FA буюу Английн хөлбөмбөгийн холбооноос эх оронд нь нүүрлээд буй цар тахлын улмаас хөлбөмбөгийнхөө бүхий л шатны лигүүдийн тоглолтыг дөрөвдүгээр сарын 4-н хүртэл зогсоогоод байсан билээ. Тэгвэл тус холбооны зүгээс өчигдөр/2020.3.19/дахин мэдэгдэл гарган, хөлбөмбөгийнхөө бүхий л шатны лигүүдийн тоглолтуудыг доод тал нь дөрөвдүгээр сарын 30-н хүртэл хойшлууллаа. Үүнд Английн Премьер лиг, Чемпионшип дивизон, эмэгтэйчүүдийн лиг гээд бүхий л лигүүд багтаж байгаа аж.
Английн Премьер лиг ирэх долдугаар сарын сүүл гэхэд улирлаа дуусгахгүй бол дараа жилээс эхлэн хэрэгжих телевизийн шууд дамжуулалтын гурван тэрбум фунтын шинэ гэрээгээ алдах аюултай нүүр тулна. Мөн үлдсэн тойргийн тоглолтуудаа үргэлжлүүлэхгүй бол телевизийн шууд дамжуулалтаас 750 сая фунтын алдагдал хүлээх тооцоо гарчээ.
Холбоотой мэдээ