Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Лхагва гаригт /2020.3.18/ коронавирусийн аюулаас иргэдээ хамгаалахын тулд “Биологийн аюулгүй байдлын онц байдал” зарлалаа. Тэрбээр австраличуудыг үхлийн аюулт “covid-19” өвчин тусахаас сэргийлэн гадаад руу аялахгүй байхыг уриалсан байна. Түүнчлэн тус улсад халдвар тархвал экспоненциалиар хурдаар нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэйг сануулжээ. Скотт Моррисон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн халдвар бол 100 жилд нэг тохиолдох үзэгдэл гэдгийг онцолсон аж.
Онц байдал зарласнаар Австралийн Засгийн газраас шаардлагатай нөхцөлд хөл хорио тогтоож, оршин суугчдыг карантинд оруулах, хот, бүс нутгуудын замын хөдөлгөөнийг хаах боломжтой болжээ. Юун түрүүнд, сургууль, нийтийн тээврийг эс тооцвол гадна талбайд 100-аас дээш тооны хүн нэг дор цугларахыг хоригложээ.
Австрали улсад коронавирусийн халдварын 500 гаруй тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ.
Эх сурвалж: The Hill
Холбоотой мэдээ