D аминдэм амьдралыг 10 жилээр уртасгана

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

D аминдэм амьдралыг 10 жилээр уртасгана

Та D аминдэмийн ашиг тусын тухай сайн мэдэх байх. Хүүхдийн ясны бэхжилт, өсөлт торнилтод энэ аминдэм хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл саяхан францын эрдэмтэд D аминдэм нь зүрх судасны өвчин, диабет болон хорт хавдраас үүсэлтэй нас баралтын эрсдлийг бууруулдаг болохыг нотолжээ.
Хүний биед зохих хэмжээгээр D аминдэм агуулагдаж байвал амьдралыг дариу 10 – 15 жилээр уртасгаж болохыг олж тогтоосон юм байна.

Ийм үр дүнд хүрэхдээ эрдэмтэд 57 мянган хүний өвчний түүхэд ажиглалт явуулсан аж. “Daily Mail” сонинд мэдээлснээр сүүлийн 6 жилд 4777 хүнд туршилт явуулснаас D аминдэм хэрэглэсэн хүмүүсийн нас баралт 7 хувиар буурсан байна. Энэ байдлаар D аминдэм байнга хэрэглэдэг хүмүүсийн амьдралын нас дариу 10 – 15 жилээр уртасч болох гэнэ.

Судлаачид нэн ялангуяа дэлхийн хойд бүслүүрт амьдардаг хүмүүст энэ тал дээр илүүтэй анхаарах хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Энэхүү аминдэм агуулсан бэлдмэл нь D2 , D3 гэсэн хоёр хэлбэрээр үйлдвэрлэгдэж байгаа гэнэ. Үүнээс хүний биед илүү үр дүнтэй нь D3 гэж тэд үзэж байна.
Эрдэмтэд мөн энэ аминдэмийг зөвхөн бэлдмэл хэлбэрээр бус хоол хүнсээрээ авахад анхаарах хэрэгтэй гэлээ. Хүмүүсийг өдөр тутмын хоолондоо сүү, дрожж, цөцгийн тос, загасны тос, шарсан элэг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж