӨЛӨГ. СОНГУУЛЬД ГАДААДАД БАЙГАА ХҮМҮҮС САНАЛ ӨГӨХГҮЙ БОЛОХЛООР ХЭН Ч БИШ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА БҮДҮҮН БАРЗГАР ХАР МЭЛХИЙ

Avatar

Иргэн 2020-03-20 66.181.177.151

Авилгхчид авилгаа л бодов Хамгийн муу ЗГ н нэг Яагаадгэвэл Еррөнхиы сайлад нь цэрэг болжтоглох гадны ерөнхийлөгчийг дуурайж мото унах .гитар тоглох .цээж нүцгэн явах гэх мэтээс өөр.юм байхгүй болрвсрол нимгэн бодлого гаргах цэгц ухаан лоогик сэтгэлгээний цар байхгүй .Урвагч Улаан бол хөмгин хортой нь Татварын дарга нараар дамжуулж улсын мбнгийгхэдэн тэрбумаар хуваажавах авилгачдын аргыг энэ этгээд хийсэн Хүрэлсүх ЖДҮ р Монголын иргэдийнхээ боломжийг хулгөйлёан одоо 2дахидаа бэлдэж байгаө

Avatar

Зочин 2020-03-20 103.11.192.34

ЭНЭ ГӨЛӨГ БОЛОВСРОЛТОЙ ГӨЛӨГ ҮҮ. ЧИ ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙГАА ГӨЛӨГ БОЛ БОЛОВРОЛГҮЙГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ХОРЧИН ДУРАК ЗАЛЙАА УЙДДАГ ЮМУУ ШЭЭС ЧИНЬ

Avatar

Иргэн 2020-03-20 202.126.89.167

З сая иргэдийнхээ амь насанд эрсдэл авчирё 6 вирус импортолсон Энхтүвшин, Сарангэрэл нарт хариуцлага тооцох ёстой

Avatar

Зочин 2020-03-20 192.82.77.173

битгий шоу реклам сурталчилгаа хийгээд бай л даа

Avatar

Очин 2020-03-20 150.129.140.154

За яах вэ ямарч засаг ингэж ажиллана даа овчин л битгий гараасай даа дэлхий нийт хундэрч байна шуу дээ тайвширах болоогуй шуу

Avatar

Талархал 2020-03-20 202.179.31.92

Улсынхаа иргэдийг Корона вирусээс хамгаалах талаар бүх талын арга хэмжээг авч хичээнгүйлэн ажиллаж байгаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, болон ялангуяа гэр орондоо ч очих боломжгүй ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчид улсын онцгой комиссын нийт бүрэлдэхүүн, төрийн албан хаагчиддаа Монгол улсын гадаадад болон дотоодод оршин суугаа нийт иргэд гүн ихээр талархаж, тэдний ажлыг хүндэтгэж байгаа шүү. Иргэд бид ч бас хичээх хэрэгтэй. Амжилт

Avatar

1 2020-03-20 119.40.103.6

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан-Дарханы ЗАМ

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.6

Нээрээ ямар ч мэдрэмжгүй лүд юмаа

Avatar

Баяр 2020-03-20 59.153.114.94

Өөрсдийгөө магтуулах хандив цуглуулж вирус импортлохоос өөр гавьтай зүйл хийж чадахгүй байгаа Сарангэрэл хоцрогдсон Энхтүвшин нарыг даруй солихгүй бол ихээхэн лай болохоор байна Хүрэлсүхээ.

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.86

Сарангэрэлийн хэлсэн үг бүр доог тохуу болж байгаа. Хамгийн сүүлд Хятадын 1 тэрбум 380 сая хүн амыг Монголын 3 сая хүнтэй адилтгасан тэнэг өгүүлбэр хэлж хүмүүсийн элэгийг хөшөөсөн. Маш мулгуу жижиг тархитэй нь ажиглагдаад байгаа. ЭМЯ маш олон удаа мэргэжлийн ноцтой ноцтой алдаануудыг гаргасан.

Avatar

Зочин 2020-03-20 202.55.191.194

Сайн байноо манай ЗГ. ИНГЭЭД БАЙВАЛ ХЭДЭН УДАА СОНОГОСОН Ч ЯАХАВ ДЭЭ.

Avatar

Ard tumenees 2020-03-20 99.203.20.248

Eruul mendiin said Sarangerel mergejliin emchees ch iluu ur duntei ajillaj baigaag shudarga ard tumen khelj chadna. Tuunii Mongolchuuddaa eruul mendiin salbart mash ikh khorongo oruulaltig khiij baigaad ard tumen chini bayrlan talarkhaj Mongol khun bur eruul baikhin toloo myatardhgui temtsen ajillaj baina. Urid khezee ch iim gavshgai, khodolmorch said eruul mendiin salbart baigaaguig bid medne. Sarangerel saiddaa eruul enkh, urt nasalj udaan jargaj tordoo bolon tumendee ulam ikh amjultig avchira

Avatar

иргэн 2020-03-20 202.9.46.160

х***а Энхтувшинг соль.Бутэхгуй заваан нохор.

Avatar

Ard tumen chini 2020-03-20 99.203.20.248

Khurelsukh said mash chadvarlag , ukhaan khuch chadlaa Mongolchuudinkhaa toloo zoruylj ajjillaj baina. Tuunii udurdlagan doorkhi cabinet bureldekhuuneeree zokhion baiguulalttai, emkh tsegtdtei sain ajillaj baigaad ard tumen chini talarkhaj baina.Ta nartaa amjilt khusie! Ard tumenees chini

Avatar

БНМАУ- ын бэлтгэл офицер Лувсанцэндийн Чулуунбаатар 2020-03-20 202.126.89.101

Халх Монголын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүх тушаалыг биелүүлэхэд хэзээд бэлэн. Монгол Улсын эсрэг бүхнийг Халхын Чин Зоригт хөвгүүд хэзээд устгахад бэлэн. Халхын хөвгүүдийн удирдлагаар Лалын ертөнцийн Уулын өвгөдийн мафииг, Шаолины сүмийн Их Монголын эсрэг тэрслэгчдийг Монголын зоригт хөвгүүд 1:1- харьцаатай сөнөөж байсан юм. Тушаал хүлээж буй Халхын хөвгүүд.

Avatar

Сэтгүүлч зурагчин мэтээр ЭМЯ-ны сайд дахиж хэзээ ч бүү томил !!!! 2020-03-20 139.5.216.77

ЭМЯ-ны нийт эмч мэргэжилтнүүд нойр хоолгүй махаа, ясаа баран аюулт өвчинтэй тэмцэж байна. Тэдэндээ амжилт хүсье. Ард түмэн ялгаж салгаж ойлгоно. Сэтгүүлч, фикикийн багш зэрэг мэргэжлийн бус улстөрчдөөр ЭМЯ-г удирдуудлж ирсний гор гарч байна. ЭМЯ олон жил ямар ч нөөцгүй, бэлтгэлгүй, бодлогогүй явж ирсэн нь тод харагдлаа. МОНГОЛЫН АЛБАН ТУШААЛЫН БЯЛУУ ХУВААГЧ УЛСТӨРЧИД ӨӨ !!! ЦААШИД СЭТГҮҮЛЧ МЭТЭЭР ЭМЯ-ны САЙД ТАВЬЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОЖИЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭРСДЭЛД ОРУУЛДАГ АА ЗОГСОО !!!

Avatar

СЭТГҮҮЛЧ БИШ ЭЭ 2020-03-20 202.9.46.86

ОМСКИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТМС ТӨГССӨН ФОТО ЗУРАГЧИН ЮМ БИЛЭЭ

Avatar

Иргэн 2020-03-20 66.181.181.207

Дотоод хэргийн сайд Нямдорж хэрэггүй орон тоон дээр ажиллаа юу?

Avatar

Зочин 2020-03-20 139.5.219.139

Энэ дэлхий нийтийг цочроосон аюулт өвчнийг анхнаас нь маш мэдрэмжтэй шуурхай цаг алдалгүй мэдэж хөл хорио тогтоож ажилласан засгийн газартаа баярлах хэрэгтэй.. Гаднаас ирсэн иргэдээ ад үзээд байгаа хүмүүс монгол цустай монгол хүн мөн үү. Эсвэл улс төр хийж ард түмнийг хагалан бутаргадаг Ардчилсан Намыханы гар хөл болсон нөхдүүд үү. Та нар байнга ингэж бусдыг харлуулж хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэдэгээ болиоч. Яасан өөр өө хайж сонгуульд өрсөлдөх гэхээр та нарт хэлэх зүйл байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж