"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно" | News.MN

"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

Чингис хаан музей байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарч, Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, газар дээр нь уг музейн барилгыг барихаар болсноос хойш тодорхой хугацаа өнгөрөөд байна. 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус музейн бүтээн байгуулалтын талаар Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяртай ярилцлаа.


-Чингис хаан музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн хоорондоо ямар хамааралтай, үйл ажиллагаа нь хэрхэн уялддаг байгууллагууд вэ?

-Чингис хааны өв соёлын хүрээлэнг 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Чингис хааны улс Монголынхоо болоод дэлхийн түүхэнд оруулсан гавьяа зүтгэл, XIII зууны түүх, өв соёлыг дагнан судлах судалгаа шинжилгээ, сурталчлан түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага. Чингис хаан музей байгуулах тухай Засгийн газрын тогтоол 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гарсан. Музейн ашиглалтын өмнөх үйл ажиллагааг Чингис хааны өв соёлын хүрээлэн хариуцан ажиллаж байгаа юм.

-Чингис хаан музей ямар үзмэр, эд өлгийн дурсгалаас бүрдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Чингис хаан музейн үзмэр дэглэлт таван эх үүсвэрээс бүрдэх юм. Нэгд, одоо үйл ажиллагаа явуулж буй улсын музейнүүдийн сан хөмрөгүүдэд хадгалагдаж байгаа  XIII зууны үеийн түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлүүдийг төвлөрүүлнэ. Хоёрт, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын сан хөмрөгт хадгалагдаж буй археологийн дурсгал, эд өлгийн зүйлсийг музейн үзмэрт татна. Гуравт, Монголын түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж буй гадаадын 30 гаруй улс орноос Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үзмэр шилжүүлэн авах, хуулбарлах ажлууд хийгдэнэ. Дөрөвт, түүх, судалгаанд тулгуурлан шинээр бүтээнэ. Тавд, хувь цуглуулагчидтай хамтран ажиллах чиглэлээр Чингис хаан музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлнэ. Мөн зорилтот малтлага судалгааны ажлуудыг бусад хүрээлэнтэй хамтарч хийж, сан хөмрөгөө баяжуулна.

-Одоогийн байдлаар хэчнээн улстай үзмэр шилжүүлэн авах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эхлүүлээд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт чиглэл хүргүүлсэн. Хилийн чанад дахь Монголын түүх соёлын дурсгалт зүйлүүдийг эх орондоо эргүүлэн авчрах, хуулбарлах ажлыг Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар хариуцан ажиллаж байгаа. Дээрх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 28 улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас мэдээлэл ирүүлээд байна.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Санкт-Петербург хот дахь Эрмитаж музейгээс Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг Монгол Улсад бэлэглэсэн. Энэхүү дурсгал Алтанбулагийн боомтод ирээд байгаа.

Мөн Япон улсын Нара хотын Тадаши сүмд хадгалагдаж буй Хубилай хааны зарлигийн бичээсийг хувилж авах эрхийг аваад байна. Энэ мэтчилэн Чингис хааны үеийн эд өлгийн дурсгалт зүйлсийг эх орондоо татан авчрах ажил шат дараатай үргэлжилж байна.

-Чингис хааны музей зөвхөн Чингис хааны түүхтэй холбоотой үзмэрээс бүрдэх үү гэх шүүмжлэл сонстдог?

-Чингис хаан музейн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталсан. Энэхүү үзэл баримтлалд Монголын төрт ёсны уламжлалыг харуулахаар тусгасан байгаа. Хүннү гүрнээс эхлээд Монголын эзэнт гүрэн, цаашлаад XX зууны эхэн үеийг хүртэлх хаад язгууртнуудын түүх, өв соёлыг дэлгэн үзүүлнэ.

-Чингис хаан музейн барилгын ажлын тендер шалгаруулалт эхэлсэн үү. Барилгын ажлыг гүйцэтгэх компанийг хэзээ шалгаруулах вэ?

-Чингис хаан музей байгуулах шийдвэр гарснаас хойш бүтээн байгуулалтын олон үе шат бүхий бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Нэгдүгээрт, БСШУСЯ-ны  сайд, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Ажлын даалгаврын дагуу зураг төсөл боловсруулагдсан.

Барилгын ажлын тендерийг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас зарласан. Гүйцэтгэгч компани хараахан шалгараагүй байна.

-Музейг 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулна гэж сонссон. Барилга угсралтын ажил хэзээнээс эхлүүлэх вэ?

-Энэ сарын сүүлээр барилгын шавыг тавьж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2021 оны долдугаар сард музейгээ нээхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор БСШУСЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, манай хүрээлэн хамтран үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллаж байна.

-Барилгын шавыг гуравдугаар сард тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж амжихгүй байх вий гэх болгоомжлол байгаа. Хугацаандаа ашиглалтад орж чадах уу?

-Засгийн газраас Чингис хаан музейн барилгын асуудалд анхаарч ажиллаж байгаа. Нийт 53 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ оны Улсын төсөвт 48 тэрбум төгрөг суулгаж, баталсан. Нийт төсөвт өртгийн 90 гаруй хувийг Улсын төсөвт суулгасан тул музей товлосон хугацаандаа ашиглалтад орно гэж бодож байна.

-Монголын Архитекторуудын Эвлэлээс зөвхөн Чингис хаан музей бус цогцолбор байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь хэрэгжих боломжтой санал мөн үү?

-2017 оны тавдугаар сард батлагдсан Хөгжлийн зам үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хэнтий аймаг бол Чингис хааны төрсөн нутаг төдийгүй Монголын Нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн олон түүхт үйл явдал өрнөсөн газар. Дээрх төслийн хүрээнд Хэнтий аймагт 2018-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолбор баригдаж байгаа.

Гэхдээ Чингис хаан музей ч гэсэн цаашид аялал жуулчлалын болон түүхэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагааны томоохон хэсэг нь чиглэх юм.

-Музейн барилгыг есөн давхар байхаар төлөвлөжээ. Давхар бүрт үзүүлэнгийн танхимтай байх уу?

Музей бол зөвхөн түүхэн эд өлгийн зүйлс, үнэт дурсгалыг хадгалдаг газар биш. Орчин үед соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй сургалтын байгууллага болж хувирч байна. Дэлхийн шилдэг музейн жишгийг харахад барилгын талбайн 20 хүртэлх хувийг үзмэрийн талбай эзэлсэн байдаг. Чингис хаан музей нь нийт 20.500 ам метр талбай бүхий 15 үзмэрийн танхимтай, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилга байна. Үүний 40 орчим хувийг үзмэрийн талбай эзлэх юм.

-Хотын төвд автомашины зогсоол хүндрэлтэй асуудлын нэг. Музейн авто зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Чингис хаан музейн зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан. Хуучин Байгалийн түүхийн музейн барилга нь галын орц гарц нь ганцхан байсан. Чингис хааны музейн хувьд талбай нь тусгаарлах замуудаар хүрээлэгдсэн байх бөгөөд аялагчдын автобус зогсох, шилжих зам маршрутыг гаргаж төлөвлөсөн. Мөн Бага тойруугийн дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд музейн эргэн тойрны орон зайн төлөвлөлт, зэргэлдээх барилгын бүтээн байгуулалттай уялдуулан зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр болсон.

-Үзмэрээр дамжуулан өв соёлоо хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

Ер нь музейн чиг хандлага их өөрчлөгдөж байна. Техник технологийн дэвшлийг ашигласан цахим, виртуал үзмэрүүдийг их ашиглаж байна. Чингис хаан музей 250 хүний суудал бүхий танхимтай байх юм. Тэнд үзмэр үйл ажиллагаатайгаа уялдуулсан соёл, танин мэдэхүйн олон талт арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Цаашлаад Чингис хаан судлалаар дагнасан номын сан бий болгож, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ явуулах таатай нөхцөлөөр хангагдах боломж бүрдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чанартай материалаар хийгээсэй. 2020-03-19 202.126.89.85

9 давхар ийм загваргүй байрыг 53 тэрбумаар барина гэвэл, баахан цавчаа орж замаас хэсэг нөхөд мөнгө зувчуулах нь. Ядаж чанартай материалаар хийгээсэй дээ.Материалын чанарыг мэддэг хүн төрд байхгүй л дээ. Хийж чадахгүй болоод хийгээд хэрэггүй шүү. Шүдгүй арслан гуай

Avatar

Бадамханд С. 2020-03-19 130.132.173.25

Үүнийг уншдаг эсэхийг бүү мэд! Гэхдээ л дотор нь тавих үзмэр хангалттай бус, музейн үзүүлэг дэглэлтийг хэдэн түүхчид бичсэн, мэргэжлийн музейчин бэлтгээгүй “бушуу туулай борвиндоо баастай” л болох байх даа. Бас Чингис хаантай шууд холбоотой ГАНЦ ч үзмэр одоогоор байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. ШУА-д даалгавар өгсөн гэж сонссон. Хаантай холбоотой үзмэр ол гэж … ха ха ха! Зүгээр л хөгцөрсөн Өрөм шар тосоо тавь, хатсан шарил тавь, хагархай шаазан тавь!!!!!

Avatar

Зочин 2020-03-19 66.181.180.87

Монголын үндэсний музей нэг нь үү

Avatar

Зочин 2020-03-19 202.9.40.78

Байгалийн түүхийн музейгээ яагаад барьж болохгүй байгаа юм бол.Хуучин байгалийн түүхийн музейд байсан үлэг гүрвэлийн баялаг цуглуулга бүрэн бүтнээрээ байгаа юу?

Avatar

ӨҮЛЭН ЭЭЖ. 2020-03-19 66.181.191.194

ИЙМ БАЙРШИЛ, ИЙМ БАРИЛГА ХИЙЖ ЭЗЭН ХААНАА ДОРОМЖЛООД ЯАХАВ. ЯДАХНАА ӨВӨР МОНГОЛД БАРЬСАН ТҮВШИНД ХҮРГЭМЭЭР БАЙНА. ЭНЭ МУЗЕЙ УУЛ НЬ ДЭЛХИЙН НҮДИЙГ СЭРГЭЭЖ, ЧИХИЙГ ДЭЛДИЙЛГЭХ ЁСТОЙГ БОДООЧ. БААТАРБИЛЭГ, ОЮУНЭРДЭНЭ, БАТБАЯР 3 ЯМАР УХААНГҮЙ, МУЙХАР ХҮМҮҮС ВЭ? ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭҮД КОНКУРС ЗАРЛАЖ СОНГОЛТ ХИЙХ ХХЭРЭГТЭЙ. ЭНЭ МУЗЕЙГ ДЭЛХИЙ ДАЯАР СОНИРХОЖ БАЙГААГ АНХААРЧ ҮЗЭЭЧ.

Avatar

ӨҮЛЭН ЭЭЖ. 2020-03-19 66.181.191.194

ИЙМ БАЙРШИЛ, ИЙМ БАРИЛГА ИХ ХААНЫ МУЗЕЙД ОГТ ЗОХИХГҮЙ, ИНГЭЖ ИХ ХААНАА ДОРОМЖЛООД ЯАХАВ. ЭНЭ МУЗЕЙГ БААТАРБИЛЭГ, ОЮУНЭРДЭНЭ, БАТБАЯР НАРЫН СОХОР НҮДЭЭР БИШ, ДЭЛХИЙН СОЁЛТ ЮМ ҮЗСЭН, ХАРСАН ХАРИЦУУЛАХ, ҮНЭЛЖ ДҮГНЭХ ЧАДПВАРТАЙ ХҮМҮҮСИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН, ДАХИН ОЛОН УЛСЫН ТҮВШИНД КОНКУРС ЗАРЛАЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ НЭГ УДАА ХИЙГДЭХ ЗҮЙЛ, ИЙМЭЭС ЯДАХНАА ӨВӨР МОНГОЛД БАЙГУУЛСАН МУЗЕЙН БАРИЛГЫН ТҮВШИНД ХҮРГЭХИЙГ БОДООЧ. ЯАХЛААРАА ИЙМ МУЙХАР ,ТЭНЭГ ШИЙДВЭР ГАРГАДАГ ЮМ ВЭ?

Avatar

Зочин1 2020-03-19 103.26.193.192

Түүхийн зөвлөх нь нөгөө хэвлэлээр шуугиад басан хуурамч материал бүрдүүлж академич хэргэм авсан С.Чулуун юм билээ. Манжийн үеэр ажилладаг нэртэй Манжийн хаадыг магтсан үзэлтэй тэр Чингис хааны музейд зөвлөнө гэдэг инээдтэй. Эзэнт гүрнээр мэргэжсэн өчнөөн судлаач байхад Чулуунаар зөвлүүлнэ гэдэг ёстой жогорхой болно доо.

Avatar

ard 2020-03-19 202.126.88.33

shunalaa gej lalaruuud boon ortei vedeee hvrtel zvtegseeer heden jliiin daraaa naadahaaschn tom chinges barij boliiishdeee. hvn hognuuudaaaa

Avatar

Зочин 2020-03-19 202.9.47.12

Болзол хангасан логоог харуулаач Сонин бн ямар ямар шуугчид орж. Шалгаруулав

Avatar

Зочин 2020-03-19 202.9.47.12

Монголчуудын енеегийн архитектурын тевшин ийм л Байна Чингис хаан буудал арай дээр Болсон болоогуй юмаар дуургэж нудный булай болов модерн цомхон вкустэй байгаасай гое хийж больно Даанч хийж чадах хунээ оруулахгуй мэдэмхийрнэ дээ дэлхийн хаадын музейг узсэн болов уу

Avatar

Лого 2020-03-19 202.9.47.12

Амрыг ирье 5 Саяын болзолтой логины уралдааны дун гарсон уу баахан хуний оюуны бутээл Санаа цуглуулж дундаас на Лого Гаргаж Нэг танилдаа байгаа хуваах санаатай Байна уу гэх хугацаа енгерлее шудрага байгаарай Лого Хаан худалд дургуй

Avatar

Зочин 2020-03-19 66.181.180.242

Mongolyn tuuhiin muzei heveer bval yaasyn, yum bolgonyg l Chinggis haan geed bval utgaguigees gadna hangalttai uzmer ugui bh, neg buten davharyg n l Ih haandaa zoriulval yaasyn.
Hu hamtlag l gehed Ih Haany maani tuhai duug ih muuhai uheents bolgoson bna lee, er n het ih surjignevel tuundee hurehgui boldog shuu.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.180.242

Sport complex gecheed bieiin tamiryn zaal baridigtai adil yum hiiv dee!!!

Avatar

ммм 2020-03-19 108.56.76.55

Ам ангайж дуу алдмаар гоё сэтгэх хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-03-19 202.55.188.35

Музейн үзэл баримтлал гэж хөгийн лавшаа хэдэн юу ч мэдэхгүй нөхөд мөнгийг нь идсэн байх хөөрхийЗочи

Avatar

Зочин 2020-03-19 72.196.192.250

Hentiihnii mungu ideh arga l daa. Daraa ni barigdanadaa barigdana!

Avatar

Чингис хааны хаус 2020-03-19 202.126.89.38

Арайч дээ, тал нутгийн баатрын музйг тал талаасаа хашигдсан гудамжны үзүүр дээр хийх гэж дээ, тэгээд барих гэж байгаа барилгынх нь архитектурыг нь харчих даа, Баатарбилгийнхн нь хаус юмуу Батбаярынх нь амбаар юм уу, н**ш гэж, ямар ч сэтгэлгээ алга

Avatar

Зочин 2020-03-19 66.181.180.242

Deer n Hu hamtlagiin Ih haanyg maani uheents bolgoj duulsan duug n tavihad jinhene jonhuu boloh bh kkk

Avatar

Зочин 2020-03-19 103.229.120.201

Нураасан музейн гадна хашаан дээр байгаа зургаад нэг муу амбаар л бн лээ. Төрийн луйварчид ичиж үхээсэй.

Avatar

Зочин 2020-03-19 43.242.242.59

Музейд ороход л монголчуудын агуу дайн тулалдаан дэлхийн улс үндэстнийг өөрийн эрхшээлдээ оруулсан эзлэн түрэмгийлэлийг маш сайн харуулаарай. Бид жижиг үндэстэн биш гэдгийг одоогийн түүх мэддэггүй нөхдөд ойлгуулах юм шүү. Залуу үе хүүхэд багачууд маань энэ музейгээс өвөг дээдсийнхээ бахархам түүхийг мэддэг сургалтын талбар болно. Яаруу сандруу чанар муутай барилга барив аа. Энэ баригдах музей чинь дор хаяж 50 жил ашиглагдана шүү дээ. Бүх ажилд нь амжилт хүсье

Avatar

Зочин 2020-03-19 43.242.242.59

Архитектур сайтай томхон барилга барих хэрэгтэй. Музейд ороход үнэхээр л 12-р зуунд Монголын түүх бол дэлхийн түүх юм байна гэсэн ойлголтыг музей үзэгчдэд төрүүлэхээр тийм агууламжтай байвал зохилтой.тэр зуунд болсон монголчуудтай холбоотой том том үйл явдлыг бүрэн дүүрэн харуулаарай. Гадаадынхан зууны хаан Чингисийн музей гэдгийг маш том хэмжээнд хүлээж авна шүү. Ншшр улайлгамаар юм хийвээ.Монголчууд бид энэ музейгээрээ бахархдаг, гадаадын хүмүүс энд орж үзээд аргагүй юмаа гэхээр л байгаарай

Avatar

Юра 2020-03-19 202.9.46.223

иргэдийн хэлж байгаа санаа бодлыг авч үзэх байх гэж найдъяа.Үнэхээр баячуудын дээрэмдээд аваад байгаа Богд уулын тэр сайхан амнуудын аль нэгийг аваад үнэхээр дэлхийн хүн гэж харагдахуйц цогцолбор байгуулах юмсан.Энэ цогцолборыг байгуулахдаа дэлхийн монголчуудын оролцоотой хийвэл хэтийн асар их ач холбогдолтой байхсан.

Avatar

үнэн 2020-03-19 192.82.66.247

Ямар амбаар барих гэж байгаа биш дээ. нэг жилийн хугацаанд яаруу ямар л олигтой юм болох вэ? Нэг л их Чингис хаан энэ тэр нэрнээс цаашгүй барилга болох төлөвтэй. Хоерын хооронд юм бариж том нэр өгч Их хааныхаа нэрийг бузарлах хэрэг байна уу?
Нэгэнт их Хааны нэр дурсаж байгаа бол Дэлхийн хэмжээний олигтойхон байгууламж, үзэсгэлэн хийсэн нь дээршдээ.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.21

ЭНЭ БАТБАЯР ГЭГЧ ХАШААНААСАА ГАРЧ ҮЗЭЭГҮЙ БАЦААН ЧИ ХААНЫ ТҮҮХЭЭР ТОГЛОХОО БОЛИОЧ, ТОМООР СЭТГЭЭЧ, ИХ МОНГОЛ УЛСЫГ ТҮҮХ, ХААТАНАЙ ХАМТ БАЙХ МУЗЕЙГ ЭН УМГАР ГАЗАРТ ЧИ ЛХИЙНЭ ДЭЭ
МУУХАН СЭТГЭЛГЭЭТЭЙ, ХУУРАМЧ АМЬТАН, ТЭР БААТАРБИЛЭГТЭЙГЭЭ ХАМТ БУЦ

Avatar

Baagi 2020-03-19 66.181.181.218

XUTS z** MIN. NADAD ERX N BNA. CHI DUUGUI BAI MUU CORONO MIN

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.21

БАГА СЭТГЭЛЭЭТЭЙ БААТАРБИЛЭГ, ОНОВЧГҮЙ БОДОЛТОЙ ОЮУНЭРДЭНЭ ТА НАР ӨӨРСДИЙГЭЭ ЭНЭ НУРААСАН БАЙШИНДАА АВЧ ҮЛД, ХЭ ХЭ
ТА НАРТ ЯГ ТОХИРОХ ГАЗАР

Avatar

А, 2020-03-19 66.181.161.21

ЗА ТА НАР ИХ ХААНЫ МУЗЕЙГ ХАЛТУУРДАХ ГЭЖ БАЙНА
ТЭР ДАВЧУУ ГАЗАРТ ЮУ ХИЙХ ЮМ БЭ
УРД БОГД УУЛЫН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ БАРИХ ГАЗАРТАА ХААНЫ МУЗЕЙГЭЭ БАРИЧ
ТЭНД ХҮН АМРАХ, БАС ЗУГААЛАХ , МУЗЕЙГ БАРАГ ӨДӨРЖИН ҮЗЭЭД , ТААШААЛ АВААД ЯВАХ МОНГОЛЫН ТҮҮХЭЭР АЯЛААД ГАРАХ МЭМЖЭЭНИЙ УХАГДУУН ӨГӨХ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЮМ ХИЙХ ЁСТОЙ
ДЭНДЭЭ БАГААР СЭТГЭЖ, ХАЛТУУР ХИЙЖ СУРСАН ДАРГА НАР, АЛБАТУУД ИЙМ ЮМ ХИЙЖ ОЛОН НИТИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА. ХААНЫ МУЗЕ БОЛ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД ЮМ ШҮҮ ОЙЛГООЧ, УХААН МУУТАНГУУДАААА

Avatar

Зочин 2020-03-19 182.160.40.78

Зөв

Avatar

ЧИНГИС 2020-03-19 66.181.191.194

ИЙМ ТАЛ ТАЛААСАА ХҮЛЭЭСТЭЙ БАЙРШИЛТАЙ, ХЭМХЭРХИЙ ХАЙРЦАГ ШИГ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ БАРИЛГАД ИХ ЭЗЭН ХААНЫ МУЗЕЙ БАЙГУУЛАХ НЬ ШИВШИГ. ДУРТАЙГААРАА БААТАРБИЛЭГ,ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ, БАТБАЯР НАР ӨӨРСДИЙНХӨӨ МУЗЕЙГ БАЙГУУЛВАЛ ЗОХИНО.

Avatar

иргэн 2020-03-19 202.131.227.82

хүүе музей гэснээс гаднах явган хүний замыг нь жоохон чөлөөлөөд хашаагаа татаад өгөөч аймаар урт урт угольник төмөр гаргаад хашаа хийчихсэн иээгэлдэж уначих гээд байх юм.

Avatar

baysah 2020-03-19 103.26.194.138

Odoo ene talaar yriad yah ve! Unuudur ami amidralaa yay gej bn . ta ug n shn zaluu bn . gevch tusuuluud haraad bhaar boroonoor hotruu guideg boohoi l haragdah geed bn shuu.

Avatar

од 2020-03-19 64.119.24.201

нэг танхим нь дан Чингисийн тухай номоор баяжигдхж болох бидний тооцоогоор сүүлийн 30 жил 500 орчим ном хэвлэгдсэн оролцож санаа нэмэрлэж болно.

Avatar

ЧД иргэн 2020-03-19 202.179.26.82

Тэгээд тэр музейн загвар нь хаана байна. Хэн хэзээ баталсан юм. Яагаад нууцлаад байгаа юм бээ. Нийтэд үзүүлж болдоггүй юм уу "Чингис хааны өв соёлын хүрээлэн" гэж зохиомол юм байгуулахын оронд ШУА-ийн Түүхэн хүрээлэн, ОУ Монгол судлалын төв г.м. эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд үүнд оролцох ёстой. Түүнээс биш, хэдэн нөхөд гарч ирээд энэ тэндээс элдэв юм цуглуулж байгаад музей байгуулана гэвэл ёстой үлгэр …..

Avatar

хар масс 2020-03-19 103.26.193.62

яриад байж болно л доо хийх л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-19 202.21.108.224

za za hurdan bariarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж