Дэлхийн банк "Covid-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгожээ | News.MN

Дэлхийн банк "Covid-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгожээ

Дэлхийн банк "Covid-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгожээ

Дэлхийн банк "Covid-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум доллар болгожээ

Дэлхийн банкны группийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-аас хувийн хэвшил болон ажиллах хүчинд тулгуурлан хямралаас үүдэлтэй санхүү, эдийн засагт үүсэж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ хүрээнд Дэлхийн банк групп улс орнуудын эдийн засгийг тогтворжуулж, ажлын байрыг хамгаалахад туслахаар "Covid-19"-ийн эсрэг дэмжлэгээ 14 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлсэн байна. Түүний 6 тэрбум ам.долларыг өвчний тархалтаас үүдэлтэйгээр хувийн хэвшлийн ААН болон тэдгээрийн ажилчдад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг болгох зорилгоор гаргах байсан бол энэ хэмжээг 8 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн тус дэмжлэгийн хүрээнд ОУСК нь аялал жуулчлал, үйлдвэрлэл зэрэг цар тахалд шууд өртсөн харилцагч ААН-үүдэд мөнгөн урсгалын гачигдалд оруулахгүй байлгахад туслалцаа үзүүлэх юм байна. Үүнээс гадна онцгой байдлын хариу ажиллагаанд нэн шаардлагатай үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тарианы эрэлт нэмэгдэж буй энэ үед голлох үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон холбогдох бусад салбарт туслах аж.

Дэлхийн банк группийн ерөнхийлөгч Давид Малпасс “Энэ нөхцөл байдлыг даван гарахад шаардагдах хугацааг бид богиносгох нэн шаардлагатай байна. Санхүүжилтийн багц нь бизнес эрхлэгчид болон тэдгээрийн ажилчдад өвчний эсрэг эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөөг бууруулахад хэрэгтэй дэмжлэг болж очих юм” хэмээн хэлсэн байна.

Өнөөдрийн нэмж баталж буй хоёр тэрбум ам.долларын санхүүжилт нь гуравдугаар сарын 3-нд анх зарлаж байсан эрүүл мэндийн тогтолцоо болон өвчлөлийн тандалтыг сайжруулахаар Дэлхийн банкнаас олгох 6 тэрбум ам.доллар болон эдийн засгийн цочролд илүү эмзэг бичил болон жижиг, дунд бизнесийг хаалгаа барихаас сэргийлэхэд туслах ОУСК-ын 6 тэрбум долларын санхүүжилтийн багц дээр нэмэлт санхүүжилт болон очих ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж