Их мастеруудын тэмцээнийг УИХ-ын дарга эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Их мастеруудын тэмцээнийг УИХ-ын дарга эхлүүлнэ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Халимагийн ерөнхийлөгч К.Л.Илюмжинов болон түүнийг дагалдан ирсэн төлөөлөгчидтэй уулзлаа. Халимагийн ерөнхийлөгч К.Л.Илюмжинов энэ удаад манай улсад Шатрын ордон байгуулж өгөхөөр болсон юм. Тус ордны шав тавих ёслол өнөөдөр яармагт болжээ. Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа эмэгтэй шатарчдын олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн болох “Women’s FIDE Grand Prix Ulaanbaatar 2010” тэмцээний нээлт 17 цагаас Сүхбаатарын талбайд болно. Мөн Халимагийн ерөнхийлөгч К.Л.Илюмжинов маргааш 15 цагаас эхлэх тэмцээний салхийг хагалж, шатрын эхний нүүдлийг хийх саналыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд тавьж, их мастеруудын тулааныг УИХ-ын дарга эхлүүлхээр боллоо.

Б.Алт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж