Бангладешийн өмнөд нутагт шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдсэний дараа хэдэн мянган мусульман шашинтан цуглан, залбирал үйлдсэн байна. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр, тус залбиралд 10 мянга гаруй магометан шашинтан оролцжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын 14 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн амиа алдсан тул нэг дор олноороо цугларахыг хориглосон байна.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвараар 218.8 мянган хүн өвчилж, 8.8 мянга гаруй хүн амиа алдаж, 84.1 мянган хүн эмчлэгдээд байгаа юм. Тус халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод илэрчээ.
Эх сурвалж: АFP
Б.ЖАРГАЛ