Тосонбумбын нурууг хамгаалалтад авахыг хүсчээ | News.MN

Тосонбумбын нурууг хамгаалалтад авахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Тосонбумбын нурууг хамгаалалтад авахыг хүсчээ

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өргөдлийн байнгын хороонд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг хамгаалалтад авах шаардлагатай байгаа талаар 1059 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Долдугаар сарын 7-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу энэ өргөдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өгсөн. Наймдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргын нэр дээр сайд С.Баярцогтын зүгээс тайлбар ирүүлсэн. 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зориулалтыг хэрэгжүүлэх зорилгоор дараах газар нутгийг улсын тусгай хамгаалалтад нэмж хамруулах үндэслэлийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүнд,  Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөл,  Булган голийн эх онгын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл, Тосон бумбын нуруу, Дулаанхайрхан уул, Дэлгэрхаан уул, Цагаан дэлийн агуй, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл зэрэг газруудыг тусгай хамгаалалтад авна гээд албан бичгээр ирүүлсэн. Гэтэл одоо хүртэл шийдэгдээгүй.

Тиймээс байнгын хороогоороо энэ асуудлыг авч шийднэ. Засгийн газарт найдаад бүтэхгүй байна. 21 лиценз бүхий ашигт малтмалын аж ахуйн нэгж байгууллагуудыг лобби орсон байна гэж хардаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж хэлсэн мөртлөө өнөөдрийг хүртэл оруулахгүй байна. Олон хууль, тогтоомж зөрчсөн” гэв.

Түүнчлэн Өргөдлийн байнгын хороонд Гэр бүлийн хуультай холбоотой өргөдөл их ирсэн байна. Тухайлбал, жилд 9000 залуу гэр бүл гэрлэлтээ батлуулдаг ч 3000 нь салдаг байна. Үүнээс үүдэн хүүхдийн мөнгөө төлдөггүй гэх гомдол их иржээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлын хэсэгт санал хүргүүлж байгаа аж.  Нэгдүгээрт хүүхдийн мөнгөө өгдөггүй эцэг, эхийг албадан хөдөлмөрлүүлж, мөнгийг нь хүүхдүүдэд нь гаргуулах, хоёрдугаарт “гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёог шүүхээр гаргаж, торгууль тавих саналыг хүргүүлж байгаа юм байна. “Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох юм байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-16 202.131.247.82

бидний нүдэнд харагдаж байгаа үйлдэлийг шүүх хуулиас гадна, чангуухын буюу өвөг дээдсийн хэлснээр үйл үрийн хууль хэзээ ч андуурдаггүй билээ. Үйлийн үрийн хууль бол муу юм хийсэн хүнд яг л байгалийн гамшигийн өмнө цөхөрдөг шиг л үйлчилнэ. сайн үйл хийж үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ хайраар хийсэн хүнд азын сугалаан шиг л үйлчилнэ. Гадаад байдлаар дүр үзүүлэхийн хэрэггүй , дотоодоосоо чин сэтгэлээсээ бусдыг эхийн, эцгийн хайраар хийвэл болох нь тэр.

зочин 2015-11-16 202.131.247.82

гэр бүлийн тогтвортой байдлаас илүүтэй хүүхдийг асран хамгаалах үүрэг хариуцлагыг тодорхой болгох, орхигдоод үлдсэн хүүхдэд төлөх мөнгөн төлбөр чухал, нялх үрээ тэврээд үлдсэн охидууд ажил ч хийж чадахгүй өрөвдмөөр юм. магадгүй хүүхэдтэйгээ үлдсэн эр хүн ч байж болох юм. Дээр нь хүүхдийн 20 мянга олон хүүхдийн хоногийн хоолны мөнгө болдог шүү дээ. Хүүхэд төрүүлэх насанд байгаа залуу гэр бүлүүд хэцүү л байх шиг байна. Эр эм хоёр таар нь байна уу ямар хамаатай юм салж л орхино биз, хэрэлдэж нэг нэгнийхээ энергийг сорж байснаас салсан нь дээр, Хүүхдийн эрхийг л чангатгаад өгөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулуудийг хангалттай байгуулчихвал хүүхэдтэй үлдсэн хүн ядаж л ажил хийх боломтой болох юм даа. Гэхдээ болвол эвтэй байж хөөрхөн хүүхдүүдийг өнчирүүлэхгүй байх нь хамгийн буянтай сонголт шүү.

Зочин 2015-11-16 103.26.193.230

“Гэр бүлийн тогтворгүй этгээд” гэсэн нэр томъёонд гурав дахь хүнтэйгээ гэр бүл зохиож байгаа хүн хамаарагдах аж. Хэрэв шүүхээр тогтоогдох юм бол улс төрийн болон төрийн албан тушаал хашихыг хориглох юм байна. Зүгээр юм биш үү.

христчинд Монголчууд дургүй 2015-11-16 103.26.194.138

бага тэнэгт энэ жоом одоо социализмруу эргэж орох гээд байгаа юмуу хаашаа юм , чиний есүс христ тэндээ л юм байгаа биз, таарч тохирохгүй бол улс төрч болно төрийн албанд ажиллана гээд зууралдаад суух болж байна уу.

Зочин 2015-11-16 202.21.106.111

салсан бол төрийн албанд орох эрхгүй болгоё оо?

Emgenel 2015-11-16 150.129.140.238

Юуны түрүүнд Төмөрсүх гуад эмгэнэл илэрхийлье. Саяхандаа Тостын нурууг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг судлах зорилгоор Ирвэс хамгаалах сан болон аймаг сумын удирдлагууд оролцсон судалгааны ажил эхлээд 2-3 жилийн нүүр үзээд явж байх шатанд энэхүү судалгааг ахалж байсан талийгаачийг бутны цаанаас хар хувцастай хүмүүс хутгалаад явсныг нутгийн хүн олж амьдруулсан, мөн 7 хоног барьцааллаа үнэн дарамттай байна хүүгээ ажлаас нь гаргахаас гээд явж байсан даа хорвоо ч алга урвуулах төдий хуурамч болжээ. Талийгаачийн аав ээж гэр бүл ах дүү нарт гүн эмгэнэл илэрхийлье . Талийгаач та амгалан дэлхийдээ амар тайван нойрсдоо үнэн хэзээд ч ялах болно.

Зочин 2015-11-16 202.126.89.175

Тосонбумбын хамгаалагчийг нь цааш нь харуулчихсан байж магадгүй учраас яаралтай хамгаалалтад ав.

ihug 2015-11-16 182.160.34.116

Гэр бүлийн тогтвортой этгээдүүдийг урамшуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж