Монголын бодибилдингийн тамирчнаас допинг илэрлээ | News.MN

Монголын бодибилдингийн тамирчнаас допинг илэрлээ

Монголын бодибилдингийн тамирчнаас допинг илэрлээ

Монголын бодибилдингийн тамирчнаас допинг илэрлээ

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо нь 1996 оноос хойш Монголын Үндэсний Олимпийн Хорооны албан ёсны гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жил бүрийн Улсын аварга шалгаруулах “Монголын Мистер” тэмцээн, Хотын аварга шалгаруулах “Ирээдүйн Мистер” тэмцээний үеэр допингийн шинжилгээ хийлгэж байгаа.

2020 оны нэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монголын мистер 2020” УАШТ-ний үеэр допингийн хяналт хийлгэх зорилгоор Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад хүсэлт гаргаж нэг тамирчнаас шинжилгээ авсан билээ. Тус шинжилгээний хариу 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд тамирчны дээжний хариунд хориотой бодис илэрсэн буюу эерэг гарсан байна. Бид тухайн тамирчинтай холбогдож шинжилгээний “А” дээжний хариуг танилцуулсан бөгөөд тамирчин шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн.

Иймд “Монголын мистер 2020” УАШТ-ний Бодибилдингийн -60 кг ангилалд мөнгөн медаль хүртсэн тамирчин Эрдэнэчулуун овогтой Мөнхбатыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг /WADA/-ийн дүрмийн дагуу 4 жилийн хугацаатай /2020 оны гуравдугаар сарын 17-оос 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл/ тэмцээнд оролцох эрхийг хассаныг үүгээр мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-19 103.26.195.7

Ганц хунээс хяналтын журмаар шинжилгээ авахад ингэж байгаа юм чинь бугдээс нь авсан бол бугдээс нь допинг илрэх юм байна л даа, ер нь ч багцаа байх аа, бугд л хэрэглэж байгаа доо

Avatar

togstos 2020-03-19 202.131.247.254

elbegdorj yasan laitai hyn be

Avatar

бааги 2020-03-19 202.179.27.72

Харин тийм ээ. Яг үнэнийг бичиж гай болох юм

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.100

Ээбийгийн балаг хаа сайгүй с** гэж.

Avatar

ЭБИ гэж 2020-03-19 66.181.190.109

ЭБИ гэж үнэнхүү ханашгүй хүчит ГАЙ баатар юм даа

Avatar

Зочин 2020-03-19 202.55.191.130

ene heden hend ch hereggyu malnuud bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж