Салхитын ордтой холбоотой 6 шүүгчийг шүүх хурал хойшиллоо | News.MN

Салхитын ордтой холбоотой 6 шүүгчийг шүүх хурал хойшиллоо

Салхитын ордтой холбоотой 6 шүүгчийг шүүх хурал хойшиллоо

Салхитын ордтой холбоотой 6 шүүгчийг шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Давж заалдах шатны эрүүгийн шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч мөн прокурор, өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 13-ны 09.30 хүртэл хойшлуулав.

 


“САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРД"-ЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 6 ШҮҮГЧИЙГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр  /2020.03.19/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон ч  шүүх хурал яг одоо эхлэх гэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Харин энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх зургаан шүүгч болон Б.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж тэдний гэм буруугийн шүүх хурлыг өнөөдөр товлосон  нь энэ юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-19 66.181.181.207

Шүүхэд иргэдийн төлөөлөл оролцуул. Тасарчээ. Тасарч. Шүүхийн эрхийг ард түмэнд шилжүүл. Хонгилоос нь гарга. Нар салхи үзүүл. Алийн болгон өндөр цалин олгож хадны агуйд хадгалах вэ?

Avatar

зочин 2020-03-19 203.91.119.42

шүүхээр хэрэг явахаа болилоо хурал болгон хойшлоно гэдэг хүнд байна шүү энэ юмаа хараач ээ

Avatar

шударга 2020-03-19 203.91.112.130

iшүүгчид ямар үгтэй тангараг өргөдөг билээ Төр төмөр нударгаа гаргах хэрэгтэй дараагын шүүгчидэд сануулага болгохоор ял өх ёстой хэрэв гурилдсан шийдвэр гаргавал шүүгчид бүр даварах болно Шүүгч иргэн хоёр өөр байх ёстой биздээ

Avatar

Ахмад хуульч 2020-03-19 64.119.19.90

Шүүхийн өмнө хүн бүхэн адил тэгш эрхтэй байх ёстой. Албан тушаалтан, шүүгч, прокурор, цагдаа гээд илүү ял оногдуулна гэсэн хууль байхгүй. Харин гэм бурууд нь тохирсон ял оногдуулна л гэж байгаа. а******н байсан ч тэнд хүний эрх яригддаг.

Avatar

Зочин 2020-03-19 202.179.27.183

Элбэгдоржтой нь хамт бүгдийг нь шоронд ш**.

Avatar

Зочин 2020-03-19 66.181.161.18

Dahiad mordon baisaltand shiljih dailgi mongold tom herguud shidegdehgui shuu dee

Avatar

Зочин 2020-03-19 202.9.40.183

Ерөнхийлөгчдөө баярлалаа, өөрсдийгөө хаан мэт үзэж шударга иргэдийг , улс эх орны газар шороонд тэрсэлсэн эдгээр шүүгчдийг илрүүлж , шударга ёсыг тогтоож байгаад маш их баярлалаа. Одоо шүүхийг бүрмөсөн цэвэрлэх хэрэгтэй, шүүгч прокурорын авилгал авч баян хүний талд үйлчилдэгийг хянадаг шударга хяналттай болгох,Мөн хуулийн заалтыг 1-5 жил гэх мэт авилгал өгвөл нэг жил үгүй бол 5 жилийн ял авдаг тогтолцоог өөрчилж, ялын зүйл ангийг 1 жил гэж шууд өгдөг байхаар хуульчлах хэрэгтэй байна

Avatar

зочин 2020-03-19 66.181.179.250

Цолмон чинь Нийслэлийн бүртгэлин газрын даргын эхнэр мөн үү. 2 хүүгийнх нь ээж

Avatar

Зочин 2020-03-19 202.21.109.99

llruu dongoj ilerens ni ilreegui heden um aashhsn bol glgnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж