Дэлхийн олон орны засгийн газрууд Covid-19 өвчний тархалтыг зогсоохын тулд байдаг бүх аргаа хэрэглэж байна. Түүнийг дагаад олон улсад санхүүгийн маш том хямрал нүүрлэх аюул байгаа эдийн засагчид хэлж буй. Энэ талаар алдартай хөрөнгө оруулагч Жим Рожерс өөрийн санал бодлыг хуваалцжээ.
Түүний хэлснээр өвчнөөс үүдсэн санхүүгийн хямрал удаан үргэлжлэх ба түүнээс болж маш олон хүн үнэхээр их зовж магадгүй. Тэрбээр “Бидний дараагийн асуудал бол маш том санхүүгийн хямрал гэж би өмнө нь хэлж байсан. Энэ хямрал бидний амьдралдаа үзээгүй хамгийн аймшигтай хямрал байх болно. Хэдхэн сарын дараачаас эхлээд бүгд мэдэрнэ” хэмээн ярьжээ.
Түүнийхээр бол өвчний нөлөөллийн улмаас нисэх онгоцны болон аялалын гэх мэт олон салбарууд ихээр хямрах аж. Мөн өртэй компаниуд дампуурлын босгон дээр ирэх бөгөөд олон улсын худалдаа эрхэлдэг байгууллагууд ч адилхан хэцүү байдалд орох гэнэ. Тэдний зарим нь хаалгаа барих болно, нислэгийн, далайн тээврийн компаниуд эргэж хөл дээрээ босоход хэцүү байх болно гэж Рожерс онцолжээ.
Рожерс дэлхий энэ өвчинд бэлэн биш бөгөөд ямар аюул дагуулахыг нь төсөөлөөгүй байсан хэмээн яриад, хөрөнгө оруулагчдыг маш сайн мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулахыг зөвлөжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ