Өмнөд Солонгосын кино жүжигчин Мүн Жи Юүн цусанд нь халдвар орсны улмаас 36 насандаа таалал төгссөн тухай талийгаачийн Family ENT агентлагийн зүгээс мэдэгдлээ.
Тэрбээр энэ сарын 16-нд хурц хэлбэрийн хоолойн өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэн байсан боловч гам алдсны улмаас түүний цусанд халдвар орон яаралтай эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ч ухаан алдан харамсалтайгаар амиа алджээ.
Түүнтэй ойр ажилдаг байсан хүний хэлж буйгаар "Би Мүн Жи Юүнтэй их удаан хугацаанд хамт ажилласан. Тэр бол үнэхээр сайхан сэтгэлтэй, үргэлж хэрхэн жүжиглэх талаараа л боддог тийм нэг байсан. Түүнийг ийм гэнэтийн байдлаар таалал төгссөнд зүрх шимширч байна" хэмээжээ.
Мүн Жи Юүн нь 1984 онд төрсөн бөгөөд 2002 оноос эхлэн кино урлагтай амьдралаа холбосон нэгэн байжээ. Тэрбээр "Романсе", "Илжимае", "Big","Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жу" гэх зэрэг олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн.