Гадны нөлөөгүй нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Гадны нөлөөгүй нас барсан гэв

27 настай залуу Л “Машинаа гараашдаа тавиад ирье” гэж гараад зургаа хоногийн дараа Хөвсгөл нуурт живсэн байсныг олсон талаар бид мэдээлсэн билээ. Түүний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн албан хаагч олсон талаар мэдээлж байсан. Талийгаач Л-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн гэх мэдээлэл байгаа юм.

Албаныхны зүгээс энэ хэргийг гадны нөлөөтэй юу, амиа хорлосон уу гэдгийг шалгаж байгаа гэхээс өөр тайлбар хэлэхгүй байсан. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр 27 настай Л-ийг гадны нөлөөгүй нас барсан гэв.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж