"Төсөв тодотгохгүй, зөөлөн бодлого хэрэгжүүлнэ" | News.MN

"Төсөв тодотгохгүй, зөөлөн бодлого хэрэгжүүлнэ"

"Төсөв тодотгохгүй, зөөлөн бодлого хэрэгжүүлнэ"

"Төсөв тодотгохгүй, зөөлөн бодлого хэрэгжүүлнэ"

News агентлаг долоо хоногийн Пүрэв гариг бүр “Яам агентлагаар сонин сайхан юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Сангийн яамыг онцолж байна. Дэлхий нийтээр коронавирусийн халдвар тархсан энэ цаг үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад эдийн засгийн зөв бодлого, санхүүгийн сахилга бат чухал. Яг ийм цаг үед Монгол Улсын санхүү, эдийн засгийг зохицуулж буй Сангийн яам юу хийж байна вэ. Зарим эдийн засагчдын хувьд төсвөө танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол Сангийн сайдын хувьд төсвөө танах бодолгүй байгаа, эдийн засаг агшиж буй үед улсын төсвийг танавал эдийн засаг борцлогдоно, 2019 оны төсөвт тодотгол хийхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч буй.


Коронавирустай холбоотойгоор эдийн засгийг дэмжих санхүү, төсвийн бодлогын арга хэмжээг Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 68 дугаар тогтоол, хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж байна. Тогтоолд,

  • Нүүрс тээвэрлэлтийг эхлүүлж, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг уртасгасан горимоор ажиллуулах асуудлыг БНХАУ-ын талтай ярилцаж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Коронавирустэй холбоотойгоор Засгийн газраас үе шаттай олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Тухайлбал,
  • Бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг 4 дүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна. Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна.
  • Бизнес эрхлэгчдийн ТАТВАРЫН ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 13 орчим тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна.
  • Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 20 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх урьдчилсан тооцоотой байна.
  • Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж цалин, тэтгэвэр, тэтгэмж, онцгой байдал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэ тогтоон санхүүжүүлнэ.

ЭМЯ-НД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Коронавирустай холбоотойгоор эрүүл мэндийн яаманд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдаж авах арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдэд зохицуулалт хийж 10.2 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 638 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэлээ. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зөөврийн рентген аппарат 16 ширхэг, хяналтын монитор 43 ширхэг, амьсгалын аппарат 32 ширхэг, тариа, дуслын автомат шахуурга 105 ширхэг, утлагын аппарат 60 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч 70 ширхэг, халуун хэмжигч 141 ширхэг, пульсоксиметр 105 ширхэг худалдан авч шаардлагатай газруудад хуваарилан хүргүүллээ.

Дэлхийн банкны 6.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр суурин рентген аппарат 15 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг, зөөврийн эхо аппарат 41 ширхгийг худалдаж авах, нийлүүлэх ажлыг Эрүүл мэндийн яам зохион байгуулж байна.

Эдгээр тоног төхөөрөмжийг одоогоор ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, 10 аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Халхгол, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж, цаашид ирэх бусад тоног төхөөрөмжийг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилах юм.

ААН-ҮҮДИЙН ЗЭЭЛИЙН ҮНДСЭН ТӨЛБӨР, ХҮҮ ТӨЛӨХ ХУГАЦААГ 90 ХОНОГООР СУНГАВ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар коронавирустай энэ үед авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа. Өчигдөр хуралдсан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс коронавирусийн хорио цээртэй холбоотойгоор иргэд, ААН-ийн зээлийн дарамтыг бууруулах түр зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед орлого нь тасалдсан ААН, иргэний арилжааны банканд төлөөгүй зээлийн /цалин, тэтгэвэр, ипотек, лизингийн зээлүүд гэх мэт/ ангиллыг бууруулахгүй хэвээр хадгалах, иргэн, ААН зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх хугацааг 90 хүртэл хоногоор сунгах, төлбөрийн хоцрогдол гаргасан иргэд, ААН-д үндсэн зээл төлөөгүйгээс үүдэн хүү, алданги, торгууль оноохгүй, зээлийн мэдээллийн санд оруулахгүй байж, зээлдэгч болон банк, санхүүгийн байгууллагууд зээлийн төлөлтийг харилцан тохиролцож уян хатан шийдэх боломж бүрдэж байна. Түр журам ХЗХ, ББСБ-ын байгуулалагуудад мөн үйлчилэх юм. 

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-19 59.153.113.150

Эзотерикч сома зөөлөн бодлого зөв гэж

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.3

Ийм үед улсын төсвийн хөрөнгө оруудалтыг хумьж болохгүй, тэр хэмжээгээр эдийн засаг хумигдана, харин ч улам их ажил бий болнох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-03-19 103.229.120.201

Ээргүй луйваарчин минь төсвийн зардлаа багасга. Чинийх биш ард түмний мөнгө.

Avatar

Зочин 2020-03-19 59.153.114.94

Гадаадаас вирус импортолсон Сарангэрэл, Энхтүвшин нарт хариуцлага тооц

Avatar

Irgen 2020-03-19 202.126.89.168

Erguu muu Hotgor shanaga-iin luivarchin

Avatar

Зочин 2020-03-19 202.126.89.169

ААН-үүдийн төлсөн ТАТВАРыг БУЦААН олгож,/швед улсад татварыг нь буцаан олгож байна/нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хугацаанд төр даах ,дулаан цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээнд хөнгөлөх шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч өгнө үү

Avatar

Зочин 2020-03-19 202.179.26.230

Unend guitsegdene shuu. Udahgui shal uur nutsul baidald orj medeheer baina. Tatvar hungulsun geed tom baih shivdee hehe. Gadniin ulsuud tatvar huguluh baitugai belen mungu harmaand hiij baina shd irged kompaniudiinhaa halaasand.

Avatar

ТАТВАР ТӨЛӨГЧ 2020-03-19 103.26.194.161

ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗӨВХӨН МӨНГӨ ӨСГӨХ САЛБАРТ ТҮЛХҮҮ ОРУУЛАА. ТӨРИЙНХНИЙ ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ, ҮР ДҮН МУУТАЙ ГАДААД ДОТООД ТОМИЛОЛТ, ТОМ ТОМ ЖИЙП МАШИНУУД, Г.М ОЛОН ЗАРДЛЫГ ХЭМНЭЭЧ.

Avatar

УЛААНГОМ 2020-03-19 66.181.176.138

ХҮРЭЛААТАРАА ЧИ НӨХЦӨЛ БАЙДАЛ ОЙЛГОХГҮЙ МӨНГӨНИЙ ЭЗЭН ШИГ ДҮРДЭЭ ИТГЭЭД БАЙНАА.НААД МӨНГӨ ЧИНЬ БИДНИЙ МӨНГӨӨ. МАШ ЯАРАЛТАЙ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ ХАЛДВАРТ ӨВЧИН ЭМЧЛЭХЭД ШААРДАГДАХ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМ ТАРИАГ МАШ ЯАРАЛТАЙ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИЙМ ЮМАНД Л ЗАРЦУУЛ. ТЭР СОЕЛЫН ОРДОН ЭНЭ ТЭР ГЭСЭН ЮМ АА ТҮР ХҮЛЭЭ. ЭХЛЭЭД АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ АРД ТҮМЭНД НЬ ЗАРЦУУЛЖ АМЬ НАСЫГ НЬ АВРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-03-19 203.91.114.244

Хэрэглээний зээл/ ипотек, цалин гм/ -г 90 хоногоор сүүлийн хугацааг сунгах нь яг үнэн үү. Банкууд чинь өөр журам гаргах бишүү. 1

Avatar

Зочин 2020-03-19 202.179.26.178

Хүрэлбаатар сайд баахан хэрэггүй чулуун хөшөө, соёлын ордон барихад 2 их наяд төгрөг зарахын хооронд эдийн засгаа сэргээхэд зарцуулах тодотгол хийх хэрэгтэй биш шүү. Танай төсөв эдийн засгийн уналтыг хэрхэн зогсоох юм, өсөлтийг яаж хангах боломжтой юм. Тайлбар өг

Avatar

Unen 2020-03-19 192.82.74.203

Said gishuudiin ashig sonirhol ih tussan bololtoi!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж