М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН | News.MN

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы нийтлэлийг хүргэж байна


Screen Shot 2020-03-19 at 3.11.51 PM

Коронавирус гарсан цагаас монголчууд нэг талаас эрүүл мэндээ хамгаалах, нөгөө талаас эдийн засгаа аврах хоёр зөрчилтэй асуудалтай тулгарна гэж Барууны судлаачид бичиж байсан юм. Цагийн өрнөл үүнийг нотлоод байна. Цаг хожих санаа өгөх үүднээс товчхон бичлээ. Буруу бол уучилна биз. Миний ажиглалтаар коронавирусын аюулыг харилцан адилгүй, бүхэлдээ дутуу үнэлж байгаа байдал харагдаж байна.

Дээрх дүгнэлт эмч, онцгойгийнхонд төдийлөн хамаарахгүй. Гэвч тэдний  хувьд гоц халдарт өвчин гэдэг талаас нь хугацааны хоцрогдолтой боловч бас ч үгүй мэдээлэлтэй байгаа харагдана. Гэвч вирустэй тэмцэхэд энэ тал дээр Мэдээлэл цуглуулж, анализ хийх Төв байх хэрэгтэй юм. Тэр нь бодлогын арга хэмжээний ЗАМЫН ЗУРАГ гаргахад нэн чухал ач холбогдолтой. Тэгээд ч энэ асуудал хурдан арилахгүй бололтойдог.

Коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаа гэх дүгнэлт улс төрчдөд, УИХ болон Засгийн газрын гишүүдэд илүү хамаарч байгаа. Коронавирус нь байгалийн гай гамшгаас илүүтэй том эрсдэл бөгөөд хүн төрөлхтөнд нэгэн зуунд тохиодог ховорхон үзэгдэл тул бүгд л барьц алдаж байгаа.

Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл богинохон хугацааны асуудал биш гэдгээс хийх ажлын дараалал гарах учиртай. Дэлхийн эдийн засаг төд өчнөөн хувиар буурна гэдэг тооцоонууд нь зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээс харж хийж байгаа шулуухан хэлэхэд “өнгөцхөн” дүгнэлт байж магадгүй. Энэ талаар нуршаад яахав.

Эдийн засгийн стратеги ямар асуудал дээр төвлөрөх ёстой вэ гэдгийг товчхон хэлье.

Нэгдүгээрт,коронавирус бол “давагдашгүй хүчин” зүйл гэдэгт хамрагдахгүй л боловуу. Учир нь коронавирусын сөрөг нөлөөг төр засаг нь, төр, хувийн хэвшлийн бүх үйлдвэр аж ахуйн газар, компаниуд бүгд өөр дээрээ цохилт болгон авч байгаа. Хэн нь хэндээ “давагдашгүй хүчин” зүйл гэж гомдоллох билээ дээ.

  • Тиймээс Засгийн газар дээр хэдэн банкуудыг цуглуулаад “ сэтгэл гаргаад” аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлээч гэдэг замаар хол явахгүй.
  • Монголбанк, банкууд, аж ахуйн нэгжүүд бие биедээ хөнгөлөлт үзүүлээд байдлыг дээрдүүлэхгүй гэж харагдаж байгаа.
  • Ер нь макро эдийн засгийн уламжлалт хэрэгсэл төдийлөн үр дүнгээ өгөхгүй.

Хоёрдугаарт, Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бүгд л амсана.

  • Төр Хүнээ хамгаалах ёстой.
  • Бүх үйлдвэр аж ахуйн газрууд мөн л ажиллагсадаа эцсийн дүндээ ХҮНээ хамгаалах ёстой.
  • Эдийн засгаа хамгаалах үр дүнтэй арга нь ХҮНээ хамгаалах болчихоод байна.

Эрүүл мэнд, эдийн засгийн бодлогын уулзах цэг ХҮН болчихоод байна.

ХҮНээ хамгаалж эдийн засгаа аврахын тулд төрөөс олгож байгаа цалин, тэтгэвэрийг баталгаатай өгөх нь тэргүүн зорилт.

Түүнээс дутахгүй том зорилт бол мөн хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ажиллагчиддаа өгч байсан цалинг тасалдуулахгүйгээр, бууруулахгүйгээр 2020 оны турш өгөхийг Төсвөөс дэмжих хууль эрх зүй, санхүүжилтийг батлахыг УИХ, Засгийн газарт  санал болгомоор байна.

УИХ, ЗГ, үйлдвэр аж ахуйн газар, компаниудын коронавирусын үед баримтлах эдийн засгийн бодлогын төвд ХҮН байхыг хүлээн зөвшөөрвөл стратеги хаана хаанаа ойлгомжтой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-19 78.187.120.177

Ийм хүнийг ашиглахын оронд хорьж цагдаж байгаа нь Монгол төрийн бодлого яав ч биш, гаднын захиалга, харин тэр захиалгыг Монголд хэн хэрэгжүүлж байна вэ

Avatar

Зочин 2020-03-19 43.242.243.120

Энхсайхан Ерөнхий сайддаа эрүүл энх, аз жаргалыг ерөөе. Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн үеийн Ерөнхий сайд. Эх орон ард түмнийхээ төлөө улам ихийг бүтээхийг ерөөе.

Avatar

Zochin 2020-03-19 66.181.191.110

Энхсайханы эцэг Мэндсайхан Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, жинхэнэ халх хүн байсан юм даа.

Avatar

Зочин 2020-03-19 103.14.38.144

Өөрөө хүнд байдалд байгаа энэ хүн та бидний төоөө сэтгэл гарган арга саам бодож зөвлөж байгаа нь бахархууштай. Хүрэлсүх эхаантай хүн энэ хүний зөвлөлгөөг бодолцож, бусадтайгаа зөвлөж байж зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.198

хүн намын сурталчилгаа ха ха ха

Avatar

zochin 2020-03-19 73.111.180.213

mongold xeden obgon baunaa yag l baridax bolokhooroo neex uxaantai xumuusiig boddog bolokh obchtei ter toriin omch ruu xuruu garaa turj baikhdaa bid naryg bodson uu . xulgaich naraa

Avatar

Зочин 2020-03-19 64.119.23.140

Энхсайхан гэдэг хүнийг төрийн өмчид ойртуулж хэрхэвч болохгүй хулгайч.

Avatar

Зочин 2020-03-19 182.160.36.132

Энэ хүн зөвлөгөө өгөх биш шоронд ял эдлэх ёстой хүн

Avatar

zochin 2020-03-19 192.82.75.187

mash zuv, demjij bna, gutaan doromjilj bgaa nuhduuded bol iljignii chihend alt hiisen ch us hiisen ch segserne gegch boloi

Avatar

Зочин 2020-03-19 72.196.192.250

Odoogiin manai said darga nar dotor iim dalaitstai setgedeg hvn bna uu ?!

Avatar

aagii 2020-03-19 66.181.188.168

masn zob sanaa b na

Avatar

Сийрэг толгой 2020-03-19 103.229.120.88

Энэ хүний мэдлэг чадвар, оюуны потенциалыг Монголыг төр ашиглахсан. Зарим нөхдүүд зориуд харлуулах гэж х***а гээд байдаг. Яг үнэндээ цэвэр халх хүн юм шүү дээ. Эцэг нь соц-н тэр хатуу чанга үед Гэгээрлийн Яамны орлогч сайд хийж байсан Мэндсайхан гэж шилдэг сэхээтэн байсан, эх тал нь ч Монгол хүн юм шүү дээ. Энхсайхан гэж энэ хүн аль тэртээ 1974 онд Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль авч байсан дэндүү сийрэг толгой. Улс эх оронд хэрэгтэй зөв зүйл сэдэж, ард түмнийг гэгээрүүлэх үйлсэ

Avatar

Bii 2020-03-19 220.70.78.63

Hereldej bhaar zovloldoj hogjih bh.meddeg ni meddegguidee heleed yvchih.

Avatar

С.Эрдэнэ /АН/ 2020-03-19 185.220.101.199

Дарга нарын эхнэр хүүхдүүдийг гадаадаас авчирч, нийт иргэдийг эрсдэлд орууллаа

Avatar

Зочин 2020-03-19 202.21.99.94

Ойрд сонсоогүй ажил хэрэгч үг,санаа байна шүү

Avatar

Зочин 2020-03-19 202.9.40.177

Манай дээдсүүд үүнийг Copy past хмйгээд хадгалчихаарай. Энхсайхан гуайн хэлсэн ярьсанг ойлгож ажил хэрэг болгох гэсээр байтал хугацаа орно л доо. Тэр үед нь бүх зүйл өнгөрсөн байна….

Avatar

Zochin 2020-03-19 87.66.98.15

Mash zuv zuitei zuvluguu ugchee. Nuguu iljignii chihend alt hiisen els hiisen ch yalgaagui segserdeg gedeg shig manai deedsuud avch uzehgui bizdee. Ingej setgej bichikh zuvluh khun tsuurch bgaa..,,

Avatar

Зочин 2020-03-19 207.6.112.23

guz guz

Avatar

Зочин 2020-03-19 202.126.88.58

өөрийгөө малын дайтай авч яваа чи үүнийг ойлгохгүй л дээ. Хүрэлсүхдээ шилбүүрдүүлж байхдаа таарсан мал.

Avatar

ЗОЧИН 2020-03-19 192.82.67.153

Чи харин урвагчуу малуу аль нэг нь байна даа энхсайханыг нэг ч эх оронч өмөөрөхгүй

Avatar

Зочин 2020-03-19 202.179.26.178

Маш зөв санаа, төсөв тодотгол хийх замаар цалингийн хуримтлал сан бий болгох, ингэснээр 2020 эдийн засгаа хямралаас аврах гарц байж магад

Avatar

НҮХ НАМЫН ЭНХСАЙХАН 2020-03-19 202.9.46.198

ХҮН НАМЫН ГИШҮҮН БОЛОО ЮУ , УГААСАА МАНАНГИЙН ТӨРҮҮЛСЭН ҮР МОГОЙ Л ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж