С.Зориг агсны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна | News.MN

С.Зориг агсны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

С.Зориг агсны хэргийн талаар бидэнд мэдээлэл ирээгүй байна

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд нэгдмэл байр, суурьт хүрээгүй байна. Уг асуудалд тус бүлгийн гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр шийджээ.

 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөвхөн АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх намууд зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй.

 

Сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгох уу эсвэл намаас томилох уу гэдэг асуудлаар гишүүдийн дунд нилээн маргаан өрнөсөн. Зарим гишүүд суманд улс төржилтийг зогсооё. Илүү аж, ахуйн ажил руу нь чиглүүлье  гэж байгаа. Харин зарим нь гишүүд улс төрийн нам  сумын засаг даргаа томилдог байх хэрэгтэй гэх саналыг хэлсэн” гэлээ.

 

Мөн учир битүүлгээр амиа алдсан Хөвсгөлийн ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Талийгаач Лхагвасүмбэрэлийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар  ярьжээ.

 

С.Зориг агсны гэргий Д.Булганы талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг С.Одонтуяа гишүүнээс асуухад "Энэ талаар гишүүд асуулт асуусан. Гэхдээ бидэнд мэдээлэл ирээгүй байна" гэлээ.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.24TSAG.MN

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

илрүүлэлт 2015-11-16 59.153.113.245

СОНГУУЛИЙН ШОУ, САЙН ХҮНИЙ НЭРИЙГ...

Гийчин 2015-11-16 202.179.29.208

Ардчилсан Нам засгийн эрх барьж байгаа энэ үедээ С,Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэх ёстой. Илрүүлэхгүй бол яагаад илрүүлэж болохгүй байгааг маш тодорхой тайлбарла. Эдгээрийг эс хийвэл сонгуульд оролцох хэрэггүй

Зочин 2015-11-16 202.21.106.105

Амь насаа алдагсдын талаар АНын бүлэг хэлэлцэж байна гэнэ үү? Юу гэсэн үг вэ.

РАВДАН 2015-11-16 202.70.46.218

АРВИН МЭДЖУУГАА!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж