Хойд Солонгос нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ | News.MN

Хойд Солонгос нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ

Хойд Солонгос нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг хоригложээ

БНАСАУ шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийтийн тээврээр амны хаалтгүй зорчихыг хориглосон шийдвэр гаргасан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.

Хэдийгээр БНАСАУ-д “Covid-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар авсан байж болзошгүй олон мянган хүнийг эмнэлгийн хяналтад оруулан, хилээ хааж, хөл хорио тогтоох зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй аж. Хойд Солонгосын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд ард иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтаа зүүж, галт тэрэг, автобус, таксинд суухын өмнө гараа ариутгахыг үүрэг болгосон талаар мэдээлжээ. Мөн хол замд зорчихоор нийтийн тээврийн хэрэгсэлд сууж буй иргэдийн халууныг шалган, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд суухыг хориглож буй юм байна.

БНАСАУ нь халдварын голомт болох Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг тул халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогдож буй. Хэдийгээр БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдвар бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдээлж байгаа ч халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй юм байна.

Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би 2020-03-19 49.173.62.203

Яг очоод харж тоолсон хүн байна уу

Avatar

Зочин 2020-03-19 203.91.115.52

Бүдүүн дарга нь өөрийн гараар буудахгүй юм уу хоёр оо

Avatar

Зочин 2020-03-19 66.181.180.177

ХӨӨРХИЙ ХОЙД СО ИРГЭД ТАРГАН ХҮҮХЭД ҮЕ ҮЕЭРЭЭ ИРГЭДЭЭ ТАМЛАХ ГЭЖ ХУРДАН АРДЧИЛСАН ХҮНИЙ ЭРХ ХӨНДӨГДӨХГҮЙ УЛС БОЛООСОЙ

Avatar

С.Эрдэнэ /АН/ 2020-03-19 185.220.101.199

Дарга нарын эхнэр хүүхдүүдийг гадаадаас авчирч, нийт иргэдийг эрсдэлд орууллаа

Avatar

ккккк 2020-03-19 202.9.46.198

Доогуур 2 зочин ямар бүлт үсэрч байна вэ

Avatar

/*-*/ 2020-03-19 49.0.213.30

Хойд солонгос бол амар шүү дээ, эмчилгээ энэ тэр огтхон ч хэрэггүй, шууд буудаад л том нүхэнд баөнөөөр нь булаад болоо. Ахан дүүсийн оршуулга гээд нэрлэчихнэ. Тэгэхэд Италид бол тэгэх ямар ч арга байхгүй

Avatar

Зочин 2020-03-19 185.220.101.8

Буудан алж байгаа гэсэн социалист нийгэмд өвчин авбал газар дээрэн ногоон малгайтай хүн ирээд буудаж алаад булчихдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж