М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

М.Энхсайханы зөвлөгөө: Эрүүл мэнд, эдийн засгийн уулзах цэг ХҮН

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы нийтлэлийг хүргэж байна


Screen Shot 2020-03-19 at 3.11.51 PM

Коронавирус гарсан цагаас монголчууд нэг талаас эрүүл мэндээ хамгаалах, нөгөө талаас эдийн засгаа аврах хоёр зөрчилтэй асуудалтай тулгарна гэж Барууны судлаачид бичиж байсан юм. Цагийн өрнөл үүнийг нотлоод байна. Цаг хожих санаа өгөх үүднээс товчхон бичлээ. Буруу бол уучилна биз. Миний ажиглалтаар коронавирусын аюулыг харилцан адилгүй, бүхэлдээ дутуу үнэлж байгаа байдал харагдаж байна.

Дээрх дүгнэлт эмч, онцгойгийнхонд төдийлөн хамаарахгүй. Гэвч тэдний  хувьд гоц халдарт өвчин гэдэг талаас нь хугацааны хоцрогдолтой боловч бас ч үгүй мэдээлэлтэй байгаа харагдана. Гэвч вирустэй тэмцэхэд энэ тал дээр Мэдээлэл цуглуулж, анализ хийх Төв байх хэрэгтэй юм. Тэр нь бодлогын арга хэмжээний ЗАМЫН ЗУРАГ гаргахад нэн чухал ач холбогдолтой. Тэгээд ч энэ асуудал хурдан арилахгүй бололтойдог.

Коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаа гэх дүгнэлт улс төрчдөд, УИХ болон Засгийн газрын гишүүдэд илүү хамаарч байгаа. Коронавирус нь байгалийн гай гамшгаас илүүтэй том эрсдэл бөгөөд хүн төрөлхтөнд нэгэн зуунд тохиодог ховорхон үзэгдэл тул бүгд л барьц алдаж байгаа.

Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл богинохон хугацааны асуудал биш гэдгээс хийх ажлын дараалал гарах учиртай. Дэлхийн эдийн засаг төд өчнөөн хувиар буурна гэдэг тооцоонууд нь зөвхөн макро эдийн засгийн үзүүлэлтээс харж хийж байгаа шулуухан хэлэхэд “өнгөцхөн” дүгнэлт байж магадгүй. Энэ талаар нуршаад яахав.

Эдийн засгийн стратеги ямар асуудал дээр төвлөрөх ёстой вэ гэдгийг товчхон хэлье.

Нэгдүгээрт,коронавирус бол “давагдашгүй хүчин” зүйл гэдэгт хамрагдахгүй л боловуу. Учир нь коронавирусын сөрөг нөлөөг төр засаг нь, төр, хувийн хэвшлийн бүх үйлдвэр аж ахуйн газар, компаниуд бүгд өөр дээрээ цохилт болгон авч байгаа. Хэн нь хэндээ “давагдашгүй хүчин” зүйл гэж гомдоллох билээ дээ.

  • Тиймээс Засгийн газар дээр хэдэн банкуудыг цуглуулаад “ сэтгэл гаргаад” аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлээч гэдэг замаар хол явахгүй.
  • Монголбанк, банкууд, аж ахуйн нэгжүүд бие биедээ хөнгөлөлт үзүүлээд байдлыг дээрдүүлэхгүй гэж харагдаж байгаа.
  • Ер нь макро эдийн засгийн уламжлалт хэрэгсэл төдийлөн үр дүнгээ өгөхгүй.

Хоёрдугаарт, Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бүгд л амсана.

  • Төр Хүнээ хамгаалах ёстой.
  • Бүх үйлдвэр аж ахуйн газрууд мөн л ажиллагсадаа эцсийн дүндээ ХҮНээ хамгаалах ёстой.
  • Эдийн засгаа хамгаалах үр дүнтэй арга нь ХҮНээ хамгаалах болчихоод байна.

Эрүүл мэнд, эдийн засгийн бодлогын уулзах цэг ХҮН болчихоод байна.

ХҮНээ хамгаалж эдийн засгаа аврахын тулд төрөөс олгож байгаа цалин, тэтгэвэрийг баталгаатай өгөх нь тэргүүн зорилт.

Түүнээс дутахгүй том зорилт бол мөн хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс ажиллагчиддаа өгч байсан цалинг тасалдуулахгүйгээр, бууруулахгүйгээр 2020 оны турш өгөхийг Төсвөөс дэмжих хууль эрх зүй, санхүүжилтийг батлахыг УИХ, Засгийн газарт  санал болгомоор байна.

УИХ, ЗГ, үйлдвэр аж ахуйн газар, компаниудын коронавирусын үед баримтлах эдийн засгийн бодлогын төвд ХҮН байхыг хүлээн зөвшөөрвөл стратеги хаана хаанаа ойлгомжтой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж