Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, өдгөө авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын банкны секторын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн боловч энэ жил Ковид-19 вирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Улаанбаатар хотод 4-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдах байсан хурал тодорхой хугацаагаар хойшилсон. Монголбанк хөрш орнуудын Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний хүрээнд ОХУ-ын Төв банк, Монголбанкны хамтын ажиллагаанд бодитой ахиц гараад байгааг уулзалтын төгсгөлд онцоллоо.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК
тэнд 2020-03-19 202.179.24.138
Оросын рублийн ханш унаад сүйд болж байнаа
зочин 2020-03-19 103.229.122.226
Муу юм л олж харна Чамд ямар хамаа байна вэ Усан толгойт зэхий амьтан
С.Эрдэнэ /АН/ 2020-03-19 185.220.101.199
Дарга нарын эхнэр хүүхдүүдийг гадаадаас авчирч, нийт иргэдийг эрсдэлд орууллаа
Зочин 2020-03-19 66.181.188.78
энэ ч арай өрөөсгөл үг байхаа тэр тусмаа солонгосоос
Зочин 2020-03-19 66.181.180.177
ГАДААДЫН БАНКИЙГ НЭЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ Л ӨГЧИХ ЗАХ ЗЭЭЛИЙН ЛИБЕРАЛ ЗАРЧИМААР БҮХ БАНКНЫ ЗЭЭЛИЙ ХҮҮ 1ЖИЛД 1 ЭЭС 2 ХУВЬТАЙ БОЛЧИХНО.ХЭДЭН МОНГОЛЫН БАНКИРУУД Л ЭЛДЭВ АРГА ЗҮЙ ХЭРЭГЛЭЭД ПАРАЗИТЛАЖ БАЙДГАА БОЛЬ!!!
ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БИЧИГЧ НЬ АРД ТҮМНИЙГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ӨНДӨР ХҮҮ ПАРАЗИТЛАГЧ БАНКИР МӨН ТҮҮНЭЭС АВИЛГАЛ АВАГЧ УЛС ТӨРЧ ГЭГДДЭГ НОВШНУУД 30 ЖИЛ ДАРЛАЛАА
зочин 2020-03-19 124.158.126.50
оросууд бензнээ рубелээрээ л өгчих чаддаг юм бол