Хязгаарлагдмал орчноос айх айдсыг хэрхэн даван туулах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Хязгаарлагдмал орчноос айх айдсыг хэрхэн даван туулах вэ?

Хязгаарлагдмал орчноос айх айдсыг хэрхэн даван туулах вэ?

Цар тахлын улмаас дэлхийн олон хот, улс хөл хорио тогтоож, ард иргэдийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг анхааруулж буй энэ цаг үе зарим хүмүүсийн “Cabin fever” буюу “Хязгаарлагдмал орчноос айх айдас”-ыг сэдрээж болзошгүйг сэтгэл судлаачид хэлж байна.

АНУ-ын Сэтгэлзүйн нийгэмлэгийн сэтгэл зүйч, клиник судалгаа, чанарын асуудал хариуцсан захирал Вейл Райтын хэлснээр энэ нь сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг өвчин биш бөгөөд зүгээр л тухай хүний үйл хөдлөл, амьдралын хэв маяг хязгаарлагдмал байдалд ороод эхлэхээр түүнээс болж тавгүйтэх мэдрэмж аж. “Cabin fever” нь хязгаарлагдмал орчинд байх үед олон янзын сөрөг сэтгэл хөдлөл илрэх, шалтгаангүйгээр уурлаж уцаарлах, гэнэт гуниглах, анхаарал төвлөрөхгүй байх зэргээр илэрдэг байна.

Хөл хорионы үед ийм мэдрэмжийг мэдрэхгүйн тулд:

  • Өөрийгөө аль болох завгүй байлгах
  • Гэр орноо цэвэрлэх
  • Хувцасны шүүгээгээ цэгцлэх
  • Тавилганыхаа байрлалыг өөрчлөх
  • Шинэ хоббитой болох
  • Тогтмол цагийн хуваарийн дагуу хооллох
  • Өмнөх шигээ ажлаа цаг цагт нь хийх
  • Бие махбод болон оюун санааны хувьд идэвхтэй байх
  • Дуртай номоо уншиж, шинэ гарсан подкастуудыг сонсох
  • Цахим орчинд идэвхтэй байж, найзуудтайгаа чатлах
  • Хамгийн чухал нь үүсээд буй бодит нөхцөл байдлыг ухаарч, ийм байдал үүрд үргэлжлэхгүй гэдгийг ой тойндоо суулгах юм.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж