Орон нутгийн бүх чиглэлд гал тэргээр зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгаж байна. Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа аж. Зорчигчдыг Улаанбаатар төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг нарийвчилсан хуваарийн дагуу ажиллаж байгаа юм байна.
Галт тэргээр халуурсан болон амны хаалтгүй зорчигчийг тээвэрлэхгүй байх шаардлага тавьж, аялалд явж буй зорчигчийн вагоныг ариутгалын тусгай бодисоор ариутгаж, цэвэрлэгээг гурван цаг тутамд хийж байгаа аж. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа юм байна.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-03-19 202.126.89.91
Муусайн коммунистууд
Зочин 2020-03-19 23.129.64.180
АРД ИРГЭД РҮҮГЭЭ ДАНДАА БУРУУГ ТОХОЖ БАЙДГАА ТА НАР БОЛЬ. АНХНААСАА ОНОШЛУУРАА АВЧ ЯВААД Л ҮЗЭЭД Л ЭРҮҮЛ ХҮНЭЭ АВААД ӨВЧТӨЙ ХҮНЭЭ ТЭНД НЬ ҮЛДЭЭХ ЁСТОЙ БАЙСАН ДЭГЛЭМ ЖУРМАА ӨӨРСДӨӨ ЗӨРЧӨӨД АРЫН ХААЛГАДАЖ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ ОБЁГ ЭМЯ НЫ САЙД ДАРГА НАР МАШ ТОМ МЭРГЭЖИЛИЙН АЛДАА ГАРГАСАН. ОЛОН УЛСАД ӨӨР УЛСААС ӨВЧНИЙ ВИРУСТАЙ ИРГЭНЭЭ ТАТСАН НЭГ Ч ТОХИОЛДОЛ ТҮҮХЭНД БАЙХГҮЙ. МАШ НОЦТОЙ АЛДАА ЭНЭ АЛДААГ ҮЙЛДЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ БАЙСАН.