Хөл хорионы үеэр гэрийн тэжээвэр амьтан үрчлэх нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Хөл хорионы үеэр гэрийн тэжээвэр амьтан үрчлэх нь нэмэгджээ

Хөл хорионы үеэр гэрийн тэжээвэр амьтан үрчлэх нь нэмэгджээ

Коронавирусийн халдвар дэлхий даяар бараг хүн болгонд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ халдвараас сэргийлэхийн тулд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, хөл хорионд орсон олон сая уйдсан хүмүүс гэрийн тэжээвэр амьтан үрчлэн авах нь нэмэгдсэн гэгээлэг мэдээ байна.

Тухайлбал, АНУ-ын Калифорниа муж улсын Помона хот дахь амьтан үрчлүүлэх нийгэмлэгээс мэдээлснээр гэрийн тэжээвэр амьтан үрчлэх онлайн хүсэлт, анкетын тоо эрс нэмэгджээ. Халдвар тархахаас сэргийлэн амьтны дэлгүүрүүд онлайнаар анкет, хүсэлт хүлээн авч байгаа аж. Флорида муж улс дахь “SPCA” амьтан үрчлүүлэх газрын мэдээлснээр настай хүмүүс нохой, муур үрчлэх нь энгийн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн гэнэ. Мөн “Pasadena” амьтан үрчлүүлэх газрын хувьд коронавирусийн хөл хорио тогтоосноос хойш 368 гэр бүл тус төвөөр үйлчлүүлсэн нь энгийн үеийнхээс нэмэгджээ.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж