ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан | News.MN

ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ: 300 тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Тус газраас мэдээлснээр дэлхийн 166 улсад өвчлөл тархсан байна. Зарим Европын орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, эмнэлгийн байгууллагууд тусламж үзүүлэхээс татгалзаж эхэлсэн байна. Харин БНХАУ-ын Ухань муж коронавирусийн халдварыг хяналтдаа авчээ. Монгол Улсын хувьд иргэд бэлэн байдлаа хангаж урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж байгаа ч гудамж талбайд амны хаалтаа ил задгай хаяж байгаа нь өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Станбул-УБ чиглэлээр 200 хүн иржээ. Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлалтын ажиглалтад авсан гэдгийг хэллээ. Тэрбээр “Станбул-УБ чиглэлийн нисэх тусгай үүргийн онгоцоор тархи зүрхний эмгэгтэй хүүхэд Станбулын онгоцоор ирээгүй. Түүнчлэн иргэд Сэлэнгэ Баян-Өлгий аймгийн хилийн боомтоор иргэд орж ирж байгааг мэдээлэв. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг бүрэн хангаж байна. Ачаалал ихэсвэл Арьс судлалын үндэсний төвд 107 ор бэлтгэсэн. СХД, Чингэлтэй, Багануур, Налайх эмнэлгийн ор чөлөөлж нийт 700 ор гаргах боломжтой гэж тооцсон. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хуралдуулахаар төлөвлөсөн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим сургалтад оролцсон. Бид эмч мэргэжилтнүүдээ зөв байршуулахад анхаарч байна. Эмчилгээний хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу БНХАУ-тай ижил эмчилгээг хийж байна” гэлээ.

КОРОНАВИРУС ИЛЭРСЭН НЭГ ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр нийт дөрвөн тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол илэрсэн. Берлин-Москва УБ чиглэлээр ирсэн зорчигчдоос нэг тохиолдол эерэг гарсан. Батлагдсан дөрвөн тохиолдлын биеийн байдал хэвийн байна. Нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна. Харин Франц иргэний биеийн байдал хэвийн тогтвортой байгаа аж. Нийт дөрвөн удаагийн онгоцоор 1000 гаруй иргэн иржээ.
КОРОНАВИРУС ИЛЭРСЭН ИРГЭД БОЛОН АР ГЭРТ НЬ ДАРАМТ ИРЭХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн яам сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах саналтай байна. Өвчний оргил үед хөл хориог цуцлахад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэх эрдэмтдийн тооцоолол гарсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хориог дахин сунгах шаардлагатай. Ер нь бид маш чухал үед байна. Хүн бүр халдвар авах эрсдэлтэй. Иймд коронавирусийн халдвар авсан иргэдээ болон ар гэрийг нь зөвөөр ойлгож, бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд болон ар гэрт нь дарамт үзүүлэх тохиолдол их гарч байна. Тиймээс иргэдээ зөвөөр ойлгож дэмжихийг хүсье. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж ажиллахыг хүсч байна. Эрдэмтэд ес, аравдугаар сард дахин дэгдэлт гарах магадлалтай гэж тооцож байна. Тиймээс дахин тархалтаас өмнө вакцин гарна гэх мэдээллийг өгч байна. БНХАУ-ын Анагаах ухаанд хэрэглэж буй арга Монголын анагаах уламжлалт арга ухааны эмчилгээтэй адилхан байгаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Wednesday, March 18, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2020-03-19 185.212.169.110

👹👹👹НЭЭХ ОНГИРЧ БАЙЖ ХАМРААРАА ГАЗАР ШААЖ УНАВДАА.НЭГ Л АЛДВАЛ ЧАДАХГҮЙ ШҮҮ!!!

Avatar

Kk 2020-03-19 14.11.8.129

Erguunuud ingeed hedhen hunees bolj buten ulsiig suiruuleh ni naad yoriin uvchin chini tiim hurdan hariu ni gardaggui ym bnleeshdee ehleed zugeer gj garaad dahiad 10 honogiin daraa dahin uvduud eyreg garch bnle

Avatar

Нарана 2020-03-19 202.126.88.144

Яанаа тусгай онгоцоор ирсэн хүмүүсийн ачаа тээшнээс болгоомжил !!!!!
Өвчтэй хүмүүсийн ачаатай хамт орсон одоо өнгөрсөөн !!!

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.214

Коронавирусын аюулыг сөрөн зогсож байгаа эмч, цагдаа, хяналт шалгадтын байгууллагын ажилчин ажилтан та нарын өмнө мэхийн ёсолму. Та бүхний ач буянаар өдий зэрэгтэй байгаа шүү. Тавьдаг шаардлагаа дээд зэргээр тавьж АЛХАМ Ч БҮҮ УХАР, АРД ЧИНЬ ЭХ ОРОН, ЭЛГЭН САДАНГУУД ЧИНЬ БИД БАЙГАА ШҮҮ. Та бүхнийг бурхан харж үзэх болтугай!

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.198

АРД ИРГЭД РҮҮГЭЭ ДАНДАА БУРУУГ ТОХОЖ БАЙДГАА ТА НАР БОЛЬ. АНХНААСАА ОНОШЛУУРАА АВЧ ЯВААД Л ҮЗЭЭД Л ЭРҮҮЛ ХҮНЭЭ АВААД ӨВЧТӨЙ ХҮНЭЭ ТЭНД НЬ ҮЛДЭЭХ ЁСТОЙ БАЙСАН ДЭГЛЭМ ЖУРМАА ӨӨРСДӨӨ ЗӨРЧӨӨД САЙН ХҮНИЙ ДҮР ЭСГЭЖ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ ОБЁГ ЭМЯ НЫ САЙД ДАРГА НАР МАШ ТОМ МЭРГЭЖИЛИЙН АЛДАА ГАРГАСАН. ОЛОН УЛСАД ӨӨР УЛСААС ӨВЧНИЙ ВИРУСТАЙ ИРГЭНЭЭ ТАТСАН НЭГ Ч ТОХИОЛДОЛ ТҮҮХЭНД БАЙХГҮЙ. МАШ НОЦТОЙ АЛДАА ЭНЭ АЛДААГ ҮЙЛДЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ БАЙСАН.

Avatar

АН 2020-03-19 202.9.46.198

Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн аюулгүй байдлыг аврах нь чухал уу. Эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүүг хамгаалах нь чухал уу, ард түмний эрх ашгийг хамгаалах уу. Тусгаарлагдаж байгаа иргэдийн бодит байдал ямар байна вэ. Хариуцлагыг ярих ёстой. Түүнээс гадна Засгийн газар иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаагаа зогсоох хэрэгтэй. Засгийн газар өчигдөр зээлийг ямар нэг байдлаар хөнгөлсөн асуудал биш. Хуримтлагдсан өр үүсч байгаа.

Avatar

Зочин 2020-03-19 192.82.66.209

Тодорхойгүй мэдээлэл ярьж болохгүй шүү. Европийн зарим улсад, эмнэлэгийн үйлчилгээг гадаад иргэнд үзүүлэхгүй гэж мэдэгдсэн байна гэж юу гэж байгаа юм, хэрвээ тэгж мэдэгдсэн бол яг ямар улсад тэгж мэдэгдсэн юм бэ. Иргэдээ татаж байгаагаа зөвтгөх гэж худлаа яриад хэрэггүй. Иргэдээ татаж байгаа нь зөв хүмүүс ойлгож байгаа, харин энэ үйлдлээ зөвтгөхийн тулд худлаа яриад бол хэрэггүй шүү. Эзэн биегүй хариуцлагагүй мэдэгдэл хийхээ боль

Avatar

Зочин 2020-03-19 203.91.115.53

zasgiin gazar zov ajil hiij bna. ovchintei esehees ul hamaarch mongolchuudaa avch irj emchilj bna. ene ajilaa ureljluulen hiih heregtei

Avatar

Зочин 2020-03-19 14.11.8.129

Malaa ene uvchin delgerwel manaihan emchleh arga charga yuu ch bhgui tgd bugdeeree duusna

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.198

Манайд маш тургэн хол хорио тогтоосон Тэр их чухал болсон Одоо дутаж байгаа зуйл олон мянган хунийг шинжлэх Солонгос тэгэж байж дэгдэлтийг бууруулсан Одорт 20 мянган хунийг тургэн оношлуураар шинжилсэн гэж байгаа Манайд тусгаарлагдсан бух хунийг шинжилсэн уу Ажиглаад байна гээд байгаа Тэр нь юу гэсэн уг вэ Халдварын шинж тэмдэггуй мортлоо халдвар авчихсан хун бусаддаа хамгийн их тарааж байна гээд байна

Avatar

Зочин 2020-03-19 95.211.230.211

МОНГОЛД КОРОНА ВИРУС ИЛРЭЭГҮЙ. ТИЙМЭЭС ДӨРВӨН САРЫН НЭГЭНД ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ АЖИЛУУЛ. ЗУНЫ АМРАЛТААР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛУУЛНА ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ЖИЛД ГАНЦ УДАА БОЛДОГ ЗУНЫ УЛИРАЛД ХӨДӨӨ ХҮҮХДҮҮДЭЭ САЛХИНД ГАРГАМААР БАЙНА. ЗУРГААН САРЫН НЭГНЭЭС ЕСӨН САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АМАРДГААРАА АМРАХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.198

Францаас ирсэн 60 гаруй насны эмэгтэй халдвар тээгч чинь МАХНын дарга Энхбаярын эхнэр O.Цолмон гэсэн цуу яриа байна. Үнэн үү, үнэн бол ялгаварлал харагдаж байна. ЭМЯ, Со-гоос болохоор халуунтай гэж 2 хүнийг /бодвол хараар ажиллаж байсан хүмүүс л байхдаа/ онгоцонд суулгасангүй гэж мэдээлэл хийсэн хэрнээ, хаа байсан Берлин-с өндөр халуунтай Цолмонг "битүүлээд" авчирч байдаг нь зэвүүцэл төрүүлж байна.

Avatar

зочин 2020-03-19 202.55.184.18

Я.Буянжаргалын мэдээлснээр 2775 хүн ажиглалтад орсноос 1706 хүн эмчийн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 300 тохиолдлын онош үгүйсгэгдсэн. 2775-1706 хүн -1069 хүн гэртээ байгаа гэсэн үг үү, 1706-300 хүн үгүйсгэгдээд 1406 хүн хариугаа хүлээж байгаа гэж ойлгож болох уу

Avatar

ЭХ ОРОНДОО ГАЙ БОЛОХГҮЙ ҮХЦГЭЭЕ! 2020-03-19 88.21.70.188

Нүдэн дээр минь Европ сүйрч байгааг харж байна.Олон хүн ажилгүй болж эхэлсэн.Түргэн хоолны газрууд, дэлгүүр … гээд хүмүүсээ бүгдийг нь халж байгаа.манайх шиг дорой газар уг нь хүмүүсээ оруулахгүй байх ёстой юм. энэ хүмүүс ч гэсэн эх орноо бодоод дуусал даа.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.12

Манай эмч онцгой цэрэг цагдаа хот тохижуулах нийслэл бүгд сайн ажиллаж байна.Баярлалаа.Та нар минь биeэ бодоорой

Avatar

иргзн 2020-03-19 202.179.26.225

Уг нь Нутаг орондоо байгаа Иргэд ЗГ, УОК, Эрүүл мэндийн яамнаас гаргасан Зохих заавар журмыг ягштал биелүүлж 3н гаруй болсны эцэст одоо эргээд ЗГ, УОК, Эрүүл мэндийн яамны Буруутай шийдвэрээс болж Гаднаас энэ Аюултай Вирусыг зөөвөрлөгч орон болж Нутаг орноо сахиж үлдсэн Монголчууд аа маш том Эрсдэлд оруулж эхэллээ,

Avatar

Зочин 2020-03-19 192.82.67.176

Дэлхийн хэмжээнд халдварын тархалт дахиад 2 сар үргэлжилнэ гэж мэдээлж байна . Оргил үe нь өнгөрөх яагаа ч үгүйм байгаа гэсэн . Хятадууд 6 сар хүргэнэ гэж байна Халдвар дулаарахтай зэрэгцээд хойд хэсгийн улсуудруу шилжих магадлалтай ч гэж байгаа. Eр нь тайвшрах болоогүй эрсдэл бол буураагүй улам +дэж буй мэт болоод явчихлаа. Яахав үр дүнтэй эмчилгээ эм +дэж вакцин ойрноос гарах болов уу гэж бол горьдож байна баянөлгий сэлэнгийн боомтоор ирэгсдэд сайн анхаарах хэрэгтэй болтой. Сул цэг болчих

Avatar

Зочин 2020-03-19 66.181.179.99

Сайн ажиллаж байгаа шүү. Өөрсдөө завсар зайгаараа сайн унтаж амарч байгаарай. Монголчуудын эрүүл мэнд та нараас хамаарч байна шүү дээ

Avatar

Зочин 2020-03-19 51.79.53.146

Shinjelgeeg davtan khiikh asuudal chukhal yum baina.

Avatar

Зочин 2020-03-19 51.79.53.146

МОНГОЛД КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА. ТИЙМЭЭС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН НЭГЭНД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ АЖИЛЛУУЛ. ГАДНААС ГАДААД ДОТООДЫН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ БАЙХАД БОЛНО.

Avatar

Зочин 2020-03-19 103.26.194.161

Ажлаа мэрэгжлийн өндөр түвшинд хийж байгаад БАЯРЛАЛААААА ТА БҮХЭНД.

Avatar

Зочин 2020-03-19 59.153.113.110

Уучлаарай францийн өвёиний тухай хэлээгүй гол нь эрсдэлтэй газараас ирээд бөөн зардал болгомон тэр коипани чдаж монгол улсад оношлууо авчираж өгаөё.бид шударга юмандаа шударга байх хэрэштэй олон хүн оношлуур хэрэглүүлэж хариуцлага алдсан компаний хариуцлага ярьча

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.198

монголд онгоцоор ирээгүй өвчтэй хүүхдийн оношийг өчигдрөөс хойш ярьлаа энэ хар авгай

Avatar

Зочин 2020-03-19 192.82.69.80

маш сайн ажиллаж байгаа шүү ард түмэн чинь та нараар бахархаж байгаа шүү.

Avatar

Зочин 2020-03-19 103.23.50.66

чи цагаан уу тээ

Avatar

хар авгай цагаан маск 2020-03-19 51.89.200.126

Засгийн газрын шууд мэдээллээр Сумъяабазар маскгүй яриад байна энэ юу гэсэн үг вэ? Ерөнхий сайд аа,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж