Ус нь хүний цангааг тайлахаас гадна арьс хуурайшихаас хамгаалах, биеэс хорт бодисыг гадагшлуулж цэвэрлэх, өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ юм.
Хүн хоолгүй 7 хоног болж чадах ч усгүй 3 хонож ч чадахгүй. Усыг доорх цагуудад уувал эдгээр эерэг дүн гардаг гэнэ.
06:30-07:00
Өглөө ус уух нь хүний биед хамгийн хэрэгтэй. 250 мл ус ууснаар элэг, бөөрийг цэвэрлэж өгдөг ажээ. Ус уусны дараа 30 минут юм идэхгүй байвал сайн.
08:00-09:00
Энэ цагт хүмүүс ажил руугаа яарч тэвддэг. Харин энэ үед 250 мл ус уувал биед сэргээш болж эрч хүч нэмэгддэг байна.
11:00
Энэ цагт хүний бие тасралтгүй 2-3 цаг ажилласнаас болж бага зэрэг сульдаж, тархи ядарсан байдаг. Та анзаарвал уруул тань хуурайшч, ам чинь цангасан байна. Энэ цагт ус уувал стресс, ядаргаа багасч, биеийг чийглэж өгдөг.
12:30-13:30
Үдийн хоолондоо орсны дараа ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцэд сайнаар нөлөөлж, биеийн жинг барихад тусалдаг. Ус бага уух нь таргалах нэг шалтгаан болдог юм шүү.
15:00-16:00
Хүний бие организм энэ цагт идэвхгүй байдалд орж нозоорч эхэлдэг. Энэ үеэр ус уувал нозоорсон биеийг сэргээж өгнө.
17:30-18:30
Энэ цагт ус уух нь хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү зохимжтой.
22:00-23:00
Унтахаас 30 минутын өмнө нэг аяга ус уувал цус бүлэгнэхээс сэргийлдэг ажээ.
Эх сурвалж: aione.co