МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй | News.MN

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр бол Н.Батбаяр нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 орчим заалт хөндөгдөх болж байгаа аж. Энэ нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэх асуудал яригдана, мөн Үндсэн хуулийг дагаж асар олон хуулийг шинэчлэх шаардлагатай болно. Цаг хугацааны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихгүй болж байгаа. Тийм учраас УИХ Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, шударга сонгууль хийхэд анхаарах ёстой гэсэн юм.

Одоогийн байдлаар УИХ-д дөрвөн өөр Сонгуулийн хууль өргөн мэдүүлэгдсэн. Эдгээр дөрвөн хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээд цааш нарийвчлах ёстой гэж үзсэн байна.

Мөн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийг хямралаас гаргах төсөв болж чадаагүй гэж дүгнэжээ.

Ирэх онд Хүүхдийн мөнгөний 40 хувийг өгөх боломжгүй байхаар төсвийг баталсан аж. Энэ нь хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт хүргэхээр төсвийг баталсантай холбоотой бололтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МОНГОЛ 2015-11-16 103.229.122.138

Их мөнгө, цаг хугацаа үрсэн, яаруу сандруу ийм зүйлийг ард түмэн зөвшөөрөхгүй байх нь зөв өө.....Яагаад гэвэл, өнөөгийн энэ идэж цаддаггүй "76 гахай"-д нэг их сайн сайхан юм улсад хийх санаа ердөө ч байхгүй.....Цаад өмхий хар санаа нь чухамдаа УИХ-ын гишүүдийн тоог 23-аар нэмж 99 болгочихвол ирэх сонгуулиар өөрсдөө түүнд багтчихаж юуны магад гэж горьдож байгаагийнх, нөгөө талаар, авлига албан тушаалын хэргээ хаацайлах заалт оруулаад авчих бодолтой, бас дээр нь энэ санал асуулга гэгчид үргүй зарцуулах 5 ТЭРБУМААС нь сурсан аргаараа "хумслах" гэсэн л атгаг муухай бодлоос цаашгүй....Та нарыг ирэх жил ард түмэн болгож тавина даа, харж л байгаарай улаан луйварчид аа.....

Зочин 2015-11-16 103.9.90.39

МАН-ынхан ҮХ өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин яагаад чангаацалдаад байгаа гэдэг л сонин

430-ын нэг 2015-11-16 203.169.50.49

ЗАСГИЙН ГАЗАР олон огцорч байсан гэсэн зохиомол хадны мангаагаар биднийг айлгаж ҮХ-д өөчлөлт оруулахаар санаархаж байгааг дэмжиж болохгүй. Энэ бол шалтаг биш. Огцорсон гэх Засгийн гарууд бүгд хийсэн нүгэлтэй, будилаантай, огцрох шалтгаантай байсан. Хэрэв энэ өөчлөлтийг дэммжвэл УИХ-ын эрх хязгааргүй өргөжиж, гишүүдийн тоо 99 болох юм. Ерөнхийлөнчийн хууль санаачлах эрхийг хассанаар эдний баталсан ёс бус хуульд хориг тавих субъект байхгүй болж байгаа ганц жишээг дурдахад хангалттай. Булай бүхний шалтгаанҮндсэн хуульд биш Намуудад, УИХ-ын гишүүдэд байгаа юм шүү. Бурууг өөрөөсөө эрдэггүй бусдаас, эзэнгүй юмнаас хайдаг монгол сэтгэхүйтэй аолбоотой

Иргэн 2015-11-16 202.9.40.57

Зөв. Энэ их хурал үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй. Зүгээр л бай. хууль зөрчин өөрсдөдөө давуу байдал бий болгож 5 жилээр, 99 гишүүнтэй болно ч гэх шиг. Батбаярыг харахаар сэжиг хүрээд байх юм. Энэ хүн сангийн сайд, их хуралд өчнөөн жил суусан гэхээр Архангайчуудад гомдол төрөх юм.

Баабар 2015-11-16 202.9.40.57

Ерөөсөө Үндсэн хуулийг жараннаймдаж байгаагийн цаад үзэл санаа их бөөлөг. 99 гишүүнтэй болж байгаа нь ерэн есөн тэнгэр байдагтай холбоотой гэнэ. Гишүүн таван жилээр сонгогдож байгаа нь хүн таван хуруутай байдагтай холбоо бүхий юм байна. Үүнийг Үндсэн хуулийг өлгийдөж авахаар “76-тын больницоос” итгэгдэн томилогдсон ахлах бөө өөрөө зурагтаар нүдэнд харагдтал тайлбарласан. “Тав гурван төгрөг хулгайлъя гэдэг болохоос хэзээ дөрөв найман төгрөг хусъя гэж ярьж байлаа” гэсэн аргагүй л бодож үзмээр шалтгаанаар үүнээ тайлбарлаж байна. Одоо гишүүдийг дөрвөн жилээр сонгож байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж буй хэрэг гэнэ.

Зочин 2015-11-16 183.81.169.22

Зөв юмыг нь дэмжээд хамтраад явах хэрэгтэй ш дээ үнэхээр л ард түмний төлөө байгаа юм бол. Юм бүхнийг жадлан эсэргүүцэж байдгаа МАН болих хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг бол дан эсэргүүцэхийн нэр ердөө ч биш. Ер нь бол хямралын бантанг МАН эхлүүлсэн шүү.

Jiriin irgen 2015-11-16 43.228.128.166

eronkhiilogchiig ard tumen songoh yostoi!!!!!!!!!!!!!!!!!!!!!! УИХ биш.

Дэмжиж байна 2015-11-16 218.100.84.139

Залуусаа юманд бодиттой хандая. Сэтгэлийн хөөрлөөр бүү яар.Үндсэн хуулинд 50 заалт өөрчилнө гэж байна. Би хувьдаа ард нийтийн санал авна гэж байгааг заалт бүрээр санал асуувал зөв зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн тамгын дарга Цагаан ярилцлага өгсөн байсан даа та нар нэг уншаарай. Хэн үг хэлснээс хамаар ч доторхийг уншиж ойлгоогүй байж буруушаахаа өөрсдөө бас болих хэрэгтэй. Зөв зүйтэй зүйл ярьж байгаа ямар нам, хүн байсан дэмжээд баймаар байх юм. Залуучууд бид бүхэн бас өөрсдийнхөө толго дээрх үсийг нэг харж байгаад дуугарбал үг чинь үнэлэгдэх байх шүү.

Зочин 2015-11-16 59.153.112.48

Uldan changaagchid

СЭРЭЛТ 2015-11-16 103.229.120.100

Дэмий биз дээ, ахын сэтгэлд юм хийчихнэ, ий ий ий

Зочин 2015-11-16 203.194.118.41

ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛВӨЛ ПАРЛАМЕНТ ТАРЖ, НАМУУД ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ

ахахам 2015-11-16 202.179.10.150

Энэ удаад МАН-ыг бүрэн дэмжиж байна,нэр бүхий хүмүүсийн санааны зоргоор өөрчилдөг ҮХ гэж байхгүй,тэгээд ч эд нарт энэ хуулийг өөрчлөх чадамж нэр хүнд итгэл байхгүй,ард түмэн зөвшөөрөхгүй биздээ.

зочин 2015-11-16 103.26.194.151

МАН-ыхныг мангайж байхад АН-ыхан хийдгээ хийж л таараа. М.Энхболд ...нарыг дор нь л мөнгө албан тушаалаар хошгоруулж л таараа

Зочин 2015-11-16 202.21.106.108

Зөв дэмжиж байна. Үндсэн хуулийг өөрчлөх биш шинэчлэх гээд байгаа байхгүй юу.

Зочин 2015-11-16 58.122.150.191

MAH bol erdoosool AH ym sanaachlahl yum bol bugdiign vutgej gujird shuumjil hervee ymarvaa negen ajil hiihl ym bol bugduliign ulstorjuulj mushgin guivuulj unagaaj av hiisen buh ajiliign Mongoliin ard tumeniig orond oruulchihlaa gej surtald gesen uriatai ! Hamgiin horlontoi n zasgiin buh ajiliig gatsaaj Mongoliig elgeern hevtuulehiin toloo odoo buur ulaim tsaim tsagaandaa garchihsan shudee haviraadl dairdag bolloo !

Зочин 2015-11-16 150.129.141.237

Хамгийн эмзэглүүштэй нь: Ямбатнууд эрх мэдлээ улам өргөжүүлэн дархлаажуулах гэж улайран зүтгэцгээсээр л байна. Тэд ард түмнийг ингээд чимээгүйхэн шиг аргалаад өнгөрчихдөг юм гэж бяслаганд амташсан хар хэрээ шиг эргүүтсээр л байна. Гэвч ядуурч өлссөн ард түмэн хичнээн бухимдан гомдовч маш тэвчээртэй бөгөөд анхааралтай ажигласаар л байгаа. Хамгийн гутамшигтай нь эрх баригчид нийгмийн бухимдлыг туйлд нь хүргэн тэсрэх аюул тарьж байгаагаа мэдэхийг ч хүсэхгүй байгаа явдал. Хэдхэн Монгол хоорондоо хэмлэлдвэл бид өөрсдөө л хохироод дуусна. Түүгээр ч барахгүй бусдын идэш болж хувирна. Ямбатнууд ч яахав нисээд л холдчихно

МАН шинэчилэлд садаа болохоо болилдоо 2015-11-16 103.229.123.109

МАН-ийн хийх ажил гэж байхгүй, хийдэг юм нь АН-аа шүүмжилдэг, санааг нь дардаг, ажилд нь дандаа саад хийдэг. Улс оронд ашигтай зүйлд хамтдаа санаагаа нийлүүлээд явалдаа. Монгол орноо бүрэн хөгжүүлэх шинэ санаа, санаачлага, тооцоо судалгаа хийгээд ард түмэнд танилцуулаад, УИХ-аар хэлэлцүүлээд том том юм хийлдээ. Дандаа л АН-ийн шийдвэртэй зууралдсаар байгаад шээс нь гоожоод, шээсэндээ түлэгдлээ ш дээ. Бат Үүл шиг гэнэт маш том юм санаачлаад гараад ирж болно ш дээ. АН-тай өрсөлдөх боломж байна ш дээ. Шинэ гэсэн бүх зүйлийг бүгдийг АН эхлүүлсэн учир хийх ажилгүй гээд зүгээр нэг өв залгамжилсан 2 дахь үеийн эрх бацаануудаар хүрээлүүлээд, тэнэг усан толгойнуудаараа удирдуулаад суугаад баймааргүй л байх юм.

зочин 2015-11-16 202.131.228.20

МАН-ынхан Монгол улсад ашигтай бүх хувилбарыг нугаслан дарж, хугацаа алдуулж байдаг үндсэн ажилтай нам юм. Энэ жил бүх боломжтой төсийг нугачин дарсан мөн УИХ-д үргэлж 5 хоногийн завсарлага нэртэй ажил хаялт хийж байдаг лоодорууд шүү. Та нар дараагийн сонгуульд үүнийг сайн анхаарах хэрэгтэй.

darkhan 2015-11-16 119.40.98.174

Ardiin nam yum bolgonii sadaa bolj baihaan bolimoor yum daa.. Ene togjgor Khayankhyarvaa gedeg nohor jagsaaltand yaj oroh uu..geed bodood suuh yum daa...

Эрүүл нүдээр харж, зөв анализ хийж суралдаа 2015-11-16 103.229.123.109

Манайхаан нэг эрүүл нүдээр хардаа. Засаглалаа өөрчлөхгүй бол 2016-2020 онд ЗГ-аа огцруулдаг, Е сайддаа нөлөөтэй мэдлэггүй, хоосон толгойтой хүнийг хүчээр сайд болгоод, нөгөөдөх нь Е.Сайддаа тус хийхгүй, шал өөр толгойтой, өөр зорилготой хүн гай болоод байна ш дээ. Е сайд өөрөө сайдуудаа сонгож томилдог болбол хэзээ ч муу хүн авахгүй, хэзээ ч хэн хүссэн УИХ-ын гишүүн ЗГ-ийг дураараа өөрийнхөө эрх ашгийн төлөө эргүүлдэг байдал зогсоно ш дээ. Аль нэг намаа дэмжих хувь хүний асуудал гэхдээ гаргаж тавиад байгаа асуудал нь ямар хор уршигтай, ашиг сонирхолтой байгааг сайн мэдэж байж л асуудлыг дэмждэг байх хэрэгтэй. Эсрэг хүчин бол улс оронд үнэхээр хэрэгтэй зүйлийг хэрэггүй гэж хэлдэг, ашигтай зүйлийг ашиггүй гэж хэлдэг, АН-ын ярьж байгаа шинэчлэлийг үнэхээр хүсэхгүй байгаагаа худлаа энд тэндэхийн хуулиар хаацайлж байж болиулах гээд байна. АН-хаа худлаа үнэнд шонхор, монхор гэж хуцахгүйгээр зүгээр шинэчлэлээ хийгээд явбал та хэдэд л дээр байхдаа

430-ын нэг 2015-11-16 203.169.50.49

ЗАСГИЙН ГАЗРЫН ОЛОН ОГЦРОЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ЕРӨӨСӨӨ ХАМААГҮЙ. ЗАСГИЙН ГАЗРЫГ 1-2 ЖИЛ БОЛГООД ОГЦРУУЛЖ БАЙ ГЭСЭН ЗААЛТ ХАА Ч БАЙХГҮЙ, БУРУУ ЗҮЙЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ Л ОГЦОРЧ БАЙСАН ЮМ ШҮҮ.

Bi 2015-11-16 59.153.114.229

Ug ni oorchlokh shaardlagatai Daan ch tsag baikhgui baigaa ni unen KHARIN DARAAGIIN IKH KHURAL ERKHEN BARIJ AVAAD TUKHTAIKHAN UZEESEI BILEE Bas davkhar deel metiin medeejii zuilsiig undsen khuuliin oorchloltoo khuleelgui ukhamsraaraa zuv goldrogod ni oruulakh shaardlagatai Yer ni deed udirdlaguud maani jaakhan khun chanar gargakhgui bol NER KHUND -eer tun taaruukhan bolj baigaagaa oilgoj baina uu ugui yu ?

Ард түмэн бидний буруу 2015-11-16 103.229.123.109

Ард түмэн гэж бид хичнээн жил хулхидуулж, хичнээн жил энэ хүмүүсийг сонгож, хичнээн жил муулж, хичнээн жил үзэн ядаж, хичнээн жил үйлдлийг болон шийдэрийг нь харж бухидаж стресст орж байнаа. Та нарын бидний хохь за юу, яах гэж энэ тэнэгүүдийг сонгосон юм вэ. Тэгвэл 2016 онд арай дээр хүн сонголдоо. Дараа жил дахин тэнэг хүн сонгоод 4 жил тэрийгээ харааж зүхэж уурлаж явдаа тэгвэл. 2012 онд нийслэлчүүд бид зөв хүнийг сонгосноор өнөөгийн хот маань хөгжиж байна. Өмнөх дараа яаж байсан байна? Нийслэлийнхэний мөнгийг хоорондоо хувааж идэж бас намдаа хандив нэрээр тушааж байсан байхдаа.

irgen 2015-11-16 103.9.90.66

gants udaa ch gesn ovoo doo. sanal neg bna

Өөрчлөлт оруулсан нь дээрээ 2015-11-16 103.229.123.109

Өөрчлөлт оруулсан нь дээрээ тэнэгүүдээ. Засгийн газрын тэргүүн өөрөө сайдуудаа томилоод өөрсдөө халдаг болсон нь дээр учир яаралтай өөрчилсөн нь дээр. Хэрвээ эвслийн ЗГ байгуулагдвал Ерөнхий Сайд өөрийхөө болон бусад намуудаас хамгийн шилдэг, хамгийн боловсролтой, хамгийн туршлагатай, хамгийн хүн чанар сайтай, тухайн салбараа хамгийн сайн мэддэг, яамаа аваад явах чадвартай, өөрийг нь түшэж тулаад явж чадах чадвартай тэр хүнийг л сонгох болно. Тэгсэн цагт ЗГ-ийн үйл ажиллагаа маш сайн явагдах болно. Хэрвээ сайд нь асуудал гаргавал шууд халаад өөр сайдыг томилдог болох нь энэ нийгэмд заавал байх хэрэгтэй асуудал учир МАН-ын новшнууд шинэчилэлээс айгаагүй юм бол хурдхан дэмжээд явалдаа. Тэгэхгүй энд тэнд ийм тийм хууль зөрчинө гээд баахан худлаа ярихаа болих хэрэгтэй. МАН-ынханы үе өнгөрсөн. Эд нар дахиад сонгуульд ялж чадахгүй дээ.

Зочин 2015-11-16 103.229.121.59

Дордуулсан долоо дээрээ нэмээд долоон долоо дордуулах юм гаргах нь, энэ ер нь юу болж байна аа

Зочин 2015-11-16 103.229.121.59

Дордуулсан долоо дээрээ нэмээд долоон долоо дордуулах юм гаргах нь, энэ ер нь юу болж байна аа

Ард 2015-11-16 202.9.40.33

МАн-тай санал нэг байна. Дэмжихгүй байна ҮХ-н өөрчлөлтийг.

Зочин 2015-11-16 103.229.121.59

Ямарч бэлтгэлгуй 1.5 тэрбум долл бонд оруулж ирж баларсан, тэгээд бондоор бондойсон улсын толгойг илнэ гээд нэг хууль санаачилсан, Тавантолгойг мессежээр шийдсэн, одоо гялс санал аваад л Шинэ жилийн шампансканд мансуурч байхад 99 гишуунтэй болох хууль батлуулах юм гэнэ. Ингэж болохгуй, цаг ч алга, тийм еос зуйтэй парламент ч алга

zochin 2015-11-16 103.242.46.198

zov zov sain bna undsen huuliig bur dorduulah geed bsan yum 4 jild hymraaj bgaa yum chini 5 jil bolgovol suid hiine shuu dee naaduulchini

temuujin 2015-11-16 202.9.40.95

Сонгуулиар АН унаж МАН гарна гэж найдаад, Үндсэн одоо хуулийг өөрчилбөл өөрсдөд нь ашиггүй гээд л ингэж байгаа биз. Эдний толгойд өөр ямар л олигтой юм ороо аж.

Зочин 2015-11-16 202.9.41.22

Харин ч МАН 2016 оны сонгуульд ялж чадахгүйгээ гадарлаад ингээд байгаа юм бишүү. Тэр нь дорхноо одоогынх шигээ засгын газраар огцруулна гэж шантааж хийгээд худлаа шудрага царайлаад байж байсан дээр гэж үзэж байгаа юм бишүү

Зочин 2015-11-16 182.160.2.61

зөв шүү, дэмжиж байна. ҮХ өөрчлөх цаг бидэнд даанч богинохон байна. Сонгуулийн дараа 4 жилд багтааж хийх нь зүйтэй.

Шулуухан тэр нь дээр 2015-11-16 202.180.220.72

МАН-хан бараг тэр нь шулуухан байхоо, юун Үндсэн хуулийн өөрчлөлт, өөрсдийнхөө өвчнийг эмчилж чадахгүй хэвтэж, ядахдаа хэдэн сар Шар хадны эмнэлэгт хэвтчих хэрэгтэй.

Зочин 2015-11-16 202.179.18.61

ene luivariig hen demjih um

зочин 2015-11-16 182.160.40.87

Үндсэн хуулинд бага болов өөрчлөлт оруулж, УИХ, Ерөнхийлөгч болон ЗГ-ын эрх мэдлийг байр байранд нь тавихаар шинэчлэх хэрэгтэй. Бүх шатны засаг дарга нарыг дээд шатны засаг дарга нь томилдог болохыг хиймээр. Гишүүдийн тоо, Ерөнхийлөгчийг сонгох зарчим зэрэг бол жижиг асуудал. Ер нь дөрвөн ерөнхийлөгчийг үзлээ. Бүгд л үл бүтэх тал нь давамгайллаа. Эрх мэдлийг нь багасгах нь зөв. МАН энэ асуудлаар дэвшил гаргахгүй бол ирэх сонгуульд авах санал нь нилээд багасна гэдгийг тооцоорой.

Шонх 2015-11-16 112.72.12.11

Ардын нам Женхоо -н аль нэгээс Булганыг баривчлах ноцтой мэдээлэл өгөгдөж дээ? Шатаалт баривчилгаа өс авалт дээдчүүдийн үнэн нүүрийг илчлэх саихан боломж боллоо? Н.ЭНХБАЯРаас өөр бөөр бөгс_г баиранд нь тавих удирдагч хэн сэн билээ?

Зочин 2015-11-16 202.131.236.170

МАН-ын саналыг дэмжиж байна. Энэ их хурлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлаггүй, холион бантан болох юм.

Монгол хүн 2015-11-16 202.21.120.186

99 -ч арай дэнднээ. 76-гаа яая гэж байхад солиорцын

Зочин 2015-11-16 103.229.121.59

МАН болон Ерэнхийлэгч дэмжиж болохгуй! АН авилга, албан тушаалын хэргийг дэмжих хууль оруулаад арай гэж нэг унасан, одоо УИХ 99 гишуунтэй байхаар хууль оруулж ирж байна. Дэмжиж болохгуй!

Зочин 2015-11-16 43.242.242.224

Ene namd songogchid odoog xurtel itgel uguxgui baigaa shuu dee. Argagui shuu dee 20 jil xulxiduulsan xumuus yaj itgex ium be.Ardiin nam lav garaxgui. ereever xuraavar sonin parlament garch irne dee xarj bgarai.

Зочин 2015-11-16 202.131.7.199

Та нар зүгээр л тарчих даа

Эрдэнэ 2015-11-16 122.201.26.171

Дандаа шалтаг, шалтгаан хэлж бүгдийг мэддэг царай гаргаж байдгаа болиоч. Дурак

Хошин шогийн жүжигчид буюу МАН 2015-11-16 71.52.54.224

Гуравхан өдрийн өмнө УИХ-ын гишүүд 90 орчим хуюийн санлаар 2016 оны төсвөө баталчихаад, одоо болохоор хямралаас гарах төсөв болж чадаагүй гээд ву яриад байнаа. Бямбацогт, гэх мэдэн будилагч аа. Ховдын нэгэн суманд барих 300 сая төгрөгний өртөгтэй туг өлгөх шон чинь чиний сонгуулийн бэлтгэл байгааг МАН-хан инээд алдаад ярих юм.

g 2015-11-16 202.179.11.14

oorsdoo gatsaa hiichhiid yuun hyamraltai tosob yariad baina

Зочин 2015-11-16 103.9.91.214

МАН энэ улсын ургашлах замын ганц гарц юм даа доодох нөхөрт

Зочин 2015-11-16 202.179.29.86

MAN ene ulsiin uragshlah zamd dandaa saad hiij baih yum daa!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж