Цагдаа нар дахин Өмнөговь сумыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Цагдаа нар дахин Өмнөговь сумыг зорилоо

Увс аймгийн Өмнөговь суманд энэ сарын 22-нд энгийн иргэд рүү  буудсан цагдаа, хятад ажилчдын дунд үүсээд байгаа нөхцөл байдалтай МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр нар  тус суманд очиж танилцсан. Сайд Ч.Хүрэлбаатар бухимдсан ард иргэдтэй уулзан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ирээд  энэ сарын 27-ны өдөр Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд болон Ашигт малтмал хэрэг эрхлэх газарт  албан тоот явуулсан байна. Тус албан тоотод Өмнөговь суманд нэн даруй очиж, мэргэжлийн дүгнэлт гаргах улмаар дээрх асуудлыг хуулийн дагуу шийдэхийг харьяа газруудад үүрэг болгосон юм. Одоогоор холбогдох албаныхан тус сумыг зориогүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлсэнээр уг асуудлыг дээгүүр ярьж байгаа  гэв.
Эргэн сануулахад, Увс аймгийн Өмнөговь суманд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Жей Си Си Айр компани хууль бусаар  алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан билээ.  Тус компанийг гол мөрөн, нутаг ус бохирдууллаа гэж  эсэргүүцсэн нутгийн иргэд эсэргүүцэл гаргаж, тэдний өмнөөс аймгийн цагдаа нар болон  Жей Си Си Айр компаний удирдлага хүйтэн зэвсэг хэрэглэж, 20 гаруй иргэнийг баривчлангурван иргэнийг аймгийн шоронд хорисон юм.  Аймгийн шоронд хоригдож байгаа иргэдийг одоог хүртэл гаргаагүй байгаа аж.
Хамгийн сүүлийн мэдээгээр дөнгөж сая аймгийн цагдаагийн хэлтсээс дахин хэдэн цагдаа нар Өмнөговь сум руу явсан бөгөөд яг ямар хэргээр явсан нь тодорхойгүй байна. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн хэлтсээс тодруулах гэсэн боловч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж