Цалин нэмэхгүй, хасахгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Цалин нэмэхгүй, хасахгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, иргэдийн ажилгүйдлээс үүдэлтэй орлогын хомсдолыг хэрхэн яаж бууруулах вэ гэдэгт хариулт олохоор өнөөдөр Хөдөлмөрийн яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монголын ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтарсан чуулганыг зохион байгуулж байна.

Үндэсний статистик хорооноос гаргасан судалгаанд улсын хэмжээнд өнгөрсөн аравдугаар сард ажилгүй 98.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 20.9 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин  бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурч, 31 мянга 526 болжээ. Харин бүртгэлтэй ажил хайгч нийт 44.7 мянган иргэний 24.8 мянга нь эмэгтэйчүүд байжээ. Насны бүлгээр нь үзвэл улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 64 хувийг 15-34 насны иргэд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 30 орчим хувь нь дээд боловсрол эзэмшсэн залуучууд. Энэ нь  зах зээл дахь ажлын байрны эрэлттэй уялдаагүйтэй холбоотой гэж Хөдөлмөрийн сайд тайлбарлав. Одоогийн хөдөлмөрийн зах зээлд бүтээн байгуулалт, инженерийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин эрэлттэй байх юм. Иймээс одоогийн дээд боловсролын системээ эргэн харж, амьдралд ойрхон эрэлттэй мэргэжлээр боловсон хүчнээ бэлтгэх шаардлага тулгарчээ.

Улс орны эдийн засгийн хямралыг дагаад аж ахуйн нэгж, компаниуд ажлын байраа цомхотгож, компанийн санхүүгээ агшаах болсон. Энэ нь нийгэм дэх ажилгүй иргэдийн тоог автоматаар нэмж буй үйлдэл. Иймээс салбар яамнаас нь санхүү нь хүндэрсэн, цомхотгол хийх яаралтай шаардлагатай болсон аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл өгч, асуудлыг иргэнд халгүйгээр шийдэх бодлого баримталж эхэлсэн аж. Хөдөлмөрийн яамны зээлийн санд жилд 80 тэрбум төгрөг хуваарилагддаг юм байна. Нийслэлийн тухайд  ч төсвөө тэлэх улмаар ажлын байрыг танахгүй байх бодлого баримталж буй юм.

Хямралтай холбоотой цомхотгол хийхгүй байхыг хувийн компаниудад төрөөс зөвлөж буй ч, бодит байдал дээр ажилтнаа халсан, ажиллах хүчнийхээ тоог бууруулсан олон аж ахуйн нэгж байна. Тухайлбал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ажлаас халсан ч, удирдлага тушаалаа гаргаж өгөхгүй байна гэсэн иргэдийн гомдол ихээр ирэх болжээ. Тухайн иргэнд ажлаас халагдсан албан тушаал байхгүй бол шинээр өөр ажилд орох, ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдөхөд хүндрэлтэй болох юм. 

Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын эздийн холбоодын гурван талт хэлэлцээрээр энэ жил цалин нэмэхгүй. Мөн төрийн 180 албан хаагчийн цалинг хасахгүй гэсэн шийдвэрт хүрчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-11-16 202.179.8.90

Өнөөдөр банкинд зээлгүй хүн алга, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин маш бага, амьдралд хүрэлцэхгүй байна.

2222 2015-11-16 183.177.98.27

өнөөдөр банкинд зээлгүй хүн ховор байгаа хадгаламжтай иргэдээс татвар авна гээд байсан яасан бэ орлого олж байвал татвар төлөх нь хууль их хурлын гишүүдээ хувиа бодохоо боли зөв олсон зүйл үү

Төрийн албатай холбоотой ГАРЫН АВЛАГУУД 2015-11-16 103.229.123.36

1."Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй".Энэ гарын авлагад ҮДГ байгуулах, дүгнэх асуудлаар төсвийн шууд захирагч, нэгжийн дарга-менежер, төрийн албан хаагч гэсэн 3 түвшинд нарийвчилсан зөвлөгөө өгч, гадаад, дотоодын байгууллагын сайн жишээг оруулжээ.Мөн одоо мөрдөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн багшийн болон эрүүл мэндийн ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх арга зүйг боловсронгуй болгох талаарх саналыг тусгажээ.Гарын авлагад үр дүнгийн гэрээтэй холбоотой эрх зүйн орчин өөрчлөгдсөн өнөөгийн нөхцөлд тэдгээрийг практикт хэрхэн зөв хэрэглэхийг зөвлөж, зарим хууль, эрхийн актын зүйл, заалтыг эхээр нь тусгасан байна. Мөн одоо мөрдөж байгаа үр дүнгийн гэрээний журам, загвар, аргачлалыг бүрэн эхээр нь хавсаргаж, төрийн байгууллага, албан хаагчдаас үр дүнгийн гэрээтэй холбоотой нийтлэг гардаг асуултад хариулт өгчээ.Гарын авлага нь төрийн албан хаагчдаас гадна энэ чиглэлээр сургалт явуулдаг áàãø нар, ñóäëàà÷èä, îþóòíóóäад зориулагдсан байна. 2."Төрийн албаны цалин хөлсний талаарх 108 асуулт, 108 хариулт".Энэ гарын авлага нь цалин хөлсний бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төсвийн шууд захирагчид, хүний нөөцийн ажилтнууд, нягтлан бодогчид, хуулийн зөвлөх, төрийн болон дотоод аудитын ажилтнууд, сургалт, судалгаа эрхэлдэг хүмүүс, нийт төрийн албан хаагчдад зориулсан хоёр дахь хэвлэл юм.Гарын авлагад шүүгчийн цалин хөлс, татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал, тэтгэвэрт гарсан албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хэрхэн тооцох зэрэг сүүлийн үеийн тулгамдсан асуудлаар мэргэжилтний зөвлөгөө оржээ. 3."Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй". Энэ гарын авлага номыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой. Энэ 3 номыг Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанаас авах боломжтой.

Зочин 2015-11-16 103.57.92.147

байгаа ажлын байраа цомхтогохгүй, халаа сэлгээ хийхгүй, цалин нэмэхгүй хасахгүй бас нэгнийгээ шатаалгачихгүй эвтэйхэн шиг байж байгаад энэ хямралыг давчих юмсан даа. юм бүгд л хугацаатай хямарсан бол сэргэж л таараа. Улс төр хийж улс орноороо тоглочихгүй байж байгаад халуун чихий нь дараагийн хүмүүсд нь атгуулчвал АН-ын гавъяа. өөр хүсэх юм алга.

Зочин 2015-11-16 202.9.40.232

tsalingaa nemehgui hasahgui um bol umnii une mah guriliin unee bitgii nemeerei gej yaduu ard tumen chini huschiin shoo