18 дугаар сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

18 дугаар сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

18 дугаар сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ уриалан Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн хамт олон хандивын аянд нэгдлээ.

Нийслэлийн Хан-уул дүүрэгт байрлах тус сургууль нь нийт 122 багш, ажилтантай бөгөөд нэг  өдрийн цалин болох 3 790 000 төгрөгийг хандивлаж байгаа аж.

Хандивыг 18 дугаар сургуулийн захирал Х.Чинбат, сургалтын менежер Б.Октябрь, менежер П.Нарантуяа, нийгмийн ажилтан Г.Мөнхжаргал, нярав Ш.Гүнжидмаа нар өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж