Дэлхийн олон орны засгийн газрууд Covid-19 өвчний тархалтыг зогсоохын тулд байдаг бүх аргаа хэрэглэж байна. Түүнийг дагаад олон улсад санхүүгийн маш том хямрал нүүрлэх аюул байгаа эдийн засагчид хэлж буй. Энэ талаар алдартай хөрөнгө оруулагч Жим Рожерс өөрийн санал бодлыг хуваалцжээ.
Түүний хэлснээр өвчнөөс үүдсэн санхүүгийн хямрал удаан үргэлжлэх ба түүнээс болж маш олон хүн үнэхээр их зовж магадгүй. Тэрбээр “Бидний дараагийн асуудал бол маш том санхүүгийн хямрал гэж би өмнө нь хэлж байсан. Энэ хямрал бидний амьдралдаа үзээгүй хамгийн аймшигтай хямрал байх болно. Хэдхэн сарын дараачаас эхлээд бүгд мэдэрнэ” хэмээн ярьжээ.
Түүнийхээр бол өвчний нөлөөллийн улмаас нисэх онгоцны болон аялалын гэх мэт олон салбарууд ихээр хямрах аж. Мөн өртэй компаниуд дампуурлын босгон дээр ирэх бөгөөд олон улсын худалдаа эрхэлдэг байгууллагууд ч адилхан хэцүү байдалд орох гэнэ. Тэдний зарим нь хаалгаа барих болно, нислэгийн, далайн тээврийн компаниуд эргэж хөл дээрээ босоход хэцүү байх болно гэж Рожерс онцолжээ.
Рожерс дэлхий энэ өвчинд бэлэн биш бөгөөд ямар аюул дагуулахыг нь төсөөлөөгүй байсан хэмээн яриад, хөрөнгө оруулагчдыг маш сайн мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулахыг зөвлөжээ.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-03-19 85.255.233.169
Ер нь тэгээд зочид буудал оруулахгүй, халдвар тараасан хуулийн нэхэмжлэлээс айсан, ар гэр нь халдвараас айж оруулахгүй, ажил олгогч нь бизнесгүй болж хийх ажил байхгүй, ходоод нь байнга хоол нэхдэг хэвээрээ ийм л үе ирчлээ. Хаана байж унтах ор, оочих аягатай байх чинь глобал асуудал болоод байна Эрдэнэ гуай!!!
Зочин 2020-03-19 66.181.186.250
Бэрхшээл тохиолдоход Мөнгөний нийгэм мөнгөө 1-д, хүний нийгэм хүнээ 1-д тавина. Мэдээж эдийн засаг түр буурах нь тодорхой зүйл. Яаж бага эрсэл хүлээх тухай л бүгд хичээцгээе.
Зочин 2020-03-19 59.153.113.150
Бумбын эрин эхэлж эдийн засгын суурь хямрал дууссан
Зочин 2020-03-19 59.153.113.150
ванга зөгнөөд байсан
зочин 2020-03-19 202.55.183.108
Одоо хэрэглээ, өр, зээл дээр тогтдог эдийн засаг унахаас өөр арга байхгүй.
Би 2020-03-19 118.70.170.139
ОДОО МӨНГӨ ХУРИМТЛУУЛСАН ХӨРӨНГӨТНҮҮД НИЙГМИЙН ТУСЫН ТУЛД НИЙГМЭЭС ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨӨ ХҮН АРДЫН ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ, АЮУЛТ ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БУЦААГААД ХАРАМГҮЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕ НЬ БОЛЖЭЭ.
/*-*/ 2020-03-19 49.0.213.30
Тэр чинь тэдэн арван тэрбумтан гээд л хий алдар нэрийн хойноос хөөцөлдсөн хөөс байдаг юм, эдийн засаг хямрангуут эзэмшилд нь байгаа хувьцаа бонд, орд харшийнх нь үнэ ханшны хөөс нь хагараад шалчийгаад навс унаад ирдэг юм.