Футзалын баг тамирчдаа дэмжээрэй

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Футзалын баг тамирчдаа дэмжээрэй

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо өнөөдөр гурав дахь өдрөө болно. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр Монголын шигшээ баг тоглолтгүй бөгөөд маргааш хуваарийн дагуу бүх багууд амарна. Харин ирэх лхагва гаригийн 20.00 цагаас Монгол-БНХАУ-ын багуудын тоглолт болно.

Монголын футзалын шигшээ багийн тамирчид тэмцээний 2 дахь өдрийн тоглолтондоо тивийнхээ хүчирхэг багуудын тоонд зүй ёсоор багтах БНСУ-ын багтай өрсөлдөж, хожигдлоо. Тооны хувьд 7:3-аар өндөрлөсөн ч Монголын баг 10 ч гоолыг оруулах боломжтой байлаа. Тэд ямар чадамж байгаагаа, ямар сайн баг болж чадсан, хэрхэн хурдацтай амжилт ур чадвар ахиж байгаагаа хурсан олонд харуулж чадлаа. Шүүгчийн хувьд хэд хэдэн торгуулийн цохилт байж болох газар заалт өргөсөнгүй. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан бид гомдоллох учиргүй. Харин Монголын хөгжөөн дэмжигчид ямар гайхалтай, мөн сэтгэл сайтайгаа тэмцээн зохион байгуулагчид болон ДЭЛХИЙ нийтэд харуулж чадлаа. Тэмцээний эхний өдөр Монголын футзалын шигшээ баг ХонгКонгийн багийг 8:3 харьцаатай илүүрхэн ялж ТҮҮХЭН ХОЖИЛ байгуулсан бол өчигдөр Өмнөд Солонгосын багийг сандаргаж эцсийн мөч хүртэл урагт тэмүүлэн гоёмсог тоглолтыг үзүүлсэн. Өнөөдөр Монголын шигшээ баг тоглохгүй бол маргааш буюу Мягмар гарагт хуваарийн дагуу бүх багууд амарна. Ингээд Лхагва гарагт БНХАУ-ын багтай жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлэх болно. Үзэгч, хөгжөөн дэмжигчид та бүхэн энэ л үед шигшээ багтаа урам хайрлаж дэмжиж, сэтгэл санааг нь засч өгөөрэй. MONGOLIAN FOOTBALL FEDERATION цахим хуудсаар зочилж, урмын үгсээ харамгүй хайрлаарай. Бид олон сайхан тоглолтыг үзүүлж, өндөр амжилтыг гаргахын төлөө хамтдаа хичээж зүтгэж байгаа. Монголчуудын уухайн түрлэг дор шигшээ баг минь омогшиж УРАМ ЗОРИГийг авдаг юм шүү.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

Монголын футзалын шигшээ баг урьдчилсан шатны эхний тоглолтоо ХонгКонгийн багийн эсрэг хийж 8:3 харьцаатай илүүрхэн буулгаж авлаа. Үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ХӨЛБӨМБӨГ гэж юу байдгийг харуулж чадсан залуусаараа бахархаж байна. Монгол vs Хонконг тоглолтын тоймыг хvргье.

Posted by MONGOLIAN FOOTBALL FEDERATION on Sunday, November 15, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж