Япон улсын Сангийн дэд сайд Таро Асо өчигдөр /2020.03.18/ үг хэлэх үеэрээ Токио 2020 олимпийн наадмыг “хараал хүрсэн” хэмээн ярьжээ. Түүнийхээр бол Япон улсын зохион байгуулах эрхийг нь авсан олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэг байдлаар цуцлагдаж, Япон улс зарим олимпийн наадамд оролцож чадахгүй байгаа нь хараал хүрсэн гэж үзэх үндэслэл болсон байна.
Тухайлбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй.
Гэтэл дахиад л 40 жилийн дараа “Токио 2020” наадам шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын улмаас хойшлох, тэр ч бүү хэл цуцлагдаж магадгүй болоод байна.
Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн шадар туслах гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай бөгөөд үүнээс болж байнга шүүмжлүүлдэг аж. Сүүлийн өдрүүдэд олимпийн наадмыг цуцлах тухай хүчтэй яригдаж байгаа ба Олон улсын олимпийн хороо болон Японы талын зохион байгуулагчид тус наадмыг цуцлах төлөвлөгөө байхгүй, бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэтэд олимпийн наадмаас дутахгүй “Euro 2020”, “Copa America” зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд цуцлагдсан нь эргэлзээг улам нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2020-03-19 126.116.48.124
Сангийн дэд сайд биш л дээ, ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн сайд гэдэг юм.
Зочин 2020-03-19 72.196.192.250
Mongolchuudiin setgelgeenii soyliin tuvshin iim l bna daa. h**** zvhel, us honzon, ataa horsol……
Зочин 2020-03-19 64.119.24.10
Япончууд бол америкийн уяаны нохой
/*-*/ 2020-03-19 49.0.213.30
Энэ олимпийг одоо өнжввл таарна, дэлхий даяар коронавирус дэлгэрч хүн төрөлхтний соёл иргэншил самрагдчаад байхад элэнцэг паланцагны чинь тэмцээн тоглоом, найр наадам
Зочин 2020-03-19 66.181.180.177
2 Р ДАЙНД НҮГЭЛ ИХ ҮЙЛДСЭНДЭЭ СОЛОНГОС ХЯТАД МОНГОЛЧУУДЫГ ИХ ЯРГАЛСАНДАА ТЭР х****л ХҮРЖДЭЭ ТЭР ЗЭРЛЭГ ХАРГИС ҮЕИЙНХЭЭ НАРНЫ ЗУРАГТАЙ ТУГАА ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬ ОДОО АЛБАН ЁСООР ХЭРЭГЛЭДЭГ ТУГАА ЗҮГЭЭР ХЭРЭГЛЭЭ! МАНАЙ УЛСАД ТОДОРХОЙ БАГА ХЭМЖЭЭНИЙ БУЯНЫ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙГАА ҮҮНИЙГЭЭ 100 ДАХИН ИХСГЭХ ХЭРЭГТЭЙ !
Зочин 2020-03-19 66.181.180.177
ЯАГААД 👎ГЭЖ САЙХАН ТАЙЛБАРЛАНА УУ ҮНЭН БИЗДЭЭ
Зочин 2020-03-19 202.126.89.186
show time.энэ тэнэгийн image юм байна.
Монгол хүн. 2020-03-19 103.10.21.47
Японд ч гэсэн солио галзуутай сайд байдаг л юм байна. Манай Монголд харин тоо хэмжээ арай л солиотой олон байгаад байхын. Ганц байдаг бол яах гэх санж