Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр/2020.03.18/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо 11 өдрийн дараах байдлаар нэг унаатай, арван даваатай энэ хаврын башёг тэргүүлж яваа бол түүний араас Какүрюү Ананд есөн даваа, хоёр унаатай удаалж байна.
Хакүхо башёгийн 11 өдөр Хокүтофүжи Дайкитай учраа тааран барилдаж, ээлжит ялалтаа авч арван даваатай, нэг унаатай хаврын башёг Болгар бөх Аоияама Косүкен хамтаар тэргүүлж байна.
Какүрюү Ананд башёгийн 11 дэх өдөр Шодай Наояатай тааран барилдаж, ялалт байгууллаа. Шодай Наояа Какүрюү Анандтай 13-н удаа тааран барилдахдаа нэг ч ялаагүй. Ийнхүү Какүрюү Ананд 11 өдрийн дараах байдлаар есөн даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна. Түүнтэй адил Асанояама Хидеки, Митакеюми Хисаши, Таканошо Нобүаки нар есөн даваа, хоёр унаатай яваа.
Холбоотой мэдээ