Дэлхийн таван тивд гоол оруулсан цор ганц Кэйсүкэ Хонда | News.MN

Дэлхийн таван тивд гоол оруулсан цор ганц Кэйсүкэ Хонда

Дэлхийн таван тивд гоол оруулсан цор ганц Кэйсүкэ Хонда

Дэлхийн таван тивд гоол оруулсан цор ганц Кэйсүкэ Хонда

Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогч асан Кэйсүкэ Хонда дэлхийн таван тивд гоол оруулсан анхны тамирчин боллоо. Өдгөө 33 настай түүний хувьд одоогоор Бразил улсын Ботафого багт тоглож байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдөр явагдсан Бразилын Сериэ-А лигийн хүрээнд Бангу багийн эсрэг торгуулийн цохилтоос гоол оруулж энэхүү амжилтын эзэн болсон.

Кэйсүкэ Хонда нь Ази тивд Японы Нагояа Грампус багт , Европ тивд Оросын ЦСКА Москва, Италийн АС Милан багуудад, Австрали тивд Австралийн Мельбурн Виктори багт, Хойд Америк тивд Мексикийн СФ Пачука багт, Өмнөд Америк тивд Бразилын Ботафого зэрэг багуудад тоглож байхдаа тус тус гоол оруулсан байна. Тэрбээр өөрийнхөө энэ амжилтын талаар “ Одоо би хэзээ нэгэн өдөр Антракт тивд очиж гоол оруулахыг хүсч байна” хэмээжээ.

Кэйсүкэ Хонда 2010, 2014, 2018 онуудад хөлбөмбөгийн ДАШТ-нд Япон улсын шигшээ багтай оролцож байсан юм. Тэрбээр мэргэжлийн замналдаа нийт 461 тоглолтонд оролцож 100 гоол оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-19 202.179.8.4

Өмнөд Америкт гоол хийх гэж л Бразил явсан юм байхдаа. Бразил хөл бөмбөгчнөөр дутаагүй л байлтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж