Их Британийн Нью Кастлын их сургуулийн эрдэмтэд өмнө нь бүртгэгдэж байгаагүй махчин загасны шинэ төрөл зүйлүүдийг илрүүлжээ. Энэтхэгийн далайн гүнээс илрүүлсэн уг хоёр төрлийн махчин загас нь зургаан заламгайт, хөрөөн хоншоорт махчин загасны ангилалд багтах бөгөөд онцлог байдал нь маш олон тооны жижиг, хурц шүднүүдтэй, хоншоороо дагаад мөн олон тэмтрүүлтэй, эгц дээрээс нь харахад хүний нүүрний бүтэцтэй төстэй маш өвөрмөц төрхтэй загас гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Ойролцоогоор 1,5 метр урт энэ загасны хамарны урт биеийнх нь гуравны нэгтэй тэнцэх хэмжээтэй. Өмнө нь хөрөөн хоншоорт махчин загасны найман төрөл зүйлийг дэлхийн эрдэмтэд нээсэн ба ийнхүү хоёр төрөл зүйл шинээр нэмэгдэж байна. Уг шинэ төрөл зүйлийг Лондон хотын Байгалийн түүхийн музейд байрлуулахаар болсон байна.
Эх сурвалж: CNN