Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно | News.MN

Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

NEWS агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Завхан аймгийг онцолж байна.


УИХ-ын  2016 оны сонгуульд Ардчилсан нам хавтгай ялагдахад цэнхэртсэн ганц тойрог нь Завхан. Хоёр ч мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчдэд олгосноор УИХ-д бүлэг байгуулж, 65 суудал авсан МАН-ыг хянах боломж олгосон түүхтэй. Гэвч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа нүүр бууруулснаар бүлэг задрахаас аргагүй болж, зөвлөл болж жижгэрсэн юм.

Монгол Улсын хоёр ч төрийн тэргүүнийг тойргоосоо “төрүүлж” байсан завханчууд өмнөх сонгуулийн жишгээр цэнхэртэх үү, эсвэл өөрчлөх үү гэдгийг одоо тодорхойлоход эртдэх ч сунгаанд үзэх нэрсээр бол Ардчилсан нам давуу харагдаж буй.

Тодруулбал, тус намаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар өрсөлдөх таамаг бий. Хоёр мандаттай тойрог тул нэг нь үлдэж, хоёр нь өрсөлдөнө. Харин хэнийг сойх вэ гэдгээ нам нь Үндэсний бодлогын хороогоороо шийдэх ёстой ч хүнд цаг үед парламентад намаа төлөөлөн суусан УИХ-ын хоёр гишүүн “ногоон гэрэл”-ээр шууд өрсөлдөх “виз” авч мэдэхээр байгаа.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нь мал зүйч мэргэжилтэй, 2004, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулж, гурван ч удаа УИХ-д сонгогдсон бол 2008 онд аймгийнхаа Засаг даргаар томилогдон ажиллажээ. Завхан аймгийг удирдсан дөрвөн жилд тултал ажилласнаар хоёр ч удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулах итгэл олсон гэх нь бий. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа давхар дээл өмсөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байв. “Алтан гадас” фракцад харьяалагддаг.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа эрх зүйч, санхүүч мэргэжилтэй. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт өрсөлдөн ялалт байгуулсан. УИХ дахь 13 эмэгтэй гишүүнээ өнгөлөх хууль тогтоогчдын тоонд ордог. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хүнээр нэрлэгдэж ирсэн нь “Шонхор” фракцад харьяалагддагтай нь холбоотой байж мэдэх юм.

Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд Д.Батсайхан Төрийн банкны захирлаар ажиллаж, ялагдсаных нь дараа улс төрийн карьер хөөхөөр шийдэн Завхан аймгийг зорьсон. Нэг ёсны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилго өвөртлөн, өнгөрсөн дөрвөн жилд тойргоо усалсан горилогчийн нэг гэж тодорхойлж болно. Аймгийн Засаг ноёд төрийн мөнгийг хувьдаа завшсан, тендер будилаантуулсан, ах дүү амраг саднаа ажилд авсан хэл амтайгаар Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, шалгагдаж яваа бол Засаг дарга Д.Батсайхан зудыг хохирол багатай давах их ажилтай ноцолдсоор хавартай золгоод байна.

МАН-аас эл тойрогт улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, “Сонор трейд” группийн ерөнхийлөгч Б.Энхболд нар өрсөлдөх чимээ дуулдаж буй бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Өнөрбаяр тойрог томссон нь нөлөөлөв үү энэ удаагийн сунгаанд өрсөлдөхгүй болжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг аавынхаа төрсөн нутагт өрсөлдөх “бор шувуу” ниссээр ирсэн ч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхоноос “жийгдсэн”-ээр хуучин тойрогтоо дахин даагаа нэхэх төлөв гарч байна.

Горилогчдын тухайд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эл тойрогт нэр дэвших нь ээ. Бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж яваа түүнд завханчууд итгэл үзүүлбэл аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын "шийр"-ийг хатааж, УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

“Сонор трейд” группийн ерөнхийлөгч Б.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан байдаг. “Сонор трейд”-ийн гэдгээс илүүтэй үндэсний их баяр наадмын айраг түрүүг авч байсан Егзэр хээрээрээ нутгийнхандаа танигджээ.

Гэхдээ МАН-аас нэр дэвшигчдийн саналыг хувааж “шавар хаах” нэр дэвшигчид энэ сонгуульд дахин орж ирж мэдэхээр байгаа нь  МАХН-аас Д.Балдан-Очир, Үнэн ба зөв намаас “Нарантуул” худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу нар юм.  2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулахад дээрх хоёр горилогч түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж яригддаг. Учир нь Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нар МАН-ын гишүүн байсан.  УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олдохгүй болонгуут өөрсдийн мөр хөөж, нэг нь МАХН-д орж, нөгөө нь шинээр нам байгуулан зүтгэсэн ч амжилт олоогүй ялагдсан юм.

Завхан аймгийг төлөөлөн УИХ- д сонгогдсон гишүүд:

1992 онд: Н.Багабанди МАХН, Ц.Намхайнямбуу МАХН

1996 онд: Н.Багабанди МАХН, Н.Энхбаяр нөхөн сонгогдсон МАХН, Ц.Ганхуяг АХ эвсэл , Н.Батцэрэг АХ эвсэл

2000 онд: Ш.Отгонбилэг МАХН, Д.Туяа нөхөн сонгогдсон МАХН, Д.Оюунхорол МАХН, Б.Шаравсамбуу МАХН

2004 онд: Ч.Содномцэрэн АН,  Я.Санжмятав АН, Д.Туяа МАХН

2008 онд: Д.Балдан-Очир МАХН, Д.Оюунхорол МАХН, Ш.Сайхансамбуу МАХН

2012 онд: Д.Оюунхорол МАН, Я.Санжмятав АН

2016 онд: Я.Санжмятав АН, З.Нарантуяа АН

2020 онд?

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-20 192.82.74.23

АН -ын гишүүдээсээ 100 сая төгрөгүүдээ авангуутаа 20 оны эхээр хамгийн түрүүнд Цэрэнпунцаг гэдэг хүний нэр хүндийг унагахаар Сошиал дээр түүний гэр бүл, үр хүүхэд, бизнес рүү нь бохир дайралт хийсэн, тэр нь эсэргээрээ нутгийнхан нь өмөөрөөд нэр хүнд нь улам өсчихсөн. Өөрсдийнхөө мөнгөөр өрсөлдөгчийнхөө нэр хүндийг өсгөж байдаг хохь нь гэж хэлье дээ!

Avatar

Жнхээ 2020-03-20 66.181.161.71

Завханчуудаа!!! МАН АН лбишшүү!!!! Монгол улсад эрс шинэчлэл ус агаар мэт хэрэгтэй байна

Avatar

Mongol 2020-03-20 192.82.74.39

Zavhanchuud er ni zov songolt hiideg shuu. Argagui l olon hutagt Eronhiilogch nariin nutag. Sanjmytav guai Ih hurliin gishuunees gadna Eronhiilogch ch boloh buuritai turshlagatai saihan Mongol hun. Sanjmytav gishuuniig demjij bna

Avatar

уугуул 2020-03-20 66.181.161.83

санжмятав нь гайгүй хүн байх

Avatar

уугуул 2020-03-20 66.181.161.83

дандаа хүнд гарууд

Avatar

Зочин 2020-03-20 117.111.15.129

Narantuya bol emegtei gishuudees bol uneheer tsahiur hagalaad zogsohgui , erchuudiigch ailgaj bgaa shuudee ! Sanjmyatav Narantuya ner deeree !

Avatar

Зочин 2020-03-20 61.102.135.60

Монголчууд сонгуулиа зев хийх хэрэгтэй бна шуу! Улс орныг удирдаж чадаагуй энэ хэдэн улиг болсон нехдуудийг сонгомооргуй. Намууд бодлогогуй, боловсон хучингуй бнадаа.

Avatar

АРД 2020-03-20 150.129.140.48

Сөөнгө хоолойтой атийсан хулгайч самбочин яая гэж байхад бас нэг явдаг жорлон, маанаг бөхийг сонгож тэнэгтэв дээ, завханчууд аа. МАНАН л биш шүү.

Avatar

Иргэн 2020-03-20 202.9.46.239

Бөх уяач улс удирдана гэж юу байхав дэ, хамгийн тэнэг сонголт шүү дээ.

Avatar

mgl 2020-03-20 202.9.40.186

Businessmenuudiig songoj bolohgui shuu. Ted ulsaas husah gej orj irdeg yum bna.

Avatar

Kh 2020-03-20 192.82.73.159

Er n dandaa buh, yuach, duuchin baival yasiin

Avatar

Зочин 2020-03-20 195.176.3.23

Б.Өнөрбаяр ХЭДСанд гараа дүрсэн юм биш үү?

Avatar

Halh 2020-03-20 202.126.89.169

Энэ а******н, луйварчид зэрэг эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүдийн оромж болсон АН ын новшнуудыг сонгож болохгүй шүү! МАН нь ч ялгаагүй. Ер нь МАНАН биш л бол хэн ч байсан зүгээр шүү нутгийн зон олон минь!

Avatar

Зочин 2020-03-20 103.26.195.7

Арай денгуур нь АН-ын 2л юм даа, тэр бех, уяач энэ тэр хэрэггуй биз дээ

Avatar

Зочин 2020-03-20 192.82.66.101

Narantuyagaas oor tulhtai tor tushiltsej chadah hun daanch algadaa

Avatar

;,d;,d, 2020-03-20 202.9.40.109

narantuya noor xun alga daa

Avatar

Зочин 2020-03-20 202.55.188.43

Нарантуяа зүгээр. Гѳлгийн хүн байхдаа ч яахав дээ. Арчаагүй юм. Санжмятав ах дүүсээрээ нийлээд аймгаа атгаж байдаг гэнэлээ. Одоо халаагаа ѳгѳх цаг болсон байх аа. Гай ч үгүй гавьяа ч үгүй хүн. Улс тѳрд Энхболд нь Сайхансамбуугаасаа дээр. Сайхансамбуу бизнестээ л гялалзаж байвал зүгээр. Цэрэнпунцаг бизнест илүү одтой. Улс тѳр зохихгүй. Гарьд энэ муухай жорлонгоос хол явсан нь дээр.

Avatar

Zochin 2020-03-20 103.229.122.106

Tserenpuntsag alialagch

Avatar

zochin 2020-03-20 192.82.78.194

mongolchuud buhchuud, kompaniin zahirluudiig songodogoo bolih heregtei shuu, nairaa huivaldaanaar garshsan nuhud, ogt hereggui, sanjmyatav, batsaihan narantuya ni zuv songolt biz ee, yalanguya batsaihan shig 20 udirdagch baihad manai uls seghiitel bosood l irne, hiisen buteesen sanaachilsan zereg ni mash gaihaltai um bilee shuu, ene aimagt bol ardchilsan namiig demjij bn

Avatar

Хуульч хэрэгтэй шүү 2020-03-20 103.9.88.162

Улсын Их Хурал бол хууль боловсруулж баталдаг газар учраас хуульч хэрэгтэй.
Хууль уншаад ойлгохгүй хүмүүс энд бүр хэрэггүй.

Avatar

басар 2020-03-20 103.240.241.110

МАН-с Цэрэнпунцаг дээр Сангийн дэд сайд Булгантуяаг нэр дэвшүүлэээр тохирсон .Нарантуяа удирдсан бүх банкаа дампууруулсан МАН-н засгийн хийсэн бүх ажжлыг би ганцаараа хувиараа хийсэн гж худлаа шоудсан инээдэмтэй?Энхболдыг 2016онд ялахын тулд Балдан-очирын Гурилын үйлдвэрт Эрдэнийн охин элвтар шахаж хөлсанд нь санал хувааж өгсөн.Сайхансамбуу дүүгийнхээ саналыг хувааж унагах гэж л орсон

Avatar

Зочин 2020-03-20 64.119.25.33

sanj myatav narantuya nar xavigui deerdee. omxii bogsolson boxoos odoo salax

Avatar

зочин 2020-03-20 203.91.119.42

Я.Санжмятав.Д. Батсайхан хоёр нь арай дөнгүүр юм уу даа гэхдээ дэмжээгүй шүү зүгээр л туршлага чадвар талаас нь харахад ийм байна.

Avatar

Зочин 2020-03-20 43.242.241.10

З.НАРАНТУЯА

Avatar

Зочин 2020-03-20 192.82.78.43

х****л идсэн АН өмнө яаж байлаа, МАН энэ хэдэн жил дажгүй ажиллаа, бөх уяач нараа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-20 202.21.100.210

СОНГУУЛИА ХОЙШЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. СОНГУУЛЬ ӨГӨХ ГЭЭД БӨӨГНӨРӨЛ ХҮН АМЫН БӨӨГНӨРӨГЛ ҮҮСНЭ БИЗ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2020-03-20 59.153.115.53

САНЖМЯТАВ, НАРАНТУЯА,БАТСАЙХАН 3-ЫН ХЭН Ч ДЭВШСЭН 2 НЬ ГАРНА, МАН-ЫН ЭНЭ ХЭД БОЛ ЁСТОЙ ИНЭЭДЭМ Л БНА.

Avatar

Зочин 2020-03-20 202.131.243.186

ЭНЭ ЖИЛ ХААНА ХААНА УХААЛАГ СОНГОЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ, БӨХ, ДУУЧИН, БИЗНЕСМЕН ХҮМҮҮС ЯВУУРГҮЙ НЬ ХАРАГДСАН ДАА. МОНГОЛ УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН СОНГОГДООСОЙ.

Avatar

Зочин 2020-03-20 150.129.143.194

Songuuli songuuli geh yum aimshigt tahal delhiig burheed bhad songuuli gej hamag ankhaarlaa handuulaad yahav tsar tahlaas.ard irgedee hamgaalahaa l boddoo

Avatar

Бөх биш 2020-03-20 66.181.179.154

Та нар бөхөө л сонгоно биз дээ

Avatar

Songuuli bolohgui biz dee 2020-03-20 64.119.26.198

Virustei uyed humuus tsugluulsan arga hemjee bolohgui geed baigaa biz dee, tegeheer songuuli bolohgui gej bodoj bn

Avatar

Борхүү 2020-03-20 202.55.188.36

Мөнгөтэй хөрөнгтэй баян бас црлтой бяртай хурдан морьтой хүн их хурлын гишүүн болдог бол ЦэрэнПунцаг, Энхболд 2 бас Сайхансамбуу гарна.Харин Төрд бэлтгэгдсэн хүн ИХ гишүүн байна гэвэл Санжмятав Нарантуяа 2 г л сонгоно байх.Хүн чанар жудаг амьдрал үзсэн талаасаа гэвэл Сайхансамбуу Санжмятав 2 т л санал илүү тусна да..Завханы сонголт зөв байг.

Avatar

Зочин 2020-03-20 202.131.227.82

цоо шинэ хүмүүс гаргаж ирэх хэрэгтэй,

Avatar

иргэн 2020-03-20 66.181.190.123

МАНАН 30 жил төр барилаа. Энэ хугацаанд хэн хагартлаа баяжиж хэний амьдрал улам доройтов гэдэг нь тодорхой болов. Одоо сонголтоо нам бус хүнийг харж сонголтоо хийцгээе

Avatar

Зочин 2020-03-20 202.126.88.193

Завханд санжмятав цэрэнпунцаг хоер гарна

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.188

Балдан очир Оюунхорол Санжмятав Нарантуяа гээд улсдаа хэрэгтэй сайн сонголт хийж ирсэн аймаг юм байна.

Avatar

ynshigch 2020-03-20 64.119.25.33

zabhanchyyd buh huniig songohgui bailguidee biznesee ter hun hoog

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.188

Цэрэнпунцаг энхболд энэ тэр тойргоо маллаад хэдэн цаасаар хуурч гараад юу хийх вэ.Сүхбатаасаа дор юмнууд сууна.Батэрдэнэ Сумьяагаас илүү ад үзэгдэнэ. МАНгаруудын сүргийн тэргүүн мөнгө авж энэ 2 ыг дэвшүүлнэ.Угаасаа ингэж ирсэн.

Avatar

Zochin 2020-03-20 122.201.31.183

Narantuyagiin nihur Songuuliin erunhii horoonii gishuun,ungursun songuuliar ehneree luivardaj gargasan ene udaa tegeh baih ashig sonirhliin zurchiltei hoer

Avatar

zochin 2020-03-20 202.131.240.147

gurvuulaa hereggui. hoogood yavuul, odoo 76-aas gants huniig bid gargahgui

Avatar

zochin 2020-03-20 122.201.23.158

Narantuya deer dee Sanjmaytav bas tulhtai hun. Za ter Tserenpuntsag biznesee hiisen deer dee

Avatar

завхан 2020-03-20 66.181.191.159

Зөрүүлчихдэг хуучтай улсдаа. Сонор монор бол мөнгө, цагын гарз, хэрэггүй. Дэмжихгүй.

Avatar

ГАЛАА 2020-03-20 103.240.241.110

Цэрэнпунцагтай хэн ч өрсөлдөөд ялахгүй нь судалгаагаар тодорсон. сөрөг хүчнийхэн "бөх баба" архи баба Тэсийн голын эхийг ухаж устгах гэж байна гэх төлбөртэй мэдээгээр сайт сэтгүүлчдийг тэжээж байгаа ч нэгэнт тогтсон нэр хүнд асар их мөнгөтэй хүн гарах нь тодорхой ч туршилгатай 2гишүүн нэрийг татуулахаар хууль зөрчүүлэх арга зам хайж байгаагэдэг Өмнө нь ӨВӨРХАНГАЙД ХҮҮХЭД АРХИ ТАРААСАН ГЭЖ ЗУРАГ СОНГУУЛИЙН ХОРООНД ӨГӨӨД ШҮҮХДЭЭД ЯЛАГДСАН ХҮН Ь ГАРЧ БСАН ТҮҮХ БИЙ,ЭНЭ УДАА 1АЛТАНЧИНГИС БАРИУЛААД

Avatar

Зочин 2020-03-20 202.21.98.138

Завханыхан аль цагаасаа хутагт хувилгаадын нутаг монголын их очирваань хайрханы өлгий гэдгээрээ оюунлаг ард түмэн байдгийг 16онд з.нарантуяа гишүүнийг сонгосноор батлагддаг. нарантуяа гишүүн өол яалт чгүй монгол төрийн хүн

Avatar

Зочин 2020-03-20 103.212.116.95

Жижигхэн Нарантуяа ирвэл гаргана шүү

Avatar

Бөх дэмжигч 2020-03-20 194.5.53.4

Гарьд одоо хэрэггүй дээ. Хайран сайхан олны хүндэтгэл ээ УИХ-д орж заваартуулах хэрэг байна уу. Сүхбат, Сумьяа, Ба аваргын араас орлоо. Тэд нар бол нэр хүнд гэж ард түмний дотор хэн ч биш болсон ш дээ. Aspire Mining гаа хөдөлгөнө гэж байгаа бол, харин ч хэрэггүй дээ. Бүх юм аа алдана. Улстөрөөр уурхайгаа босгоод тэр нь сайхан явсан нэг ч тохиолдол байхгүй шүү. Сайн санаж л хэлж байна. Бөх-д хайртай хүний хувьд..

Avatar

Зочин 2020-03-20 73.221.181.240

Хуучин хулгайч хулгарууд дандаа Их хуралд сууж байх ёстой юм уу?! Зайлцгаа л даа та нар

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.138

Yuun songuulitai mantai boloh biz. Uheh sehehee uzej bgaa ene uyed ene huvalznuudiig songoh eseh tuhai yaria sonsohoor durgui hurch bn

Avatar

зочин 2020-03-20 103.212.117.83

З.Нарантуяа гишүүн энэ хэдээсээ хамаагүй дээрдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж