Флойдын дасгалжуулагч, дэлхийн аварга асан Рожер Мейведер нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Флойдын дасгалжуулагч, дэлхийн аварга асан Рожер Мейведер нас баржээ

Флойдын дасгалжуулагч, дэлхийн аварга асан Рожер Мейведер нас баржээ

Флойд Мейведерийн авга ах түүний дасгалжуулагч, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Рожер Мейведер чихрийн шижин өвчинтэй удаан хугацаанд тэмцсэний эцэст нас барсан тухай Флойд Мейведер өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлалаа. Флойд Мейведер " Миний авга ах боксын рингний гадна нь дотор ч тэр миний амьдралын хамгийн чухал хүмүүсийн нэг байсан. Рожер бол гайхалтай аварга бас дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг байсан. Гэвч хэдэн жилийн өмнөөс түүний эрүүл мэндийн байдал эрс муудаж, өвчинтэйгээ удаан хугацаанд тэмцсэн. Харин одоо тэр амар амгалан нойрсож чадахаар боллоо" хэмээжээ.

Дэлхийн мэргэжлийн боксын шилдэг дасгалжуулагчдын нэг Рожер Мейведер нь өөрийн авга дүү Флойд Мейведерийг мэргэжлийн боксын домгуудын нэг болоход туслаж, үргэлж түүнд заавар зөвлөгөө өгч байжээ. Тэд хамтдаа 1996 оноос хойш хамтран ажилласан бөгөөд Флойд Мейведер мэргэжлийн боксын замналдаа 50 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, ганц ч ялагдал хүлээлгүй өөрийгөө боксын домгуудын нэг гэдгээ дэлхий дахинд зарласан. Гэвч 2012 оноос Рожерийн биеийн байдлаас муудсан учир тэд хамтдаа бэлтгэл хийхээ зогсоогоод байжээ.

Рожер Мейведер нь 1983-1984 онуудын хооронд WBA холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аваргын бүс, 1987-1989 онуудын хооронд WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг тус тус эзэмшиж мэргэжлийн боксын рингэнд 20 гаруй жилийг өнгөрүүлэхдээ 72 тулаан хийж 59 ялалт байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж