Хүмүүс хэрхэн бүтээлчээр сэтгэж гэр-оффисоо тохижуулж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Хүмүүс хэрхэн бүтээлчээр сэтгэж гэр-оффисоо тохижуулж байна вэ?

Хүмүүс хэрхэн бүтээлчээр сэтгэж гэр-оффисоо тохижуулж байна вэ?

Коронавирусийн цар тахлын халдварыг тогтоон барихын тулд өдөр ирэх тусам улам олон байгууллагууд ажилчдаа гэрээс нь ажиллуулж байна. Гэтэл хүмүүсийн ихэнх нь гэрээсээ ажиллах бэлтгэлгүй байсан нь ойлгомжтой. Зарим хүмүүс орон дээрээ оффис байгуулж, зарим нь гал тогоонд орж, зарим нь буйдан дээрээсээ ажиллаж байна. Гэвч тэдэнд гэр бүлийнхэн нь амьдарч байх зуур дэргэд нь ажиллаад байна гэдэг амаргүй санагдсан бололтой. Тийнхүү зарим хүмүүс сатааралгүй, бүтээмжтэй ажиллахын тулд бүтээлч сэтгэж, сонирхолтой гэр-оффисуудтай болжээ.

Архины цуглуулга-оффис

Лондонд амьдардаг Эмма Нордкотт архины цуглуулгын өрөөгөө шинэ оффис болгожээ.

Нью Йоркын Патрик Гипсон мөн адилхан сэтгэсэн байна

Индүүний ширээ-оффис

Английн Брингтонд амьдардаг Бекс Голланд болон түүний ажилладаг UNITY видео тоглоом хөгжүүлэлтийн компанийн зарим нөхөд босоо ширээний оронд индүүний ширээ ашиглах болжээ.

Хувцасны торх-оффис

Сан Францискод нөхөртэйгөө амьдардаг Жюлс Форрест гэрийнхээ үүдний хонгилд сандал тавьж суугаад ширээгээ хувцасны торхоор орлуулжээ.

Хүүхдийн сандал-оффис

Лос Анжелес дахь CBS компанийн менежер Иан Гиатти гэрээсээ ажиллах нь зарим талаар ашигтай байгааг онцолжээ. Түүний босоо ширээ бол хүүхдийн хоолны ширээ юм. Тэрбээр “Би гурван хүүхдийн аав. Тиймээс шуурхай дуудлага хүлээн авах жаахан асуудалтай тулгарна. Бурхан минь, эхнэртээ баярлалаа” хэмээн ярьжээ.

Угаалтуур-оффис

Өмнөд Каролинагийн Моррисвиллийн Скотт Лагстром угаалтуур дээрээ ажилладаг болжээ. “Угаалтуур дээрээсээ эцэг, эх нь ажлаа хийгээд, гурван хүүхдийнх нь сургууль хаагдчихсан “сайхан” байна аа” хэмээн түүний эхнэр Аллисон Лагстром ярьжээ.

Тэднээс гадна Манхэттенд 18 сартай хүүхэдтэй Аманда Эпштэйн болон түүний нөхөр хоёул гэрээсээ ажиллахаар болсон боловч гэрт нь ганцхан л ажлын ширээ байдаг байна. Тиймээс нөхөр нь дараах байдлаар өөрийн оффисыг тохижуулжээ.

Ариун цэврийн оффис

Атлантад үйл ажиллагаагаа явуулдаг TBS, TNT байгууллагын бүтээгдэхүүн хариуцсан захирал Лесли Грабб өнөөдөр ийм байдалтай ажиллаж байна. Тэрбээр энэхүү оффисоо “Манай гэрт 5-9 настай дөрвөн хүүхдийн минь хашгираан сонсогдохгүй цор ганц газар бол энэ” хэмээн тайлбарлажээ.

Хувцасны шүүгээ-оффис

Миннесотад амьдардаг Жессика Флемингийн гэрт байдаг ширээ бол хүүхдүүд хашгиралдсан, чимээ ихтэй газар тул цахим хурал хийхэд тийм ч тохиромжтой газар биш. Тиймд тэрбээр унтлагын өрөөнийхөө хувцасны шүүгээг оффис болгон ашиглаж аливаад сатааралгүй ажилдаа төвлөрөх боломжтой болжээ. Тэрбээр шүүгээнийхээ хаалганд зураг өлгөөд, ажлынхандаа шүүгээнээс ажиллаж байгаагаа мэдэгдэхгүй  дөнгөөд байгаа аж.

Шат ширээ

Хейди Флойд бол илтгэгч. Гэвч олон хүн нэг дор цугларч болохооргүй болов. Тэрбээр ажлаа үргэлжлүүлэх өөр санаа олжээ. Флойд өнөөдөр таван хотын иргэдэд доорх байдлаар илтгэл тавьж байна. Тус зургийг дарж байхад түүний хүү хаалганы урд хэвтээд “Ээжээ! Миний тоглоомон дээр битгий гишгэчхээрэй! ЭЭЖ ЭЭ!” хэмээн орилж байжээ.

Машин-оффис

Технологийн компанийн төлөвлөгөө гарган ажилладаг Жосеф Ким өөртэй нь л адил гэрээсээ ажиллаж буй эхнэртэйгээ гэрийнхээ жижигхэн зайг булаалдахгүйн тулд  нохойтойгоо хамт машиндаа ажилладаг болжээ. Түүний оффисын давуу тал нь хаалгаа онгойлгоод л цэвэр агаар амьсгалах боломжтойд оршиж байгаа аж.

Тоглоомын өрөөний оффис

Иллинойст амьдардаг Жоди Стрейгелийн гэр оффис хаалгагүйгээс гадна дөрвөн настай, найман настай хоёр хүүхдийнхээ хажууд ажиллахад жаахан хүндрэлтэй байгаа гэнэ. Тиймээс заримдаа тоглоомын өрөөнд ажиллах шаардлагатай болж байгаа аж.

Теннисний ширээ

Индианад амьдардаг Жилл Фрийд ажлаа сайн хийхийн тулд гал тогоо, том өрөөгөө шинээр тохижуулсанд гэр бүл нь одоогоор зоорьтоо амьдарч байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа завсраар хааяа теннис тоглох боломжийг ч өөртөө бүрдүүлжээ.

Нэгэн атаархмаар гэр-оффис

Бага ангийн багш Бри Боссе Мэвити гэрийнхээ цонхны харалдаа өөрийн гэр-оффис, цахим хичээлийн ангиа тохижуулжээ. Тэрбээр ажиллахынхаа хажуугаар дөрвөн сартай нялх охиноо хардаг тул ажлын ширээнийхээ дэргэд бяцхан тоглоомын талбай байрлуулсан байна.

Харин бага сургуулийн номын санч Трейси Уйллямс сурагчиддаа сонирхолтой хичээл заахын тулд камерт өртөх хэсэг ханаа Харри Поттер хэв маягтай болгон тохижуулсан байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж