ОХУ-д "covid-19" өвчинтэй анхны хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

ОХУ-д "covid-19" өвчинтэй анхны хүн нас барлаа

ОХУ-д "covid-19" өвчинтэй анхны хүн нас барлаа

ОХУ-д коронавирусийн халдвартай эхний хүн нас барсан нь 79 настай эмэгтэй гэдгийг Москва хотын эрүүл мэндийн албаныхан өнөөдөр  (2020.3.19) мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хэвтэж байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор тусгаарлагдсан аж. Түүнийг коронавирусийн халдвараас гадна өөр суурь өвчтэй байсан учраас нас барсан гэдгийг албаныхан мэдэгджээ. Тус улсад одоогийн байдлаар халдварын 147 тохиолдол бүртгэгдээд буй.

Москва хотын Халдварт өвчинтэй тэмцэх хоёрдугаар эмнэлгийн ерөнхий эмч Светлана Красновагийн мэдээлснээр нас барсан эмэгтэй нь хоёрдугаар зэргийн чихрийн шижингээр өвдсөн байжээ. Тухайн өвчтөн тусгаарлагдахаас өмнө хавьтсан хүмүүсээс халдвар илрээгүй аж.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж