8 удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 17 настай хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

8 удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 17 настай хүү нас баржээ

8 удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 17 настай хүү нас баржээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байх тохиолдол олонтаа тохиолдож байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын Тэгү хотын ахлах сургуулийн сурагч 17 настай хүү “covid-19”-ын шинжилгээг найман удаа өгсөн ч халдвар илрээгүй байж байгаад уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Энэ тохиолдол коронавирусийн судалгаа хийж буй тус улсын эрдэмтдийг төөрөгдөлд оруулаад байгаа аж. Учир нь оношлуураар хүүгээс коронавирус илрээгүй ч ДНК-ийн нарийвчилсан шинжилгээгээр уг халдвар илэрсэн байна.

Одоогоор энэ тохиолдлын учрыг олоогүй байгаа эрдэмтэд өвчтөний сорьцыг дахин баталгаажуулахаар хадгалсан байна. Талийгаач хүү энэ сарын 10-ны орой халуурч, толгой нь өвдөх шинж тэмдэг илэрч, хоёр хоногийн дараа буюу 12-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандан анхны шинжилгээгээ өгсөн байна. Ингээд хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан учир цээжний рентгенд харуулахад уушгины хүнд үрэвсэлтэй гэсэн онош тавьжээ. Маргааш нь бие нь гэнэт муудаж эхэлсэн тул хүчилтөрөгчийн аппарат залгасан ч биеийн байдал нь дээрдэлгүй нас барсан байна.

Эх сурвалж: Upi.com, Koreabiomed

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж