Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн том институт бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ билээ. Шинэ төрлийн коронавирусаар үүсгэгдсэн “Covid-19” өвчин дэлхий даяар 218 мянган хүнд халдварлаж, 8000 гаруй хүний амь насыг авч одоод буй энэ цаг мөчид тус байгууллагад цар тахлыг хохирол багатай даван туулах маш хариуцлагатай, хүндхэн даалгавар ногдоод байна. “Ньюс агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг “Хүмүүс” булангаараа ДЭМБ-ын дарга Тедрос Адханомыг онцолж байна.
Этиоп улсын иргэн Тедрос Адханом нь 1965 онд Африкийн Сомалийн хойгт орших Эритрей улсын Асмара хотноо мэндэлжээ. Дархлаа судлаач, халдварт өвчин судлаач, анагаах ухааны докторын зэрэгтэй тэрбээр ХДХВ-ДОХ, халуун хумхаа буюу малари, сүрьеэ, SARS халдварын эсрэг тэмцэлд гар бие оролцож явсан туршлагатай нэгэн бөгөөд ДЭМБ-ын 69 жилийн түүхэн дэх анхны Африк гаралтай дарга гэдгээрээ олонд танигдсан байна.
- 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд
- 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга
- 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга
- 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч
- 2012-2016 онд Гадаад хэргийн сайд, ДОХ, сүрьеэ ба хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн сангийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
1986 онд хорь гаруйхан настай Асмара хотын их сургуулийн Биологийн сургуулийн шинэхэн төгсөгч улсынхаа Эрүүл мэндийн яаманд шинжээчээр ажиллаж эхэлснээс хойш насаараа эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж, өдгөө салбарынхаа хамгийн дээд албан тушаалыг хашиж байна.
Таван хүүхдийн эцэг тэрбээр бага байхдаа гурван настай эрэгтэй дүүгээ улаан бурхан өвчний улмаас алдаж байсан нь түүнд хэзээ ч мартагдахааргүй сэтгэлийн шарх болсны дээр эмч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэрбээр Швед, Англи улсуудад мэргэжил, зэрэг дээшлүүлж байхдаа дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээ, систем, хүний эрх гэдэг зүйл ямар харьцангуй эрс тэс байдгийг ойлгож улам их хичээх ёстой, энэ тэгш бус байдлыг үгүй хийх хэрэгтэйг ойлгосон тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан, олон шинэлэг санаа, системийг нэвтрүүлсэн, тус салбарт бодитой шинэчлэл хийж чадсан нь олны сайшаалийг хүртэж байв. Түүний бүрэн эрхийн хугацаанд 40 мянган эмэгтэй эмч мэргэжилтэн мэргэжил ахиулах сургалт, сургуульд сурч, нярайн эндэгдэл үнэмлэхүй буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ харьцангуй сайжирч, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн боловсрол сайжирснаар ургийн эндэгдэл үлэмж хэмжээгээр буурч, малари, сүрьеэ, ДОХ-ын халдвар огцом буурсан байна.
Этиоп улсад 2005-2011 онд хүүхдийн эндэгдэл 30 хувиар, малари өвчний тархалт 50 хувиар буурчээ. Түүнчлэн түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход Этиоп улс ХДХВ-ийн халдвараар Африк тивд толгой цохиж байв. Харин түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд ХДХВ-ийн халдвар 90 хувиар, ДОХ-ын халдварын улмаас нас барсан хүний тоо 53 хувь буурсан байна. Одоо түүний өмнө маш том, хариуцлагатай, хүнд сорилт тулгараад байгаа нь гуравхан сарын дотор 218 мняган хүнд халдварлаж, 8,000 хүний амийг авч одсон шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн “Covid-19” өвчин юм. Гэхдээ энэ өвчнийг хохирол багатай даван туулж чадах эсэх нь зөвхөн ДЭМБ-ээс хамааралтай бус дэлхий дээр оршин буй улс, орон, хүн бүрийн оролцоо, хариуцлага билээ.
Зочин 2020-03-19 64.119.25.137
Тэнэг
Зочин 2020-03-19 202.126.89.53
Жор мэдэхгүй ламаас..гэдэг шиг. Зөн билэгт монголын минь түмэн эрүүл энх саруул сайхан байгээ…энэ хүнийг дорвитой шийдвэрт хүрээсэй гэж чих тавьж байлаа. манай Сарангэрэлийн хаана ч хүрсэнгүй.
Зочин 2020-03-19 202.9.46.198
USA,Hiatad 2 corona-iin neriin talaar "uzeltsev".Covid 19, China Virus gedeg 2 ner deer nileed tolhiltsov. Hiatadiin dohio zangaagaar yavdag Delhiin Eruuliig H.B. ene virust Covid 19 ner onooj, mun tednii huuramch medeelliig tsatsdag gj il tod bichij b. Delhiin uls ornuud ene baiguullagiig sanhuujuulehee bolih heregtei gesen yaria garchee.Delhiin hun amiig ustgaj,delhiin ediin zasgiig zevsegeer bish virus gedeg bio-oor ustgasan ter uls hatuu hariutslaga huleeh estoi gene.Hiatadaas Anti-biotik em
Зочин 2020-03-19 202.9.46.198
emeer 90%, generic emeer 85%-r hamaaraltai USA uunii esreg huuli batlah bololtoi.Shinjleh Uhaanii undeslel muutai hemeen hiatadiin ulamjlalt em beldmeliig horij b. Gehdee tednees surah um ih baigaag nuuh bish il tod huleen zuvshuurch b. Hudaldaanii daind undsendee yalagdaj buigaa huleen zuvshuurch daraagiinhaa attack-d orson geh. Er ni hudaldaanii dainii bur ehnii udur l yalagdsan baidag. Gehdee l urd hursh maani despot uls mun ch manaih shig asar avilgaltai oron bish, ene ni irgen nadad saihan
Зочин 2020-03-19 61.102.135.60
Ярихаас цаашгуй л байгууллага бна! Шинжлэх ухаан, судалгааны хучтэй институттай баймаар юм. Ямар улс юу гаргахыг л хараад бна шдээ!
zochin 2020-03-19 202.126.89.14
DEMB ni delkhiin buh ornuudiin eruul mendiin baiguullagad ovdson ovdooguu buh humuusee mask zuu gej shaardah heregtei.Ovchtei hun mask zuudeg gesen teneg oilgoltoo oorchlohiig urialah herrgtei.Hyatad Mongol hoyor ovdsin ovdooguu buh humuusee mask zuulgej maskaar hangaj chadsan uchraas coronavirusiig hyanaltdaa bailgaj bn.Amerik zereg Yuvrofiin ornuud mask zuuhgui baigaa ni haldvaeiig iheer taraaj bn.Hun ovchin avsnaa medehgui olon hund taraaj bn
Зочин 2020-03-19 64.119.25.142
ЭМЯ.НЫ НАРАНГЭРЭЛ .ХӨСТ.ИЙН НЯМХҮҮ.УОК.ЫН ДАРГА ЭНХТҮВШИН БУСАД ХҮМҮҮСТ АМЖИЛТ ХҮСЬЁ
ТА НАР ҮРГЭЛЖ СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАЖ Б.А.
shinjeech 2020-03-19 64.119.18.156
Ene chin nogoo hitadiin gar bool bologch bnshd. DEMB heel hahuulaar duurehed noloo oruulaan humuusiin negdee. m8nga mergejil deeshluuleed hun chanar suuh bish gedegiin jishee yumda.
Зочин 2020-03-19 139.5.216.77
Амжилт
Хүнд үед ажиллаж байгаа Танд амжилт хүсье 2020-03-19 139.5.216.77
Дархлаа судлаач, халдварт өвчин судлаач, анагаах ухааны докторын зэрэгтэй. Мундаг хүн байна аа. Даян дэлхийн хүн төрөлхтөн эрүүл энх байх болтугай.
Иргэн 2020-03-19 49.0.212.245
ЭНЭ ХҮН ЧАДАХ ЯДАХААРАА АЖИЛЛАЖ БАЙГАА. ИХ ЗАНТАЙ АМЕРИК ЕВРОПУУД ТООХГҮЙ БАЙСААР БАЙГААД ӨӨРСДӨӨ ЯАЖ БАЙГААГ НЬ ХАР. ХАЛДВАРЫН ГОЛОМТТОЙ ОЙРХОН БАЙСАН АЗИЙНХАН ЯМАР БАЙНА. ТОО НЬ ТЭНГЭР ГАЗАР ШИГ.
zochin 2020-03-19 66.181.187.227
ENE NUKHUR CH MUU AJILLAJ BAYGAA KHUN DEE ,
Зочин 2020-03-19 202.179.24.66
Өөрийгөө дүгнэж чадахгүй хэвтэж хүний ажлын сайн муу ч яамай байна.
Зочин 2020-03-19 66.181.180.137
"түүнд хэзээ ч мартагдахааргүй сэтгэлийн шарх болсны дээр эмч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна" гээд найруулчих л даа.
зочин 2020-03-19 122.201.19.99
Энэ нөхрийг маш хурдан халж, өвчин гарсан газар руу эмчээр илгээх хэрэгтэй.
Ажлаа мэдэхгүй, шийдвэр гаргахгүй дэндүү их удсан даа
Зочин 2020-03-19 66.181.188.78
Чи бол чадах байсан уу
Зочин 2020-03-19 202.9.46.198
ЭНЭ НӨХӨР УДАХГҮЙ ОГЦРОНО
Зочин 2020-03-19 202.9.46.198
Busad ornuud irgedee gadnaas avchrahdaa covid 19-iin alivaa shinj tendeg ilersen huniig ooriin irgen ch baisan hamaagui oruulahgui , harin ter dor ni tus ulsad ni tusgaarlaj emchluuleh arga hemjee avna gej medegdej baigaa. Haldvar taraahaas sergiilj, baigaa gazar ni ter dor ni tusgaarlan ajillah estoi gej. Uuniig mongol uls heregjuuleh heregtei
орк дэмб өөрсдөө халдварласан өчигдрөөс 2020-03-19 202.9.46.198
дэмб халдвар дөнгөж хятадад тархаж байхад монгол улсаас хамгийн их маскны хандалт хийсэн байна энэ улсын иргэд юунд ингэтлээ сандрав гэж тайландаа бичиж байсан ккк