Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав | News.MN

Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Covid-19: Халдвар 200 мянга давж, АНУ-ын конгрессийн гишүүн халдвар авав

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” өвчин анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод илэрснээс хойш ердөө гуравхан сарын дотор 200 мянга гаруй хүнд халдварлалаа.

Өнөөдрийн байдлаар /2020.03.19/ дэлхийн 173 орны 218 мянган хүнд халдварлаж, 8,900 орчим хүний амийг авч оджээ. Үүнээс 84 мянга орчим нь эдгэрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. Европод халдвар авсан хүний тоо Азийнхаас давж гарсан ба нас барагсдын хувь мөн өндөр байгаа юм. Үүний гол шалтгаан нь насжилт гэж үзэж байна.

Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, нийт халдварын тоогоор Хятадаас гадна эхний тавд багтаад буй АНУ-ын Конгрессийн гишүүн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, тус улсын Флорида мужийн төлөөлөгч, конгрессийн доод танхимын гишүүн Диаз-Баларт шинэ коронавирусийн халдвар авсныг өчигдөр /2020.03.18/ мэдээлжээ.

Тэрбээр бямба гаригийн оройноос халуурч, толгой нь өвдөж эхэлсэн бөгөөд удалгүй шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Одоогоор тус улсын конгрессийн 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж, тусгаарлагдах арга хэмжээ авчээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-д 9,197 халдвар тээгч бүртгэгдсэн бол нас барагсдын тоо 150 хүрчээ.

Халдварын тархалт өндөр байгаа бусад улс орны мэдээллийг доорх хүснэгтээс авна уу:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-19 66.181.178.140

nuguu gaihyylaad baidag Amerik,Angli bysad undur hugjsun gej vl toomsorlodog ylsyyd hvmvvs ni hiarch baih shibdee. Aliv nuguu ervvliig hamgaalah gaihaltai undur hugjil ni . MONGOLOOS l dor emchilgee . emch nar ni chadvargvyim baina . vhsen ch mongol emch hariin gar deer vheh ni l deer yum bainaa. odoonoos gadagshaa bitgii vavaa mongolchyydaa.zasag tur nuhtsuliig ni hangaj uguh l haragdaj bain.

Avatar

зочин 2020-03-19 202.179.26.201

Карантины горимд залхаж эхэлж байгаа залуучууд, өсвөр насныхан гадаа орой үдэш бөөнөөр цугларах, бааруудын гадаа мөн л олноор тамхи татаж шүлсээ хаяж байгаад анхаарах хэрэгтэй байна. Тэд өвчилсөн ч үхэхэгүй юм чинь гэсэн хувиа хичээсэн сэтгэлгээгээр ингэж байна гэж харж байна. Гэтэл тэд халдвар тээнэ, эмнэлгийн ачаалал дийлэхгүй болбол тусламж авч чадахгүй үхэх магадлалтай гэдгийг тэдэнд ойлгуулах хэмжээний эцэг эх нарын хүүхдүүд бололтой. ЭМЯ ба Онцгой үүнд анхаарах шаардлага байна шүү.

Avatar

Зочин 2020-03-19 202.179.26.201

ойлгуулах чадвартай эцэг эх нарын хүүхдүүд БИШ бололтой. Эцэг эх нар чинээлэг ч боловсрол ба нийгмийн хариуцлага нимгэн хэсгийн хүүхдүүд тул орой эргүүл гаргаж ажиллах хэрэгцээ байна шүү.

Avatar

Зочин 2020-03-19 192.82.67.176

Дэлхийн хэмжээнд халдварын тархалт дахиад 2 сар үргэлжилнэ гэж мэдээлж байна . Оргил үe нь өнгөрөх яагаа ч үгүйм байгаа гэсэн . Хятадууд 6 сар хүргэнэ гэж байна Халдвар дулаарахтай зэрэгцээд хойд хэсгийн улсуудруу шилжих магадлалтай ч гэжгаа. Eр нь тайвшрах болоогүй эрсдэл бол буураагүй улам +дэж буй мэт болоод явчихлаа. Яахав үр дүнтэй эмчилгээ эм +дэж вакцин ойрноос гарах болов уу гэж бол горьдож байна баянөлгий сэлэнгийн боомтоор ирэгсдэд сайн анхаарах хэрэгтэй болтой. Сул цэг болохвий

Avatar

Зочин 2020-03-19 202.55.188.82

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

MOGEUH 2020-03-19 202.55.188.82

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

ногоон хоолтон 2020-03-19 109.70.100.34

Энэ өвчинд ногоон хоолтонгууд хамгийн түрүүнд үхэх нийгүүртай. Бааснууд бие мэдэж яваарай.

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.191

европ америкт амны хаалт зүүхгүй маяглаад байгаа сурагтай зүүж хэвшинээ

Avatar

Ганаа 2020-03-19 66.181.188.133

Угаасаа маск байхгүй хүрэлцээгүй, хомсдолд орохыг мэдээд албаар тийм сурталчилгаа хийсэн. Зүүх шаардлагагүй гээд байсан мөртөө одоо италийн эмч нар үхлээ дийлэхээ болиод ирэхээр маск зүүгээчдээ гээд гуйгаад байгаа шүү.даанч маск нь олдохгүй. Манайхан маск хэрэггүй гэнэ америк эмч тэгж байна гээд шэйрэлээд байсан. Өнөөдөр маск зүүсэн хятад яав, зүүгээгүй европ америк яав, бодит байдлаас л харцгаадаа

Avatar

Naraa 2020-03-19 202.179.27.183

пөөх энэ италид вуханы хятадууд атомын бөмбөг хаячихсийм биш үү ямар аймар халдаж үхэж байна а.

Avatar

Зочин 2020-03-19 103.57.93.193

italid hamgiin ih hyataduud baidag.deer itali bol hvn am het hogshirson uls bolohoor l ih vhej bna.deer ih haldvar tarhaj bhad hvmvvs mask zvvhgui baigaa asar hurdan tarahad noloolj bna..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж