Таро Асо: Токио 2020 бол хараагдсан олимп

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Таро Асо: Токио 2020 бол хараагдсан олимп

Таро Асо: Токио 2020 бол хараагдсан олимп

Япон улсын Сангийн дэд сайд Таро Асо өчигдөр /2020.03.18/ үг хэлэх үеэрээ Токио 2020 олимпийн наадмыг “хараал хүрсэн” хэмээн ярьжээ. Түүнийхээр бол Япон улсын зохион байгуулах эрхийг нь авсан олимпийн наадмууд 40 жилийн давтамжтайгаар ямар нэг байдлаар цуцлагдаж, Япон улс зарим олимпийн наадамд оролцож чадахгүй байгаа нь хараал хүрсэн гэж үзэх үндэслэл болсон байна.

Тухайлбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй.

Гэтэл дахиад л 40 жилийн дараа “Токио 2020” наадам шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын улмаас хойшлох, тэр ч бүү хэл цуцлагдаж магадгүй болоод байна.

Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн шадар туслах гэгддэг Таро Асо задгай яриатайгаараа алдартай бөгөөд үүнээс болж байнга шүүмжлүүлдэг аж. Сүүлийн өдрүүдэд олимпийн наадмыг цуцлах тухай хүчтэй яригдаж байгаа ба Олон улсын олимпийн хороо болон Японы талын зохион байгуулагчид тус наадмыг цуцлах төлөвлөгөө байхгүй, бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа хэмээн мэдэгдэж байгаа юм. Гэтэд олимпийн наадмаас дутахгүй “Euro 2020”, “Copa America” зэрэг спортын томоохон арга хэмжээнүүд цуцлагдсан нь эргэлзээг улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж